Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00395

 

 

 

 

 

202******* оны 07 сарын 02 өдөр

Дугаар 3/ШШ202*******/00395

Улаанбаатар хот

 

 

 

202******* 07 02 3/ШШ202*******/00395

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ******* 3 дугаар багт оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* 1******* дүгээр гудамжны тоотод оршин суух, холбогдох *******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч нь холбогдуулан *******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: миний бие Н. 2023 оны 0******* дүгээр сард 700,000 төгрөг зээлсэн. 2023 оны 08 дугаар сард 300,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл *******00,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй. Өг гэж хэлэхээр би танд өгсөн гэж худал хэлээд байна. Иймд *******00,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: миний бие Н. холбогдуулан *******00,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг *******00,000 төгрөгийг 2022.08.31-ний өдөр ******* дүүргийн дэлгүүрийн АТМ мөнгөний машинаас уншуулж авсанаа андуурсан байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа төлбөрөө авсан гэсэн үндэслэлээр татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* нэхэмжлэлтэй, холбогдох *******00,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгөөс 6,325 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 6,325 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ