Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0025/З |
Дугаар | 128/ШШ2018/0059 |
Огноо | 2018-01-29 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2018/0059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Э******* ХХК
Хариуцагч: О*******, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч С.Г
Гомдлын шаардлага: О*******, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*******, хариуцагч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Э******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З******* шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Э******* ХХК-ийн өөрийн санаачилсан Welcome to Mongolia төслийн хүрээнд цогцоор нь гүйцэтгэхээр төлөвлөж буй Mongolian нэртэй брэнд бүтээгдэхүүнд зориулан АНУ-ын домэйн нэрийн бүртгэл, веб хостингийн үйлчилгээ үзүүлдэг GoDaddy компаниас 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр group, news, properties, .tours зэрэг өргөтгөлтэй домэйн нэрүүдийг худалдаж авсан болно.
Энэхүү төслийн нэг бүтээгдэхүүн болох www.mongolia******* цахим систем нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогч талууд болох барилгын компаниуд, үл хөдлөх хөрөнгө зуучлагч, борлуулагч агентлагууд, худалдан авагчдыг холбох гүүр болох тэдний цаг хугацааг хэмнэх, Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн талаар цогц мэдээллийг нэг дороос авах боломжийг олгох зорилготой юм.
Гэтэл О*******, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын хяналтын улсын байцаагчаас бидний www.mongolia******* домэйн нэр нь барааны тэмдгийн гэрчилгээгээр баталгаажсан М ХХК-ийн www.mongolia******* өмчлөх онцгой эрхийг хөндсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.5-д заасан Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэх агуулгаар 3 000 000 төгрөгөөр торгож, www.mongolia******* цахим хуудсыг хаах шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлнэ хэмээн заажээ. Манай байгууллагын цахим хуудасны нэрийн илэрхийлэл нь Mongolian бол М ХХК-ийн хувьд цахим хуудасны нэрийн илэрхийлэл нь Mongolian-.properties бөгөөд үүгээр цахим хуудаснуудын нэрийн илэрхийлэл ялгаатай болох нь харагдаж байна.
Харин Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо байвал барааны тэмдгийн гэрчилгээгээр хамгаалагдахгүй гэжээ. Монголиан прорертиз ХХК-ийн барааны тэмдгийн 9424 дугаар гэрчилгээнд www., .com хэсгүүд нь хамгаалагдахгүй үг дүрс хэмээн тэмдэглэгдсэн байна. Тиймээс цахим хуудасны .com, properties гэх өргөтгөл хэсгүүд нь барааны тэмдгийн гэрчилгээгээр хамгаалагдахгүй хэсэг тул цахим хуудасны илэрхийлэлд хамааралгүй хэсэг байна.
www.Mongolia******* .group .news .tours зэрэг | www.Mongolia******* |
|
Түүнчлэн домэйн нэр гэдэг бол дан ганц .com, .mn, .org зэрэг өргөтгөлөөр хязгаарлагдахгүйгээр өргөн сонголттой байдаг бөгөөд М ХХК-ийн зүгээс Mongolia******* цахим хуудсыг барааны тэмдгийн гэрчилгээгээр баталгаажуулж авснаар манай байгууллагын mongolian гэх илэрхийлэл бүхий цахим хуудас эзэмших ашиг сонирхлыг хязгаарлаж болохгүй.
Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д барааны Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар
төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д О*******ийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд....., заасан зөрчлийг хянан шалгана, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д О*******ийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Монгол Улсын Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийн о*******ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно гэж тус тус заасан.
Дээрхээс үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг о*******ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс о*******ийн байцаагчийн эрх олгогдсон этгээд шалган шийдвэрлэх эрхтэй байна. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэлийн хуудаст О*******, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч С.Г шалгасан гэжээ.
Өөрөөр хэлбэл С.Г нь улсын бүртгэлийн байцаагчийн эрхтэй болохоос биш о*******ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгогдсон тусгай эрх бүхий эрх бүхий о*******ийн байцаагч биш байна. Иймд тусгай эрх олгогдоогүй этгээд зөрчлийг хянан шалгасан үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар О*******, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газрын хяналтын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч О*******, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын газрын хяналтын улсын байцаагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М ХХК нь MONGOLIAN-PROPERTIES гэсэн үгэн барааны тэмдгийг 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн анхдагч огноотойгоор 9424 дугаарт бараа үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн гэрээний 42 дугаар ангилалд эрхийн хамгаалалтыг хийлгэж авсан байна. Хамгаалагдахгүй үг дүрсэн дээр www болон цэг таслалыг л хамааруулан авч эрхийн хамгаалал хийлгэсэн байна.
О*******ийн хяналтын улсын байцаагчийн эрхийг Монгол Улсын тэргүүн
шадар сайдын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 43 дүгээр тушаалаар эрхийг олгосон байдаг. 2017 онд Улсын бүртгэлийн ерөнхий газар, О*******ийн газрыг нэгтгэн зохион байгуулсан Монгол Улсын Их хурлын 12 дугаар тогтоол байдаг тус байгууллагын о*******ийн хяналтын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгуулаагүй байхад о*******ийн хяналтын улсын байцаагчийн эрхгүй ажиллаагүй. Мөн тус хоёр байгууллагыг нэгтгэн зохион байгуулж эрх залгамжилж явж байгаа. Иймд о*******ийн хяналтын улсын байцаагч С.Г ямар ч хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Э******* ХХК-иас О*******, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын хяналтын улсын байцаагч С.Гт холбогдуулан гаргасан О*******, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тушаалаар О*******ийн газрын Хяналтын хэлтсийн мэргэжилтэн С.Гт о*******ийн хяналтын улсын байцаагчийн эрх олгосон нь Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.13 дахь хэсэгт нийцсэн бөгөөд С.Гийн хяналтын улсын байцаагчийн эрхийг цуцалсан, хүчингүй болгосон, дуусгавар болгосон нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч С.Г зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй юм.
Зөрчлийн 1702000115 дугаар материалд авагдсан О*******, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын хяналтын улсын байцаагч С.Гийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай 15 дугаар тогтоолд ...mongolia******* барааны тэмдгийн онцгой эрх эзэмшигчийн эрхийг Н******* ХХК зөрчсөн... гэсэн атлаа иргэн А.М*******од холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн байна.
Гэвч маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэлийн хуудсаар ...Холбогдогч Э******* ХХК нь ... mongolia******* нэрийг веб сайтын домайн нэрээр олон нийтэд түгээж буй барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. ... гэж дүгнэн Э******* ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ. гэж заасан бөгөөд зөрчлийн хэргийг холбогдуулан нээсэн холбогдогч буюу иргэн А.М*******од бус хуулийн этгээд болох Э******* ХХК-д торгох шийтгэл оногдуулсан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.
Мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсанд ...зөрчил үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон... гэх боловч зөрчлийн 1702000115 дугаар хэргийн материалд Н******* ХХК, иргэн А.М*******, Э******* ХХК-ийн хэн нь тус зөрчлийг үйлдсэнийг нотлох баримтаар тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл улсын байцаагч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ мэдээлэл, баримт бичиг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж зөрчлийг нотлох байтал гомдол гаргагч Э******* ХХК-г зөрчил гаргасан болохыг нотлох баримтаар нотлолгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ.
Мөн хүн, хуулийн этгээдийн хэн нь зөрчил гаргаснаас хамаарч оногдуулах шийтгэл буюу торгуулийн хэмжээ өөрчлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, О*******, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН