Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00329

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00329

Архангай аймаг

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Н нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.С-ийг өөрийн асрамжид үлдээх, хүү О.С-ийг өөрт нь үлдээхийг Х.О-т даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Х.О-ын хүү О.С-ийг өөрийн асрамжидаа авах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч С.Н хүлээн зөвшөөрч, хүү О.С-ийг хичээлийн жилийн зуны амралтаар нь эх С.Н-д хариуцуулан хамт амьдруулж, хичээл эхлэхээс өмнө зун бүрийн 08 дугаар сарын 25-ны өдрөөс хэтрүүлэхгүйгээр эцэг Х.О-т авчирч өгч байх, бусад хичээлийн /намар, өвөл, хавар/ жилийн амралтаар явуулахгүй байхаар, мөн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч төрөөс хүүхдэд сар бүр  олгодог 100,000 төгрөгийг авах эрхийг эцэг Х.О-т шилжүүлж, хариуцагч Х.О нь нэхэмжлэгч С.Н-оос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас, хариуцагч Х.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг нэхэмжлэгч С.Н, хариуцагч Х.О нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.ЭЛБЭГЗАЯА