Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00374

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00374

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2024 06 24 103/ШШ2024/00374

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж 9/1 тоотод байрлах ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, ******* овгийн ******* , ******* овгийн нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,829,8************** төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь ******* овгийн ******* , ******* овгийн нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,829,8************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б., Ж. нар нь ******* банкны ******* салбарын төв тооцооны төвөөс 2022 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр №ЗГ/20224972344******* тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,*******00,000 төгрөгийг жилийн 16,8%, сарын 1.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан. 2022 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр №ЗГ/20224972344******* тоот дугаартай зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 3,972,371 төгрөг, зээлийн хүү 1,663,13*******,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,*******72,89 төгрөг нийт *******,637,079,77 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас №ЗГ/20224972344******* тоот гэрээт зээл хугацаа хэтэрч 238 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2022 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн №ЗГ/20224972344******* тоот гэрээг цуцлах, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,*******27,628,91 төгрөг, зээлийн хүү 1,233,919,*******9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******2,306,33 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,000 төгрөг, нийт *******,829,8************** төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б., Ж. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б., Ж. бид нар нь ******* банкнаас нэхэмжилсэн *******,829,8************** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Б., Ж. нар нь *******,829,8************** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* , ******* овгийн нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,829,8************** /арван нэгэн сая, найман зуун хорин есөн мянга, найман зуун тавин таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 102,*******4 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б., Ж. нараас 102,*******4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ