| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00467/И |
| Дугаар | 103/ШШ2024/00386 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2024/00386
| 2024 оны 06 сарын 26 өдөр | Дугаар *******03/ШШ2024/00386 | Улаанбаатар хот |
2024 06 26 *******03/ШШ2024/00386
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******2 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******д холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь ******* овгийн *******ын *******д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан *******880*******0807 регистрын дугаартай *******ын ******* нь 20*******9 оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийн дэмжлэг авч, 20*******9 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай зээл авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 4,000,000 төгрөгийг төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. *******ын ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул гэрээнээс татгалзаж, Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс Х.*******гоос 4,000,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсгийн *******2.*******.2, ******* тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******- т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* Газраас Х.*******д холбогдуулан 4,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас 878,000 төгрөгийг төлсөн, үлдэх 3,*******22,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, *******0 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, ************** дүгээр сарын 20-ны өдөр 622,000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нь 4,000,000 төгрөгөөс 878,000 төгрөг төлж, үлдэх 3,*******22,000 төгрөгийг төлөх хугацаа тогтоосныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь 878,000 төгрөгийг төлсөн, үлдэх 3,*******22,000 төгрөгийг төлөх хугацаан дээр талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******ын *******д холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь 878,000 төгрөгийг төлсөн, үлдэх 3,*******22,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, *******0 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, ************** дүгээр сарын 20-ны өдөр 622,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид төлөх 78,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 39,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ