| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00475/И |
| Дугаар | 103/ШШ2024/00393 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2024/00393
| 2024 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2024/003*******3 | Улаанбаатар хот |
2024 07 02 103/ШШ2024/003*******3
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж, *******/1 тоотод байрлах, ******* банкны ******* салбарын иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банкны ******* салбар нь ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч ******* /РД:*******8*******1211*******7/ нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/2021470*******7******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3,518,887,66 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 6,000,000 төгрөг нийт *******,518,887,66 төгрөгийн зээлийг жилийн 13,2 хувь, сарын 1,1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байсан учраас ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШЗ2024/0061******* дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд *******ын оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. ******* нь ******* банкнаас зээл авах үед оршин сууж байсан Улаанбаатар хот, ******* дүүрэг 5 дугаар хороо, ий дугаар гудамжны 10 тоот хаягтаа амьдрахгүй, оршин суугаа хаяг тодорхой бус байна. Зээл авах үедээ ******* дүүргийн соёлын төвд ажиллаж байсан, түүний ээж нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны тоот хаягт амьдардаг ба 2022 оны 11, 12, 2023 оны 4,6 саруудад очиж уулзахад сураггүй байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Иймд эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШЗ2024/0061******* дугаартай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банк ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/2021470*******7******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүд, ******* банкны ******* салбарын шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. овгийн ийн нь /*******8*******1211*******7/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ ******* дүүрэг 5 дугаар хороо, ий дугаар гудамжны 10 тоот хаягт амьдарч, ******* дүүргийн соёлын төвд ажиллаж байсан, ээж нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны тоот хаягт оршин суудаг гэх мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.*******-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар овгийн ийн ыг /*******8*******1211*******7/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хариуцагч ******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* банкны ******* салбарт анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4, 11*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ