Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Г даргалж 

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Г

Шүүгдэгч: Б.Э, Ю.О, О.Л  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Э, Б овогт Ю.О, Д овогт О.Л нарт холбогдох эрүүгийн .... тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч:  Б овогт Б.Э

Шүүгдэгч:  Б овогт Ю.О 

Шүүгдэгч: , Д овогт О.Л 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нар нь бүлэглэн 2017 оны 01 сарын 26-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, “Эрх гүн” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч Л.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                  /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Л.Бг дэлгүүрээс гарч ирэхэд нь би Л.Бгийн мотоцикль руу өшиглөсөн. Тэгээд Л.Бтай барьцалдаж авсан. Бид хоёрыг зодолдож байхад  Л ирээд намайг салгасан. Л.Бг Ю.О ирээд салгасан чинь Л.Б О-ын толгой руу өөрийнхөө толгойгоор мөргөхөд О-ын хамраас нь цус гараад доошоо суусан. Тэгээд бид хоёр салсан. Л.Б явахдаа эргэж ирээд чамайг ална аа гэж хэлээд явсан гэв.

Шүүгдэгч Ю.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед дэлгүүрийн гадаа мотоцикль дээрээ сууж байсан юм. Тэгээд нэг эргээд харахад зодоон эхэлчихсэн байсан. Л Б.Эыг салгаад авахаар нь би Л.Б г салгаж хойш нь болгосон. Намайг Баяржаргал өөрийг нь татаж авлаа гээд мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гараад суусан. Тэр үед зодоон дууссан гэв. 

Шүүгдэгч О.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дэлгүүр лүү орох гээд гадаа нь очиход Л.Б дэлгүүрийн гадаа зогсож байсан. Л.Б г дэлгүүр лүү орохоор нь араас ороод мэндэлж чадахгүй байна уу гэж хэлэхэд сайн уу та гэж байсан. Намайг дэлгүүрээс гараад ирэхэд зодолдож эхэлсэн байсан. Зодолдож байхаар нь хоёр талаас нь салгах гэж ойртсон. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас тэнд байсан хүмүүс намайг Л.Бг зодож байна гэж харсан байх. Надад Л.Бг зодож цохисон асуудал байхгүй гэв. 

Эрүүгийн .... дугаартай хэргээс: 

 

*Насанд хүрээгүй хохирогч Л.Бгийн өгсөн: 

 

“...2017 оны 01 сарын 26-ны орой 19-20 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Эрх гүн хүнсний дэлгүүрээс эд зүйл авах гээд ортол араас М, Х, О.Л нар орж ирсэн. О.Л надад хандаж ахтайгаа мэндэлж чадахгүй байна уу гэхэд нь би түүнд хандаж юу байна гэж мэндэлсэн. О.Л надад тайван гэж хэлчихээд гараад явсан. Би дэлгүүрээс ундаа аваад араас нь гарсан. Мотоцикль дээр суутал араас хэн нэгэн надад хандаж чи байсан юм уу гэж хэлэхээр нь эргээд хартал Б.Э зогсож байсан. Б.Э намайг “чи зугтаагаад байсан уу гээд миний толгой руу  гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний зүүн гар болон куртикны малгайнаас татаж, мотоциклиос буулгаад миний нүүр лүү гараараа 3 удаа цохьсон. М нь Б.Эыг надаас салгаад тэврээд авсан. Тэгээд зогсож байтал Ю.О намайг ямар овоо пизда вэ гээд нүүр лүү гараараа нэг удаа өшиглөсөн. Ю.О тавиад эргээд хартал Б.Э миний нүүр лүү дахин нэг удаа гараараа цохьсон ба би Б.Эыг зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохьсон. Мөн Ю.О-н нүүр шанаа хэсэг рүү нь 1 удаа гараараа цохиж, хамар луу нь толгойгоороо мөргөсөн. Тэгтэл Б.Э миний үснээс арагш татахаар нь эргэтэл үснээс доош дарж тонгойлгож О.Л миний чээжин хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн Б.Эт үсдүүлээд О.Лт чээжрүүгээ өшиглүүлсний дараахан намайг Ю.О араас хөлөөрөө хавсарч газар унагасан. Би газар унаад нүүрээ хамгаалсан. Яг энэ үед Б.Э миний нүүр лүү 3 удаа өшиглөсөн. Мөн Ю.О нүүр лүү 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. О.Л нуруу луу 1 удаа өшиглөсөн. Ингээд л салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21хуудас/   

 

* Гэрч Ч.Ч өгсөн: 

 

“... 2017 оны цагаан сарын өмнөхөн өвлийн амралтаараа Л.Б хотоос ирж гэртээ амарсан юм. Тэгээд хот явах гэж байсан өдрийнхөө өмнө 20-н цагийн үед дэлгүүр явж ундаа авах гээд явсан. Гэтэл дэлгүүрийн худалдагч над руу утсаар яриад Л.Б хүмүүст зодуулаад байна гэхээр нь би гэрээсээ гартал Л.Б мотоциклио унаад гэрийн гадаа ирсэн. Л.Б хэлэхдээ Б.Э, Ю.О болон Очир гэдэг хүний хүүхэд нийлээд зодчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/   

 

* Насанд хүрээгүй гэрч Н.Т-ийн өгсөн:

 

“...2017 оны 01 сарын 26-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутагт байдаг “Эрх гүн”нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд Л.Б ахыг Б.Э, Ю.О, О.Л 3 зодсон. Анх дэлгүүр дотор О.Л ах нь О.Л.Б ах бид хоёртой тааралдсан. О.Л ах О.Л.Б ахад хандаж ахтайгаа мэндлэхээ байсан юм уу гээд байсан. Тэгээд дэлгүүрээс Л.Б ах бид хоёрыг гарахад Ю.О зогсож байсан. Удалгүй Б.Э гэдэг ах хүрээд ирсэн юм. Тэгээд Л.Б ах мотоцикль дээр сууж байтал Б.Э ах ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Гэтэл Л.Б ах мотоцикль дээрээсээ буугаад, өмсөж явсан куртикээ тайлаад зодолдсон. Тэгээд М ах Б.Э, Б ах хоёрын хооронд ороод салгасан юм. Энэ үед Ю.О,О.Л. Бг гараараа нүүр лүү нь цохьсон. Би айгаад дэлгүүр лүү буцаж ороод, дэлгүүрийн эгч У-д хүмүүс зодолдоод байгаа талаар хэлсэн. Тэгээд буцаад гараад ирэхэд Л.Б ахыг Б.Э, Ю.О нар доороо оруулчихсан зодож байсан. Л ах мөн 1 удаа хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Тэд нарыг Х, М нар салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуудас/ 

 

* Гэрч  Э.У өгсөн:

 “...2017 оны 01 сарын сүүлээр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутагт байрлах Эрх гүн нэртэй хүнсний дэлгүүртэй зогсож байтал гаднаас Л.Б нь морь унадаг хүүхэдтэйгээ хамт орж ирсэн. Тэгээд гарах үед нь манай дэлгүүрт Л, М хоёр орж ирсэн. Л.Бг гарахад морийг унадаг хүүхэд дэлгүүрт орж ирээд Жавхаа ах хүнд зодуулаад байна гэж хэлэхээр нь гараад хартал Б.Э, Ю.О нар зодож байсан. Газар унагаагаад өшиглөөд байх шиг байсан. 

 

Мөнх Л хажуугаас нь О.Л.Б-г өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 хуудас/ 

 

* Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.О, О.Б, Ц.О нарын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн “....2017 оны 02 сарын 10-ны өдрийн гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №85 тоот дүгнэлт, 2017 оны 2 сарын 09-ний өдөр гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн №2603 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Л.Б-гийн биед тархи доргилт, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-104х/

 

*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 10-ны өдрийн “...Л.Л.Бгийн биед хамар уруулд зөөлөн эдийн няцрал, ууцны зүүн талд цус харвалт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн цохих цохигдох 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтэл учирсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 85 тоот дүгнэлт /хх-ийн 53хуудас/ 

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Засаг даргын тодорхойлолт хх-ийн 123-126х

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134-140х/ зэрэг болно.

 

2017 оны 01 сарын 26-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Эрх гүн нэртэй хүнсний дэлгүүрийн гадна Л.Б нь бусдад зодуулсан гэх үйл баримт нь  гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Э, Ю.О , О.Л нар нь бүлэглэн 2017 оны 01 сарын 26-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, “Эрх гүн” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч Л.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Л.Л.Бгийн “...Б.Э намайг “чи зугтаагаад байсан уу гээд миний толгой руу  гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний зүүн гар болон куртикны малгайнаас татаж, мотоциклиос буулгаад миний нүүр лүү гараараа 3 удаа цохьсон. Ю.О тавиад эргээд хартал Б.Э миний нүүр лүү дахин нэг удаа гараараа цохьсон. Л миний чээжин хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн Б.Э-т үсдүүлээд Лт чээжрүүгээ өшиглүүлсний дараахан намайг Ю.О араас хөлөөрөө хавсарч газар унагасан. Би газар унаад нүүрээ хамгаалсан. Яг энэ үед Эрэнэбаяр миний нүүр лүү 3 удаа өшиглөсөн. Мөн Ю.О нүүр лүү 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Л нуруу луу 1 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Т-ын “...Л.Б ахыг Б.Э, Ю.О, О.Л 3 зодсон...” гэх мэдүүлэг, гэрч  Э.У-ын “...Жавхаа ах хүнд зодуулаад байна гэж хэлэхээр нь гараад хартал Б.Э, Ю.О нар зодож байсан. Газар унагаагаад өшиглөөд байх шиг байсан. Л хажуугаас нь Л.Б-г өшиглөж байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Л.Л.Бгийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 85 дугаартай дүгнэлт болон хэргийн материалтай танилцсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б.Э, Ю.О, О.Л нарыг бүлэглэн, насанд хүрээгүй хохирогч Л.Б-гийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан ба шүүгдэгч нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон  өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ю.О, О.Л нар нь насанд хүрээгүй хохирогч Л.Бг зодоогүй гэж, шүүгдэгч Б.Б.Э ганцаараа зодсон гэж мэдүүлж, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Г нь “Б.Э нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, Ю.О, О.Л нар гэмт хэрэгт оролцоогүй гэж мэтгэлцэж байх бөгөөд эдгээр байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, насанд хүрээгүй хохирогч Л.Б болон гэрч Э.У, насанд хүрээгүй гэрч Н.Тнарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээх үүрэггүй бөгөөд тэдний мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй бол мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй юм.

 

Насанд хүрээгүй хохирогч Л.Б, Б.Э,  Ю.О, О.Л нар бүлэглэн намайг зодсон гэж мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Н.Т, гэрч Э.У нарын мэдүүлэг болон түүний биед  хамар уруулд зөөлөн эдийн няцрал, ууцны зүүн талд цус харвалт, зулгаралт гэмтэл тогтоогдсон талаар гарсан шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г нь насанд хүрээгүй гэрч Н.Т мэдүүлэг авахдаа хөтлөж  мэдүүлэг авсан гэх боловч энэ мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаагүй, насанд хүрээгүй гэрч Н.Т авсан мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан гэх байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэж заасан байх ба шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гэрч Э.У, Ч.Ч нарын мэдүүлгийг хохирогч Б.Л.Б төрөл садангийн холбоотой тул үнэлэх боломжгүй гэснийг хүлээн авах боломжгүй байна.  

 

Шүүгдэгч Б.Э,  Ю.О, О.Л нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол  төлбөрийг  төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав. 

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Э,  Ю.О, О.Л нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Л.Бгийн ренген зургийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8,  36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дах хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нарт холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Б овогт Б.Э, Б овогт Ю.О, Д овогт О.Л нарыг бүлэглэн хүний  эрүүл мэндэнд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, О.Л, Ю.О нарыг 250 /хоёр зуун тавь/ цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. Шүүгдэгч \

Б.Э, О.Л, Ю.О нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай. 

 

 5. Шүүгдэгч Б.Э, О.Л, Ю.О нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг тайлбарласугай.

 

6. Шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Л.Б-гийн 4 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Л овогт  Л.Б -д буцаан олгосугай. 

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, 

 

тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР