Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2024/00344

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2024/00344

******* хот

 

 

2024 05 30 103/ШШ2024/00344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *******-ын ******* мужид төрсөн, эмэгтэй, халх, дээд боловсролтой, ******* жуулчлалын менежмэнт мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, ******* хот, ******* дүүрэг ******* дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* дүгээр байрны 1 тоотод оршин суух, ******* овгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 оны 10 дугаар сарын -ны өдөр дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт, дүүргийн 5 дугаар хороо, дугаар гудамжны 1 тоотод оршин суух, овгийн холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15,536,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь хариуцагч О. холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 15,536,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

1.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар татлгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие , нараар дамжуулж 2020 оны 04 дүгээр сараас эхлэн Солонгос улсаас бараа бүтээгдэхүүн захиалан авч, Монгол улсад зарж борлуулж эхэлсэн. 1 сарын хугацаанд , нар руу нийт 9 удаагийн гүйлгээгээр 15,2*******6,400 төгрөг шилжүүлж, бараа материал авсан байдаг. Гэтэл иргэн , нар нь урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, 2020 оны 5 дугаар сарын 15-1*******-ны өдрүүдэд захиалсан бараа материалаас 1,144,560 төгрөгийн бараа дутааж, 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд шилжүүлсэн 20,131,200 төгрөгийн бараа материалыг огт ирүүлээгүй, намайг залилан мэхэлж 21,2*******5,*******60 төгрөгийн хохирол учруулсан. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/01959 дугаартай шийдвэрээр ийн өөрийн дансаар шилжүүлж авсан 5,*******39,120 төгрөгийг ээс гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх төлбөр болох 15,536,640 төгрөгийг оос нэхэмжлэх нь зүйтэй талаар дүгнэсэн. 2021 онд ийг эрэн сурвалжлуулсан боловч Солонгос улсад амьдарч байсан тул олдохгүй байсаар 20 оны 10 дугаар сарын -ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэнээр хаяг нь тодорхой болсон. ах нь мөнгийг төлнө гэж байнга хэлдэг байсан. ийн шүүхийн шийдвэрээр төлөх байсан мөнгө 5,400,000 төгрөгийг нь миний данс руу цувуулж төлсөн. Шийдвэр гүйцэтгэлээс тань руу 5,400,000 төгрөг өгсөн үү, энэ мөнгийг ийн төлбөрт тооцож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болголоо гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэгж болох юм уу гэсэн, шийдвэр гүйцэтгэгч болно гэр бүлийн хүмүүс учраас гэж хэлсэн. Тэгээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан. Би ийн 6652546******* дугаарын данс руу 5,*******39,120 төгрөгийг, үлдсэн мөнгийг 66362159 дугаарын данс руу хийсэн. 5,400,000 төгрөгийг оос 314401 дансаар авсан. Иймд 15.536.640 төгрөгийг иргэн оос гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл банканд эзэмшдэг дансны хуулгаа авсан. 2020 онд миний дансанд ямар ч гүйлгээ орж гараагүй, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэл хугацаанд 314401 дугаартай данснаас 33 удаагийн гүйлгээгээр 5,400,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б. данс болох 314401 дугаартай данснаас миний 84026683 тоот дансанд ямар ч гүйлгээ хийгдээгүй. 66362159 гэсэн данс Солонгос улсад миний монгол мөнгөө вон болгож авдаг Ууган-Эрдэнэ гэж хүний данс мөн. Би энэ дансыг д өгсөн, би яг хэдэн төгрөг орсон, гарсан талаар тооцож үзээгүй. Энэ данс руу Монголоос шилжүүлэх мөнгөө хийлгээд хөрвүүлээд авдаг. надад шүүхээс 5,400,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн, энэ мөнгийг төлчих юм бол чи бид хоёр д ямар ч өр төлбөргүй болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ мөнгийг Б. данс руу цувуулж өгсөн. Гэтэл Монголд ирсэн чинь 15,000,000 төгрөгийн асуудал яригдаж эхэлсэн. надад худал хэлж өөрийн төлбөрөө төлүүлсэн байна. Тийм учраас энэ мөнгөө 15,2*******6,400 төгрөгөөс хасуулаад үлдэх төлбөрийг төлмөөр байна. Цахимаар намайг харилцаад мөнгийг төлнө гэсэн гээд байна, би зарим захидал чатуудыг мэдэхгүй, намайг хардаад байдаг учраас фэйсбүүкэд нэвтэрдэг кодоо т хэлсэн. Зарим чатууд миний мэдэхгүй чатууд байна, миний кодоор нэвтэрч ороод бичсэн гэж бодож байна, би авсан мөнгөндөө бүх бараануудаа авч явуулсан, ээр дамжиж д бараа ирдэг байсан. бид хоёр муудалцаад, тэр үеэс миний явуулсан барааг д өгөөгүй юм шиг байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/01959 дугаартай шийдвэрийн хуулбар, Б. банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 20 оны 10 дугаар сарын -ны өдрийн ж2-2/461******* дугаартай тодорхойлолт, , гэсэн Facebook хаягуудаас нэхэмжлэгч Б. Facebook хаягаар харилцсан чат зэргийг, хариуцагч оос өөрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, банкны 2024 оны 05 дугаар сарын 1*******-ны өдрийн тодорхойлолт зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Шүүх нэхэмжлэгч О. хүсэлтээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.13-ны өдрийн 1959 дугаар шийдвэртэй иргэний хэрэг, нэхэмжлэгч Б. Iphone 12 Pro Max гар утсан дахь чатуудад тус тус үзлэг хийж холобгдох баримтуудыг бэхжүүлэн авч хэрэгт хавсаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б. хариуцагч О. холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 15,536,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ , нар нь 2020 оны 5 дугаар сарын 15-1*******-ны өдрүүдэд Солонгос улсаас Монгол улс руу захиалсан бараанаас 1,144,560 төгрөгийн бараа дутагдуулсан, 5 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд захиалсан 20,131,200 төгрөгийн барааг ирүүлээгүй, шүүхийн шийдвэрээр түүний эхнэр ээс 5,*******39,120 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, үлдэх 15,536,640 төгрөгийг төлөх ёстой гэж тодорхойлсон, хариуцагч нь 15,536,640 төгрөгийн шаардлагаас д дансаар шилжүүлэн өгсөн 5,400,000 төгрөгийг хасаж, үлдэх хэсгийг төлнө гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс дүгнэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч ын өөрийнх нь хүсэл зоригийн дагуу иргэн банкны 66362159 тоот данс руу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 5 удаагийн шилжүүлгээр 14,392,080 төгрөгийг бараа худалдан авахаар шилжүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Б. банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 6-12 дугаар тал/

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-т Худалдсан эд хөрөнгийг хэсэг хэсгээр нийлүүлэх тохиолдолд нэг тал нь эд хөрөнгийг нийлүүлэх нэг удаагийн үүргээ биелүүлээгүйгээс дараагийн нийлүүлэлт биелэгдэхгүй байх бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал нь 204.2, 219.2-т заасан хугацаа өнгөрсний дараа гэрээний үүргээсээ татгалзаж болно, 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нь иргэн банкны 66362159 тоот данс руу 5 удаагийн шилжүүлгээр 14,392,080 төгрөгийг оос бараа худалдан авахаар шилжүүлсэн, захиалсан бараанаас 1,144,560 төгрөгийн бараа дутагдсан гэх үйл баримтад хариуцагч маргаагүй, хариуцагч оос нэхэмжлэгч Б. 314401 тоот данс руу 5,400,000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй болно.

нь ын шилжүүлсэн 5,400,000 төгрөгийг Б.Уранцэцэгийн өр төлбөрт суутгасан гэж тайлбарлан 15,536,640 төгрөгийг гаргуулахаар, нь 15,536,640 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн төлбөрөөс өөрийн шилжүүлсэн 5,400,000 төгрөгийг хасуулж тооцуулна гэж маргасан.

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.13-ны өдрийн 1959 дугаар шийдвэрээр ээс 5,*******39,120 төгрөгийг гаргуулж д олгохоор, үлдэх 15,536,640 төгрөгийн шаардлагыг Бусад этгээдтэй үүсгэсэн эрх зүйн харилцааны үр дагаврыг ээс шаардах эрхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр т хүлээлгэсэн үүргийг бусад этгээд буюу оор бус, шийдвэрт заасан этгээд ээр өөрөөр нь гүйцэтгүүлэх нь үүрэг гүйцэтгэгч үүргийг биечлэн гүйцэтгэх, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг, түүнчлэн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

нь гаас иргэн банкны 66362159 тоот дансаар 5 удаагийн шилжүүлгээр 14,392,080 төгрөгийг хүлээн авсан, 1,144,560 төгрөгийн бараа дутагдуулсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон байх тул төлвөл зохих 15,536,640 төгрөгөөс Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид...хүлээлгэн өгнө гэж заасныг үндэслэн оос д дансаар шилжүүлсэн 5,400,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 10,136,640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 5,633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,136,640 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 1**************,136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт заасныг баримтлан овгийн оос худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10,136,640 /арван сая, нэг зуун гучин зургаан мянга, зургаан зуун дөчин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн Заяад олгож, үлдэх 5,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 1**************,136 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй төгөлдөр болмогц 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацаа хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ