| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00493/И |
| Дугаар | 103/ШШ2024/00401 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2024/00401
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2024/00401 | ******* хот |
2024 07 03 103/ШШ2024/00401
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны *******2 тоотод оршин суух, овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овгийн холбогдох хүү банкан дахь 00*******49242 тоот дансны эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 0 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Ж. холбогдуулан хүү банкан дахь 00*******49242 тоот дансны эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: сайхан овогтой миний бие нь 201 оны 01 дүгээр сард танилцаж хамтран амьдарч ирсэн. 20******* оны 01 дүгээр сарын 0-ны өдөр том охин ******* дүүрэгт, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр удаах хүү ******* дүүрэгт, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр отгон хүү дүүргүүдэд тус тус төрсөн. Хамтран амьдрагч нь миний ажил мэргэжлийн онцлогоор далимдуулан, хөдөө судалгааны ажлаар томилолтоор явах бүрт 3 хүүхдээ харж хандах хүнгүйг мэдсээр байж гадуур 2-3 хоногоор архидан согтуурч явдаг. Энэ байдал нь 2022 оны 4 дүгээр сараас улам даамжирч 7 хоног гэртээ ирэхгүй явдаг болсон. Эл байдлыг дугаар хорооны асаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар мэдэж, намайг хөдөө томилолтоор явж байхад мэдэгдэж, манай 3 хүүхдийг харж хандаж явсан. Мөн нь хорооны хяналтанд байдаг, удаа дараа -р хорооны хамтарсан багийн хурлаар ороход нь би батлан дааж явдаг байсан. 2024 оны 1 дүгээр сараас эхлэн хотод амьдарч, бид нартай сардаа 2 уулзаж байгаад, 4 сараас эхлэн хамт дугаар хорооны Багагүн хэсгийн *******- тоотод амьдарч байсан боловч намайг хөдөө томилолтоор 2 удаа 14 хоног явахад 3 хүүхдээ хаяж, гадуур хонож байсныг хорооны хэсгийн ахпагч мэдэж, хүүхдүүдийг минь харж хандаж байсан. Ийм тохиолдлоос үүдэн миний бие дугаар сарын сүүлээс эхлэн 3 хүүхдээ өөр дээрээ аван амьдарч байна. Ж:Дэлгэрзаяагийн нэр дээр байгаа миний дунд хүү болох банк дахь 00*******49242 тоот дансны эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дэлгэрзаяа миний бие ******* нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү овогтой Байдарын хүүхдийн мөнгөний банкан дахь 00*******49242 тоот дансны хамтран эзэмшигч Дэлгэрзаяа миний бие байдаг бөгөөд нь өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь хүү банкан дахь 00*******49242 тоот дансны эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгахыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овгийн холбогдох хүү банкан дахь 00*******49242 тоот дансны эзэмших эрхийг Б.******* нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гаас 3,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ