Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03506

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03506

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дүгээр хороо * давхарт байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол * гудамж * дугаар байр *тоотод оршин суух, *

Хариуцагч: Баянгол дүүрэг *дугаар хороо * дүгээр хороолол * гудамж * дугаар байр *тоотод оршин суух, *

Зээлийн гэрээний үүрэгт 10,715,602.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч *нар нь *ийн нэхэмжилсэн 10,715,602.70 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4,715,602.70 төгрөгийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 186,400 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 143,200 төгрөг, *аас 143,200 -төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА