Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/03591

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/03591

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг* дугаар хороо *байр* дугаар орц* тоотод байрлах, *

Хариуцагч: Баянгол дүүрэг *дугаар хороо * байр *дугаар орц * тоотод оршин суух, *

336,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * нь нэхэмжлэгч *ны нэхэмжлэлийн шаардлага 336,100 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 10,733 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 5,366.5 төгрөг, хариуцагч *гээс 5,366.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч*-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА