| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00476/И |
| Дугаар | 103/ШШ2024/00391 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2024/00391
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 10*******/ШШ2024/00*******91 | Улаанбаатар хот |
2024 07 01 10*******/ШШ2024/00*******91
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, *******5 дугаар байрны 2 тоотод байрлах, ******* ХХК-д холбогдох газрын төлбөр 422,50******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь ******* ХХК-д холбогдуулан газрын төлбөр 422,50******* гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/**************2 дугаартай Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар ******* ХХК-д хөдөө аж ахуйн зориулалтаар 9992м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгожээ. МУ-ын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай тогтоол, ******* дүүргийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаартай тогтоолоор газрын төлбөрийн хэмжээ нь 60 төгрөг байхаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. ******* дүүргийн Татварын албанаас ******* ХХК-иас төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* ХХК-ийн газрын төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлд төрийг төлөөлж оролцохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд ******* ХХК-иас газрын төлбөр 422,50******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* газраас нэхэмжилж байгаа газрын төлбөр 422,50******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч ******* ХХК нь газрын төлбөр 422,50******* төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох газрын төлбөр 422,50******* /дөрвөн зуун хорин хоёр мянга, таван зуун гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 1*******,*******25 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,662 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ