| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00350/И |
| Дугаар | 129/ШШ2024/00318 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 129/ШШ2024/00318
| 2024 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 129/ШШ2024/00318 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Т овогт Т.Ч-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Ч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Т.Ч миний бие 1969 онд төрсөн, одоо 55 настай, өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 дугаар ангиа төгссөн. А аймгийн Т сумын Х д асрагчаар 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Миний энэ ажиллаж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч аймгийн архиваас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан жилийн баримтууд гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтыг үндэслэн миний А аймгийн Т сумын Х д 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
- Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ч нь 1969 онд төрсөн. 55 настай. 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 дугаар ангиа төгссөн. Ингээд А аймгийн Т сумын Х ё-д 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар ажиллаж байсан. Энэ ажиллаж байсан байдлыг нь бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр байдаг. Гэвч Нийгмийн даатгалын газраас орсон, гарсан тушаалаа авчир гэдэг ч Архангай аймгийн Архивын тасагт тус ажиллаж байсан хугацааных нь лавлагаа гарахгүй, олдохгүй байгаа учраас тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байгаа юм. Ингээд Нийгмийн даатгалын газраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгох зорилготойгоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудад үндэслэн Т.Ч-ын А аймгийн Т сумын Х д 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг дэмжиж байна гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 523 тоот тодорхойлолт,
- Т.Ч-д 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар,
- Т сумын Х-ийн Я-ийн эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 02 тоот тушаал,
- Т.Ч-ын Т сумын Х болон санхүү тасагт гаргаж байсан өргөдөл,
- Т сумын ҮЭХ-ны зөвлөлийн 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн чөлөө тэтгэмж олгохыг зөвшөөрсөн тодорхойлолт,
- Б.С-гийн №01 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хүсэлтээр П.А, Б.Б нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/436 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 547 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/, Маягт-1, ХААТР-15,
- А аймгийн Т сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/121 тоот тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Ч-ын А аймгийн Т сумын Х д 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Т.Ч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Т сумын Х д 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Тус архивын сан хөмрөгт Төвшрүүлэх сумын Яслийн баримт шилжиж ирээгүй тул Т.Ч-д лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 523 тоот тодорхойлолт,
- Т.Ч-д 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбарын Ажлын тухай мэдээ хэсэгт:
- Төвшрүүлэх сумын Хүүхдийн Яслийн эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 02 тоот тушаал, /Тушаалд 1. Яслийн асрагч Т.Ч-ын төрсний дараах амралт XII/28-нд дууссан тул XII/28-наас эхлэн 3 сарын тэтгэмжтэй чөлөөг 90 хоногоор олгосугай, 2. Тэтгэмжтэй чөлөөний мөнгийг төсөв ёсоор бодож олгохыг ня-бо Л.Н-д зөвшөөрсүгэй/ гэсэн,
- Т.Ч-ын “Миний бие нь 1991 оны 11 сарын 03-нд тус сумын эмнэлэгт төрсөн. Төрсний дараах амралт дууссан тул XII/28-наас эхлэн тэтгэмжтэй 3 сарын чөлөө олгоно уу” гэсэн Төвшрүүлэх сумын Хүүхдийн Ясли болон санхүү тасагт гаргаж байсан өргөдөл,
- Төвшрүүлэх сумын ҮЭХ-ны зөвлөлийн 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Ясли захиргаа санхүүд танай байгууллагын асрагч ажилтай Түдэв овогтой Чанцал өргөдлийн дагуу нярай хүүхдээ асрахад нь зориулж АИХ-ын тэргүүлэгчдийн 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 202 зарлигийн дагуу цалингүй чөлөө тэтгэмж олгохыг зөвшөөрөв” гэсэн,
- “Эцгийн нэр З.Б, Т.Ч” гэсэн 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн Б.С-гийн №01 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар,
- Т.Чын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992 оны 05 дугаар сараас 2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/436 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн “А аймгийн Т сум З.Б, халх, бүрэн бус дунд боловсролтой, ажилладаг байгууллага-3 дугаар бригад, эрхэлдэг ажил-тракторчин, эхнэр Т.Ч, халх, бүрэн дунд боловсролтой, ажилладаг байгууллага-Хүүхдийн Яслид, эрхэлдэг ажил-асрагч” гэсэн ХААТР-15,
- Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Тус сумын 3 дугаар багийн иргэн Т.Ч нь 1990-1992 онуудад хүүхдийн Яслид ажиллаж байсан тушаал болон цалин авч байсан лавлагаа, цагийн бүртгэл зэрэг нь сумын архивт материал байхгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэсэн 01/121 тоот тодорхойлолт зэрэг баримтууд,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч П.А-гийн: “Би 1981 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Т сумын Х д нярваар ажиллаж байсан. Т.Ч нь намайг ажилд орсноос хойш ажилд орж байсан. 1990, 1991 оны үед ажилд орсон санагдаж байна. Т.Ч нь 1992 оныг хүртэл А аймгийн Т сумын Х д асрагчаар ажиллаж байсан. А аймгийн Т сумын Х 1992 оны хавар татан буугдаж байсан. Т.Ч нь ажилд орсноосоо хойш Хүүхдийн яслийг татан буугдтал ажилласан. А аймгийн Т сумын Х д эрхлэгчээр н.Д, нярваар нь би, тогоочоор н.Б, сав угаагчаар н.Б, сувилагчаар н.Д, н.Н, С.Н, асрагчаар Т.Ч, н.Л, н.Э, угаагчаар н.Д, сахиулаар н.Д нар ажилладаг байсан. Т.Ч нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Т сумын Х ас өөр тийшээ шилжиж байгаагүй. Ажилд орсныхоо дараа төрж байсан. Би Т.Ч-тай хамт ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх,
- Гэрч Б.Б-гийн: “Би 1977 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Т сумын Х д цагаан хэрэглэл угаагч, асрагч, тогоочоор тус тус ажиллаж байсан. Т.Ч нь 1990 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Т сумын Х д асрагчаар ажиллаж байсан. А аймгийн Т сумын Х 1992 оны хавар татан буугдаж байсан. Т.Ч нь ажилд орсноосоо хойш Хүүхдийн яслийг татан буугдтал ажилласан. А аймгийн Т сумын Х д эрхлэгчээр н.Д, нярваар н.А, тогоочоор н.Б, сав угаагчаар би, сувилагчаар н.Д, н.Н, С.Н, асрагчаар Т.Ч, н.Х, н.Т, угаагчаар н.Д, сахиулаар н.Д нар ажилладаг байсан. Т.Ч нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Т сумын Х ас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Т.Чтай хамт ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 547 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/, Маягт-1 зэрэг баримт нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тээл овогт Т.Чын А аймгийн Т сумын Х д 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА