| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00478/И |
| Дугаар | 103/ШШ2024/00400 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2024/00400
| 2024 оны 07 сарын 0******* өдөр | Дугаар **************/ШШ2024/00400 | Улаанбаатар хот |
2024 07 0******* **************/ШШ2024/00400
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******6 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******6 дугаар байрны 11 тоотод оршин суух, овгийн ******* холбогдох ажлын хөлс 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* нь Л.******* холбогдуулан ажлын хөлс 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэр хүрээнд өдрийн *******0,000 төгрөгөөр тохирч ажилд ороод одоог хүртэл 2 сар ажилласан. Эхний цалингаа авсан, 2024 оны 05 дугаар сарын 25 наас 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цалин болох 900,000 төгрөг авах гэсэн өгөхгүй хэл амаар доромжлоод 14-15 хоногийн өмнө алга болсон. нь худалдаж авсан тахианы үнэ 1**************,000 төгрөг, 40,000 төгрөг алга болсон гэж хэлээд цалингаас суутгана гэсэн. Иймд ээс ажлын хөлс 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* миний бие ******* холбогдуулан 900,000 төгрөгийн цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 722,000 төгрөг өгсөн. Үүнд бэлнээр *******20,000 төгрөг, 402,000 төгрөгийн бэлэн мөнгө, бусад эд зүйл авсан учир хасаж тооцон үлдэх 17*******,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 722,000 төгрөгийг төлсөн, үлдэх 17*******,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овгийн ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн ******* холбогдох ажлын хөлс 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 722,000 төгрөгийг төлсөн, үлдэх 17*******,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1*******,075 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Л.ээс 1*******,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ