| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2022/01897/И |
| Дугаар | 181/ШШ2024/01433 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/01433
2024 04 09 181/ШШ2024/01433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 хаягт байрлах, ******* ХХК /РД:2081547/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 0 байрлах, *******т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******ны эрх хүлээн авагчийг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар сольж өөрчлөхийг *******т даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд З Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон. Энэ шаардлагын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноор төлбөр авагчийн эрх хөндөгдөх, төлбөрөө авах боломжгүй нөхцөл үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагаа ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар сольж өөрчлөхийг хариуцагчид даалгах болгон өөрчилж байна.
Үндэслэл нь: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу ******* ХХК нь захирамжид дурдсан төлбөрийг *******ны эрх залгамжлагчид төлж барагдуулахаар талууд эвлэрсэн. Үүний дараагаар буюу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээ-ний дагуу захирамжид заасан төлбөрийн үүргийг ******* ХХК-д шилжүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй, харин төлбөрийн үүргийг шилжүүлэх боломжтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн/, эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. гэж заасны дагуу ******* ХХК, гуравдагч этгээд болох *******ны эрх залгамжлагчаас гаргасан хүсэлтийн дагуу төлбөр төлөгчийг солих хуулийн үндэслэл байсан. Энэ талаар гаргасан талуудын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломж хариуцагчид байсан боловч өнөөг хүртэл төлбөр төлөгчийг солиогүй нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын эрхийг зөрчиж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар сольж өөрчлөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах газарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* хариу тайлбар, татгалзалдаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК-аас 1,790,201,902 төгрөгийг гаргуулж Зоосбанк ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгох, улсын тэмдэгтийн хураамжид 4,528,504 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Төлбөр авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэж заасан, дээрх шүүхийн шийдвэрээр мөнгөн төлбөр төлөх үүргийг ******* ХХК-иар тогтоосон байна.
Төлбөр авагч Зоосбанк ХК дахь банкны эрх хүлээн авагч болон ******* ХХК-ийн хооронд Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан ч уг гэрээг үндэслэн албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх үндэслэлгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүргийг манай байгууллага хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно гэж хуульчилсан, гүйцэтгэх баримт бичигт заагдаагүй, гуравдагч этгээдтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байна.
Иймд ******* ХХК-д холбогдуулан үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар сольж өөрчлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд *******ны эрх хүлээн авагч тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжаар ******* ХХК-иас 1,790,201,902 (Нэг тэрбум долоон зуун ерэн сая хоёр зуун нэгэн мянга есөн зуун хоёр) төгрөгийг гаргуулан Зоосбанк ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор хариуцагчийн зөвшөөрлийг баталсан байна. Энэхүү шүүгчийн захирамж гарсанаас хойш буюу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ООГ/154 дугаар Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу ******* ХХК нь нэр бүхий хуулийн этгээдүүдийн төлбөрийн үүргийг шилжүүлэн авсан ба үүний дотор хамаарал бүхий ******* ХХК-ийн үүрэг багтсан болно.
Төлбөр авагч нь дээрх гэрээний дагуу шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, мөн нэхэмжлэгчийн төлбөрийн үүргийг ******* ХХК-д шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг хүсэн гэрээний хуулбар, ******* ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай тооцоо нийлсэн акт зэргийг хуулбарлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд /тухайн үед хариуцаж байсан/, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаар албан тоотоор Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд тус тус хүргүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүсэлтийг хүлээн авч, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3/32215 дугаар бичгээр хариу ирүүлсэн ба Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны дарга Б.Дашдаваа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шилжин ирсэн дээрх гүйцэтгэх ажиллагааг хэвээр үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.
Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно, 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан эрх залгамжлагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн этгээдтэй холбоотой эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу төлбөр төлөгчийн үүрэг ******* ХХК-д шилжсэн гэж бид ойлгож байна. Дээрх заалт нь 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд хэвээр тусгагдсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж заасны дагуу төлбөр төлөгчийн үүргийг ******* ХХК-д шилжүүлэхээр төлбөр авагч тал хүсэлтээ гаргасан байна.
Нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл болгосон төлбөр төлөгчийг солихоор гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэх эрхтэй байна гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ******* ХХК-ийн 2020.05.21-ний өдрийн №22 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2020.05.21-ний өдрийн №23 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2021.08.24-ний өдрийн №18 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2022.01.11-ний өдрийн №07 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2022.04.25-ны өдрийн №28 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2022.03.09-ний өдрийн №17 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2022.03.09-ний өдрийн №16 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2022.03.09-ний өдрийн №21 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас: 2013.08.23-ны өдрийн №522 дугаартай гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013.08.20-ны өдрийн 6152 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010.09.16-ны өдрийн ******* дугаартай захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013.09.03-ны өдрийн №616 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, *******ны эрх хүлээн авагчийн 2020.05.25-ны өдрийн №48 дугаартай албан бичиг, 2016.03.23-ны өдрийн №149 дугаартай ******* болон Овоот гоулд ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт, *******инд бүртгэлтэй байгаа зээлийн өрийн үлдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээдээс: *******ны эрх хүлээн авагчийн 2022.10.20-ны өдрийн №50 дугаартай албан бичиг, Монголбанкны ерөнхийлөгчийн 2023.10.18-ны өдрийн А-191 дугаартай Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар: 2010.11.09-ний өдрийн ООГ/154 дугаартай Үүрэг шилжүүлэн гүйцэтгүүлэх гэрээ, *******ны эрх хүлээн авагчийн 2015.05.20-ны өдрийн №178 дугаартай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015.09.16-ны өдрийн №269 дугаартай албан бичиг, *******ны эрх хүлээн авагчийн 2017.12.22-ны өдрийн №196 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2019.04.04-ний өдрийн №19 дугаартай албан бичиг, *******ны эрх хүлээн авагчийн 2020.05.25-ны өдрийн №48 дугаартай албан бичиг, 2023.12.06-ны өдрийн CVL2311990001025067 дугаар нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Овоот гоулд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Монголын нотариатчдын танхимын 2024.02.06-ны өдрийн 107 дугаартай албан бичиг, Монголын нотариатчдын танхимын 2024.02.22-ны өдрийн 158 дугаартай албан бичиг, зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар сольж өөрчлөхийг *******т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар сольж өөрчлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтад заасан төлбөр төлөгчийг солих үндэслэлгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 1,790,201,902 төгрөгийг Зоосбанк ХК дахь банкны эрх хүлээн авагчид төлж барагдуулахаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байгаа талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 38-41 хуудас/
2. Зоосбанк ХК дахь банкны эрх хүлээн авагч болон ******* ХХК-ийн хооронд 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ООГ/154 дугаар Үүрэг шилжүүлэн гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр ...Монгол газар ХХК, Жаст ХХК болон түүнд хамааралтай аж ахуйн нэгж, иргэд, Петрожамп ХХК, ******* ХХК болон түүнд хамааралтай аж ахуйн нэгжүүдтэй байгуулагдсан зээлийн гэрээ, бусад гэрээ, хэлцлээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 81,194,434,563 төгрөгийн өр төлбөрийг ******* ХХК өөртөө шилжүүлэн авч *******ны эрх хүлээн авагчид төлж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.
Энэ гэрээний хавсралтаар баталсан хэсэгт ******* ХХК-ийн 1,709,569,140 төгрөгийн өр төлбөрийг Олон Овоот гоулд ХХК шилжүүлэн авч ******* дахь эрх хүлээн авагчид төлөхөөр заасан байна.
2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №00Г/154 дугаар гэрээгээр бусдын өр төлбөрийг шилжүүлэн авсан ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, нийт 81,194,434,563 төгрөгийн өр төлбөрөөс 1 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулсан боловч ******* ХХК-д холбогдох 1,709,569,140 төгрөгийн өр төлбөрөөс хасагдаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар Зоосбанк ХК дахь банкны эрх хүлээн авагчид төлөх 1,790,201,902 төгрөгийг өрийг 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №00Г/154 дугаар гэрээгээр ******* ХХК шилжүүлэн авсан гэх үндэслэлээр хариуцагчийг төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар солих үндэслэлтэй гэж тайлбарласан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д Төлбөр авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж заасан.
Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6152 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 616 дугаар тогтоолоор ******* ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх бөгөөд уг ажиллагаа нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй, төлбөр төлөгч ******* ХХК нь 1,790,201,902 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байна. /хавтаст хэргийн 38-41 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч ******* ХХК нь 1,790,201,902 төгрөгийн төлбөрийг ******* дахь банкны эрх хүлээн авагчид төлөх үүрэгтэй.
4. Нэхэмжлэгч ******* ХХК нь төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар солих хууль зүйн үндэслэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3, 35.3.2-д зааснаар тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн/, эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж заажээ.
Энэхүү заалтын депозит буюу урдчилсан нөхцөл нь байхгүй болсон этгээдийн эрх залгамжлагчийг оролцуулах тухай ойлголт болохоос, байгаа этгээдийг бусдаар солих зохицуулалт биш юм. Тодруулбал, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсны улмаас хууль зүйн хувьд эрх зүйн чадвар, чадамжгүй болж улмаар шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн тохиолдолд уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих ойлголт юм.
Иймээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн өрийг гэрээгээр ******* ХХК шилжүүлэн авсан гэх үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцох үндэслэлд хамааралгүй байна.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог.
Төлбөр төлөгч ******* ХХК нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ******* ХХК-ийг ******* ХХК-ийн эрх залгамжлан авбал зохих этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, мөн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банкны төлбөр барагдуулах газрыг төлбөр төлөгч, төлбөр авагчийн хүсэлтээр ******* ХХК-ийн эрхийг залгамжлан авбал зохих этгээдээр ******* ХХК-ийг солих үүрэгтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар сольж өөрчлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
6. ******* ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагаа хийсэн боловч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Алтан нь нас барсан, хувьцаа эзэмшигч Суробан ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигч нь Г.Алтан болох нь тогтоогдсон, ******* ХХК, Суробан ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг түүний хууль ёсны өвлөгч, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасныг нотариатч гэрчилсэн болох нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна. /хавтаст хэргийн 192-197, 219 хуудас/
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч ******* ХХК-ийг ******* ХХК-иар сольж өөрчлөхийг *******т даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА