Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00394

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 03/ШШ2024/00394

хот



 

 

2024 07 02 03/ШШ2024/00394

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 9******* оны 09 дүгээр сарын 2-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, халх, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл *******, нөхөр, 3 хүүхдийн хамт, ******* дүүрэг, дүгээр хороо, ******* дугаар байрны 03 тоотод бүртгэлтэй боловч, ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* 2 дугаар байрны ******* тоотод оршин суух, овгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 9 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт, ******* дүүргийн ******* дугаар хороо, ий дугаар гудамжны тоотод оршин суух, овгийн холбогдох түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг суллахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч С. холбогдуулан түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь т холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг суллахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: би 2023 оны 2 дугаар сарын 2*******-ны өдөр ******* дүүргийн тойргийн нотариатч дээр түрээсийн гэрээг 2024 оны 2 дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл жилийн хугацаатай байгуулан сар бүр төлбөл зохих *******00,000 төгрөгийг банкны *******00*******20273 тоот гийн дансанд хийж байсан. Гэвч түрээслүүлэгч нь түрээсийн гэрээгээ зөрчиж, түрээсээ ,*******00,000 төгрөг болгох аман гэрээ хийнэ гэж, түрээслүүлж байгаа обьект дээрээ орж ирж хөөж гаргана, халаалтаа зогсоо, тенээ салга, хаалга үүдээ битүүмжлэнэ гэж удаа дараа дарамт үзүүлж гэрээний нөхцөлөө зөрчиж байгаа тул түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: би 2023 оны 2 дугаар сарын 2*******-ны өдөр дүүргийн нотариатч дээр түрээсийн гэрээг 2024 оны 2 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл хийхдээ эхний 3 сарын төлбөр болох ,*******00,000 төгрөгийг бөөн авсан байгаа. Ингээд 4 сараас түрээс нэмэгдэнэ шүү гэж хэлж байсан мөртлөө гэрээндээ тусгалгүй сарын *******00,000 төгрөг гэж хийсэн. Мөн би халаалтаа зогсоо гээгүй галаа түлээчээ тень залгахаар чи тогны мөнгө их гарлаа гэдэг шүү л гэсэн. Хаалга лацдана гэдэг нь өөрөө мэдсээр байж би сонсоогүй, мэдэхгүй гээд байсан болохоор уурандаа тэгж хэлсэн. 4 сарын 0-нээс түрээс нэмнэ ,*******00,000 төгрөг гэж хэлсэн. той хийсэн түрээсийн гэрээгээ Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна гэжээ.

3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сэрээтэр овогтой Цолмон миний бие Нэмэхбаатар овогтой гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурьдагдан түрээсэлж буй байрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. той миний бие өөрийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах ******* бүхий маркет гэх дэлгүүрийн байраа 2023.2.2*******-ны өдөр нэг сарын *******00,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслүүлсэн. Уг нь би эхний 3 сар ийм төлбөр аваад 4 дүгээр сараас түрээсийн үнийг нэмэгдүүлнэ гэж анх ярьж тохирчихоод яг нотариатч дээр гэрээ хийхдээ тэрийгээ гэрээндээ тусгахаа мартсан байсан. Энэхүү гэрээг хуулийн дагуу Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх ёстой байсан ч огт бүртгүүлээгүй. Мөн нь миний өөрийн нэр дээр бүртгэлтэй йн удамт үрс ХХКомпанийн маркет гэх 8 нэрийн барааны дэлгүүрийг түрээслэн үйл ажиллагаа явуулаад өөртөө ашиг олно гэсэн бөгөөд миний дэлгүүрийг түрээслээд ашиг орлого олж байгаа мөртлөө үйл ажиллагаа явуулсан цагаасаа эхлээд огт НӨТ-ын баримт иргэдэд өгдөггүй /хааяа нэг баримт нэхсэн хүнд код уншуулдаг л байх/ тайлангаа сар бүр х*******эн гаргаж татварын албанд өгч байгаа нь надад мэдэгддэггүй. Энэ компани, энэ дэлгүүр миний нэр дээр бүртгэлтэй учир миний нэрээр л тайлан хүргүүлж байгаа. Тэгээд би энэ тухай өөрт нь хэлээд татвар тайлан дээр янз бүрийн зөрчил гарвал манай компани дээр тооцно, чи НӨТ-ын програмаа суулга, төхөөрөмжөө авч хэрэглэ гэж удаа дараа хэлсэн боловч огт тоохгүй явсаар байгаа. Ингээд би 2023 оны 3 сард байраа суллаж өгөхийг шаардан мэдэгдэл өгсөн. Тухайн мэдэгдэлд сарын түрээсийг ,*******00,000 төгрөг болголоо гэж дурьдсан боловч энэ нь зөвхөн байраа хурдан суллуулахын тулд зохиосон хийсвэр үнэ байсан юм. Иймээс түрээслэгч нь МУ-ын Иргэний хууль болон гэрээний 7 дугаар зүйлийн 7.8 дахь заалт, мөн хууль болон гэрээнд зааснаар түрээсийн хөрөнгийг хууль журмын дагуу буюу зориулалтын дагуу ашиглах үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа тул 2023.2.2*******-ны өдөр байгуулагдсан 706 бүртгэлийн дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түрээслэж буй байр болох ******* дүүрэг ******* дугаар хороо, үний дугаар гудамжны 0 тоот хувийн сууцны давхарын 20 м.кв бүхий талбайг нэн дариу суллахыг даалгаж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, түрээсийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх *******ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Нялх хүүхэдтэй, цаашид дэлгүүр ажиллуулах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан *******, ******* чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.******* дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

2024 оны 07 дугаар сарын 02ы өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ид*******ангайд утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

. овгийн нэхэмжлэлтэй, овгийн холбогдох түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч гийн нэхэмжлэгч т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг суллахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхээс татгалзсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.6-д зааснаар нэхэмжлэгч оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах *******гүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ