Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 142/шш2024/01022

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17 142/ШШ2024/01022

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Парисын гудамж Ай Си тауэр байр 13 давхарт байрлах ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Эрдэнэ ******* тоотод оршин суух ******* овогтой ******* ******* /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5 003 941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц.******* нь манай компанитай 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр L00801338 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ц.*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7800110860 дугаартай зээлийн дансны дугаартай, 2 156 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн  дансанд зээл олголтыг хийсэн.

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 7900124803 дугаартай зээлийн дансны дугаартай, 695 000 төгрөгийн зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 00 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн  дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргахжурмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийгхугацаандаатөлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын 5 003 941.86 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Ц.*******аас нийт 5 003 941.86 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Ц.******* нь ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 5 003 941.86 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие тус мөнгийг тав хувааж төлнө. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 1 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөгийг тус тус төлөх хүсэлтэй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан 5 003 941.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5 003 941.86 төгрөгийг хариуцагч Ц.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 1 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 47 506.5 төгрөг, төрийн сангаас 47 506.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА