| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0265/З |
| Дугаар | 128/ШШ2021/0195 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2021/0195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П ХХК
Хариуцагч: Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, аудитын менежер Б.С, аудитор М.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийн Сангийн сайдад өгсөн зөвлөмжийн Концесс эзэмшигчид олгох эргэн төлөлтийн санхүүжилтээс төсөвт өртгийн тооцоололд тусгагдсан бодит бус зардал болох 2,195,837,864.38 төгрөгийг суутган тооцох, Дүгнэлтэд тусгагдсан алдаа, зөрчлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа аудитын байгууллагаас зардлын баталгаажуулалт хийсэн дүгнэлтэд үндэслэн үлдэгдэл санхүүжилт олгох гэж заасныг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагч М.Д, Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК-ийн захирал Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317, Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ******* дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газартай Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалант хийд чиглэлд 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх тухай концессын гэрээг байгуулж гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Энэхүү концессын гэрээ хэлцэл Концессын тухай хууль болон Иргэний хууль, Засгийн газрын тогтоолуудад заасныг зөрчсөн зүйл байхгүй болно.
Гэтэл Үндэсний аудитын газраас Улсын Их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.7 дах хэсэгт заасныг үндэслэн Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.8-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд дүгнэлт гаргасан байна. Ийнхүү дүгнэлт гаргахдаа Төрийн аудитын тухай хуульд заасан дүгнэлт гаргах эрхгүй субъектүүдийг аудитын багийн бүрэлдэхүүнд оруулан, хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн, Монгол улсын Сангийн сайд Ч.Хт хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардах замаар П" ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Үндэсний аудитын газрын даргад оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Аудитын дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан. Гомдлыг Үндэсний аудитын газар хүлээн авч хянаад оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 05/******* дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Үндэсний аудитын газраас Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолд үндэслэн Дархан-Эрдэнэтийн замаас Амарбаясгалант хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих концессын гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргасан бөгөөд аудитын явцад илэрсэн зөрчилтэй холбоотой танай компанийн Гомдол гаргах" тухай оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 104/ дугаартай албан бичигт үндэслэн мэргэжлийн шинжээчдийн гаргасан дүгнэлтэд дахин хяналт хийж байгаа тул одоогоор гомдолд хариу өгөх боломжгүй байна гэх хариуг ирүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зуулийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д тус тус заасныг үндэслэн Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу Үндэсний аудитын газрын аудитын дүгнэлтийн холбогдох хүчингүй болгуулахаар энэхүү хэсгийг гаргасан болно.
Хэдийгээр Үндэсний аудитын газар оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 05/******* дугаар албан бичгээр манай гаргасан гомдлын дагуу дахин хяналт хийж байгаа гэх хариултыг өгсөн боловч Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалант хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлт-ийг Монгол Улсын ерөнхий аудиторын 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн А/******* дугаар Аудитын тайланг баталгаажуулах тухай тушаалаар баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл үндэсний аудитын газраас манай П ХХК-ийн концессын гэрээгээр хийж гүйцэтгэсэн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалант хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлт хуулийн хучин төгөлдөр болсон байна.
Энэхүү маргаан бүхий захиргааны актын улмаас бид хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл санхүүжилтийг авахад хугацаа алдаж одоог хүртэл санхүүжилтээ авч чадахгүй байгаагаас санхүүгийн хувьд алдагдалд орсон. Мөн концесс эзэмшигчид гэрээгээр олгох эргэн төлөлтийн санхүүжилтээс төсөвт өртгийн тооцоололд тусгагдсан бодит бус зардал хэмээн 2,195,837,864.38 төгрөгийг төсөвт өртгийн тооцооллоос хасаж тооцохоор шийдвэрлэсэн нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Төрийн аудитын тухай хуульд заасан дүгнэлт гаргах эрхгүй этгээдээр дүгнэлт гаргуулсан тухай Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Төрийн аудитын байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно гэж заасан бөгөөд тус зулайны 19.2 дахь хэсэгт зааснаар Төрийн аудитын байгууллага нь аудитын зорилт, хамрах хүрээний талаар аудит хийлгэх байгууллагад аудит эхлэхээс өмнө мэдэгдэнэ гэж заасныг зөрчиж П ХХК-д аудит хийх удирдамжийн талаар танилцуулаагүй бөгөөд Үндэсний аудитын газартай хамтран ажиллах гэрээгээр аудит хийсэн аудитын хуулийн этгээд болох Э ХХК нь бидэнд аудитын удирдамжийг албан ёсоор танилцуулаагүй болно. Мөн хуулийн 19.3.1 дэх хэсэгт аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч, ажлын 10 хоногийн дотор саналаа егөхийг хүсэх гэжээ.
Аудитын байгууллага нь шинжээч томилох, дүгнэлт гаргуулах, Аудитын дүгнэлтийг аудитын эрхгүй байгууллагатай хамтран гаргах эрхгүй тухайд:
Аудитын дүгнэлтийн зорилт хэсэгтээ Концессын зүйл нь холбогдох хууль эрх зүйн шаардлагад нийцэж зохих ёсоор тусгагдаж, концесс эзэмшигчийг хуулийн дагуу сонгон шалгсан эсэх, концессын төслүүдийн хэрэгжилт, түүнд тавих хяналт барилгын норм норматив, хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж нийгэмд үр өгөөж бий болсон эсэх гэж тусган, дүгнэлт гаргах ажилд Аудитын дээд байгууллагын олон улсын стандарт /300/, Гүйцэтгэлийн аудитын журмыг ашигласан гэж дурдсанаас үзвэл дээрх дүгнэлт нь Төрийн аудитын тухай Хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан гүйцэтгэлийн аудит гэж ойлгогдохоор байна.
Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээ Концессын гэрээгээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах ажилд Э" ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээгээр хамтран ажиллаж, концессын төсөл, арга хэмжээний зураг, төсвийн боловсруулалт, баталгаажуулалт, концесс эзэмшигчийн гүйцэтгэсэн авто замын барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлд өгсөн мэргэжлийн, хараат бус дүгнэлтийг үндэслэл болгов гэжээ. Энэ нь Төрийн аудитын бүрэн эрхэд хамаарах гүйцэтгэлийн аудит хийх эрхийг Э ХХК хэрэгжүүлсэн байх бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дах хэсэгт Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл Төрийн аудитын байгууллагын гэрээний үндсэн дээр хийлгэх аудитын төрөл нь Санхүүгийн тайлангийн аудит аар хязгаарлагдах ёстой.
Гэтэл Төрийн аудитын байгууллага нь Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээгээр хамтран ажиллаж. Концессын төсөл, арга хэмнээний зураг, төсвийн боловсруулалт, баталгаажуулалт, концесс эзэмшигчийн гүйцэтгэсэн авто замын барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлд Шинжээчийн дүгнэлт нэршил бүхий дүгнэлт гаргуулж хуулийн заалтыг зөрчсөн байна.
Түүнчлэн Аудитын дүгнэлтийг гаргасан багийн бүрэлдэхүүнд Э" ХХК-ийн захирал Ч.Э, авто замын зураг төслийн Т ХХК-ийн захирал З.Ц, ШУТИС-ын барилга, архитектурын сургуулийн багш Р.Б, Баруун бүсийн босоо тэнхлэгийг хөгжүүлэх авто зам төслийн мэргэжилтэн Г.Н нар оролцсон байгаа ба дээрх этгээдүүд нь Үндэсний аудитын газрын эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах субъект биш тул дүгнэлт raprax эрхгүй этгээд дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.
Мөн дээрх аудитын дүгнэлт нь тусгай мэдлэг бүхий субъектээс бүрдсэн байгаагаас үзвэл энэ нь агуулгаараа аудитын дүгнэлт бус шинжээчийн дүгнэлт гэж үзэхээр байгаа бөгөөд аудитын уйл ажиллагаанд гэрээгээр хамтран ажилласан гэх Э ХХК нь аудит хийсэн дүгнэлтээ Шинжээчийн дүгнэлт гэж гаргасан байгаагаас тодорхой харагдах юм. Тус Аудитын дүгнэлтийг гаргах үйл явц нь гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлаар эрх зүйн маргааныг шалгасан асуудал биш бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг, 6.1.5-д шинжээчийн дүгнэлт гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэлнэ гэж заасан бөгөөд Үндэсний аудитын байгууллага нь энэ үндэслэлээр шинжээч томилох, шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй гэж үзэж байна.
Хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн тухайд:
Төрийн аудитын тухай хуульд зааснаар гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд ур нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана. Үүнээс үзвэл шалгагдаж буй байгууллага нь Концессын гэрээний нэг тал болох Монгол Улсын Засгийн газар бөгөөд түүнийг хэрэгжүүлэн ажилласан Үндэсний хөгжлийн газар болохынхоо хувьд Засгийн газар нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн ур ашигтай ашигласан тухайд шалгах ёстой атал аудитын байгууллагаас П ХХК-ний дотоод үйл ажиллагааг шалгаж, хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулсан, хэмнэлт гартах боломжтой байсан талаар дүгнэлт гаргаж байгаа нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Учир нь Үндэсний аудитын газраас Э ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гэхийг үндэслэн Концесс эзэмшигчид олгох эргэн төлөлтийн санхүүжилтээс төсөвт өртгийн тооцоололд тусгагдсан бодит бус зардал болох 2,195,837,864.38 төгрөгийг суутган тооцох гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 84 дугаартай Концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор баталсан концессын зүйлийн үнийн дүн, мөн түүнчлэн манай компанийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Концессын гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2 дах хэсэгт заасныг өөрчлөх буюу 2,195,837,864.38 суутгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн нь Концессын тухай хууль болон Концессын гэрээг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болсон.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Концессын зүйлийн жагсаалт, үнийг баталж, гэрээ байгуулах эрхийт олгосон. Энэхүү шийдвэрт гэрээний нэг тал болох П ХХК ямар нэгэн байдлаар оролцох, хүсэл зоригоо илэрхийлэх боломжгүй, мөн Концессын зүйлийн зураг болон барилгын ажлын нийт төсөвт өртгийн эрх бүхий төрийн байгууллагын экспертүүд хянан дүгнэлт гаргаж, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан.
Концессын гэрээтэй холбоотой асуудал Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулагдах иргэний эрх зүйн харилцаа болохын хувьд дээрх гэрээний талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон ба Засгийн газар гэрээний үүргээ гүйцэтгэхийг шүүхээс даалгасан.
Гэтэл Үндэсний аудитын газраас хууль тогтоомжийн дагуу байгуулагдан хуулийн хүчин төгөлдөр болж, улмаар гэрээний үүргийг концесс эзэмшигч бүрэн биелүүлж, концессын зүйлийг Төрийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт хангалттай тогтоогдож, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байтал Монгол Улсын Засгийн газарт /Сангийн сайдад/ гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байхыг зөвлөмжилсөн үйлдэл нь хуулиар тогтоосон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлж, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан акт гаргасан гэж үзэхээр байна.
Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд төрийн уйл ажиллагааны тусгай зарчмуудыг хуульчилсны дотор тус зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим юм. Төр үйл ажиллагаа явуулахдаа иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл Засгийн газартай Концессын гэрээ байгуулан ажилласан манай компани, тус гэрээний төлбөрийг зохих журмын дагуу төрөөс авах тохиролцоотой, үүний дагуу ажил гүйцэтгэн хүлээлгэн өгсөн боловч төр өөрийн агентлагаар дүгнэлт гаргуулан нэгэнт хэрэгжиж, ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн дээрх гэрээний дүнгээс хасалт хийлгүүлэхээр шийдвэрлэж болохгүй бөгөөд манай компанийг хамгаалах учиртай.
Өөрөөр хэлбэл төр давуу эрхээ ашиглан иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үнийг, гэрээний ажлын гүйцэтгэл дууссаны дараа хасах, багасгах нь шударга бус, Иргэний хуулийн гэрээний болон Захиргааны ерөнхий хуулийн зарчмуудыг шууд зөрчсөн ажиллагаа юм.
Концессын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т хууль тогтоомж, гэрээнд зааснаас бусад тохиолдолд концесс эзэмшигчийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцох-ыг хориглох тухай зохицуулсан байдаг. Манай компанийн хувьд Засгийн газраас тогтоож, гэрээ байгуулсан үнийн дүндээ багтааж, төрийн холбогдох байгууллагаас хянан баталгаажуулсан төсвийн хүрээнд ажлаа чанарын шаардлагад нийцүүлэн хүлээлгэж өгсөн ба өдгөө баталгаат хугацааны туршид аливаа чанарын доголдлын асуудал гараагүй. Гэтэл Үндэсний аудитын газар нь гэрээ хэрэгжиж, баталгаажсан төсвийн дагуу ажлын гүйцэтгэл дууссаны дараа манай компанийн аж ахуйн дотоод үйл ажиллагаанд оролцож гэрээний үнийн дүнд хэмнэлт хийж хасах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан нь Концессын хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.
Дүгнэлтэд дурдагдсанаар Дархан-Эрдэнэтийн замаас Сант, О сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто замын ангилал, зэрэглэл нь тодорхойгүй, нийгэм эдийн засгийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага тодорхойгүй, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, захиргаа Удирдлагаас гаргасан санал, хүсэлт шийдвэр гаргаагүй байжээ гэсэн нь гэрээний нэг тал П ХХК-ийн мэдэх, шийдвэрлэх ёстой асуудлын хүрээнд хамаарахгүй бөгөөд гэрээний үүргийн харилцаанд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Тодруулбал Концесс эзэмшигчид эргэн төлөлтийн санхүүжилтээс төсөвт өртгийн тооцоололд тусгагдсан бодит бус зардал болох 2,195,837864,38 төгрөгийг суутган тооцох гэж Төрийн аудитын байгууллага хуульд заасан эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн байна. Дээрх дүгнэлтийн улмаас санхүүжилт удааширч, компанийн хэвийн уйл ажиллагаа доголдож, улсад төлөх татвар, нийгмийн даатгалын шимтгэл, банкны зээл, зээлийн хүү өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг дурдахын хамт цаашид гарах эрсдэлийг өөрийн аудитын байгууллага хариуцах нөхцөл байдал үүсэхээр байгааг анхааран үзэхийг хүсэж байна.
Үлдэх санхүүжилтийг аудитын дүгнэлтэд тусгагдсан алдаа, зөрчлийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа холбогдох, байгууллагаас гарсан дүгнэлтэд үндэслэн санхүүжүүлэх гэж заасан нь эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр болсон тухай Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т төрийн албан хаагч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитын явцад илэрвэл түүнд хууль тогтоомжид заасны дагуу сахилгын хариуцлага тооцуулах асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан уг асуудлыг зохих журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Үндэсний аудитын газарт ажлын 10 хоногийн дотор мэдэгдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл аудитын шалгалтаар эрх бүхий этгээд хууль зөрчсөн асуудал гарсан тохиолдолд түүнд сахилгын арга хэмжээ авхуулах санал хүргүүлэх, зөрчлийг шалгуулахаар холбогдох байгууллагад хүргүүлэх эрхтэй боловч Төрийн аудитын байгууллага нь хуульд заасан дээрх эрх мэдлээ хэтрүүлэн ... Үлдэх санхүүжилтийг аудитын дүгнэлтэд тусгагдсан алдаа, зөрчлийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа холбогдох байгууллагаас гарсан дүгнэлтээ үндэслэн санхүүжүүлэх... гэж заасан нь П ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.
Үндэсний аудитын газраас концессын гэрээ байгуулах үйл явцыг гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан бөгөөд үүний улмаас манай байгууллагад төлөгдөх гэрээний төлбөр тодорхойгүй хугацаагаар хойшлогдож компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж татварын болон нийгмийн даатгалд төлбөл зохих татвар, бусдад төлөх ер төлбөр жилээс жилд нэмэгдсээр компани цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн. Дээрх асуудлыг шалгасны үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газрын оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/******* дугаартай албан тоотоор Үндэсний аудитын газраас ирүүлсэн гэмт хэргийн талаарх мэдээлэлд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс оны 03 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1******* дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус прокурорын газраас оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн-ийг мэдэгдсэн болно. Ийнхүү төрийн эрх бүхий байгууллага Концессын гэрээ байгуулсан болон хэрэгжилтийн асуудлыг шалгасны үндсэн дээр гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон байх тул Аудитын дүгнэлтийн энэ хэсэг үндэслэлгүй болох нь нотлогдсон.
Захиргааны актыг батлан гаргахдаа процессын зөрчил гаргасан тухай Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөнөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Гэтэл Үндэсний аудитын газраас манай компанийн Засгийн газартай байгуулсан гэрээний үнийн дүн буюу санхүүжилтээс 2,195,837,864.38 төгрөгийг суутгах тооцох талаар шийдвэр гаргаж манай компанийн эрх ашиг сонирхлыг шууд хөндөх шийдвэр гаргасан атлаа энэ талаар бидэнд танилцуулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, мөн түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дах хэсэгт зааснаар аудит дуусаж, тайлангийн төсөл бэлэн болсны дараа аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч ажлын 10 хоногийн дотор саналаа өгөхийг хүсэх тухай зохицуулалтыг хэрэгжүүлээгүй болно.
Мөн захиргааны байгууллага аливаа захиргааны акт гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасны дагуу тодорхойлж тус этгээдэд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т тус тус заасны дагуу Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалант хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих төслийн хэрэгжилтэд аудитын дүгнэлт хийхдээ энэ талаар сонсгож тайлбар гартах боломжоор хангах үүрэгтэй. Гэвч хариуцагч манай компанийн гүйцэтгэсэн ажилд аудит хийхдээ хуульд заасан сонсгох ажиллагаа явуулаагүй нь захиргааны акт гаргах журмыг зөрчсөн гэж үзнэ.
Иймээс Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийн Сангийн сайдад өгсөн зөвлөмжийн Концесс эзэмшигчид олгох эргэн төлөлтийн санхүүжилтээс төсөвт өртгийн тооцоололд тусгагдсан бодит бус зардал болох 2,195,837,864.38 төгрөгийг суутган тооцох, Дүгнэлтэд тусгагдсан алдаа, зөрчлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа аудитын байгууллагаас зардлын баталгаажуулалт хийсэн дүгнэлтэд үндэслэн үлдэгдэл санхүүжилт олгох гэж заасныг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал Л.О, Аудитын менежер Б.С, аудитор М.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Үндэсний аудитын газар Улсын Их хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг хэрэгжилтийн хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.20-д төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагаанд, түүнчлэн төсвийн хөрөнгөөр болон төсвийн хөрөнгийн оролцоотой хэрэгжих төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд аудит хийж дүгнэлт гаргах-гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар П******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийж аудит хийгдэх талаар шалгагдагч байгууллага болох Үндэсний хөгжлийн газар, Зам тээврийн хөгжлийн төвтэй уулзалт зохион байгуулж хуульд заасны дагуу мэдэгдсэн болно. Энэ нь гэрээний оролцогч талд төрийн аудитын зорилт, хамрах хүрээний талаар аудит хийлгэх байгууллагад мэдэгдсэнд тооцох хуулийн үндэслэлтэй байна.
Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө гэж зааснаар хуулийн хамрах хүрээг зохицуулсан байх бөгөөд энэ нь аудитын төрөл хэлбэрээр хязгаарлагдахгүй юм.
Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт болон нийцлийн аудит хийж болно гэж, Гүйцэтгэлийн аудитын журмын 2.2 АДБОУС 300-гийн есдүгээрт Гүйцэтгэлийн аудит нь Засгийн газрын ажил хэрэг, тогтолцоо, үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, зохион байгуулалт арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй байх зарчмуудын дагуу хийгдэж байгаа эсэх болон тэдгээрийг сайжруулах боломжтой эсэхийг тогтоох хараат бус, бодит, үнэн зөв хяналт шалгалт юм гэсэн хууль, эрх зүйн зохицуулалттай бөгөөд Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээгээр хийгдсэн төсөл арга хэмжээнд хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд аудит хийсэн гэж үзэж байна. Түүнчлэн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжих концессын гэрээний оролцогч талуудын гэрээний үүргийн хэрэгжилтэд аудит хийгдсэн нь П" ХХК-ийн дотоод аж ахуйн үйл ажиллагааг шалгасан асуудал биш юм.
Хэдийгээр концессын гэрээг Иргэний хуулиар зохицуулагдах иргэний эрх зүйн харилцаа байх боловч энэ харилцаа үүсэх үндэслэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр буюу төр ба хувийн хэвшлийн түншлэлийн харилцан зөвшилцлийг зохицуулж буй хэлбэр бөгөөд концессын гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих, концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тавьж аудит хийсэн нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна.
Иймд П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал Л.О, Аудитын менежер Б.С, аудитор М.Д нарт холбогдох захиргааны хэргийг хууль тогтоомжид заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК-иас Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал Л.О, аудитын менежер Б.С, аудитор М.Д нарт холбогдуулан Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийн Сангийн сайдад өгсөн зөвлөмжийн Концесс эзэмшигчид олгох эргэн төлөлтийн санхүүжилтээс төсөвт өртгийн тооцоололд тусгагдсан бодит бус зардал болох 2,195,837,864.38 төгрөгийг суутган тооцох, Дүгнэлтэд тусгагдсан алдаа, зөрчлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа аудитын байгууллагаас зардлын баталгаажуулалт хийсэн дүгнэлтэд үндэслэн үлдэгдэл санхүүжилт олгох гэж заасныг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газар, П ХХК-ийн хооронд байгуулсан Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах, барих шилжүүлэх концессын гэрээ, тус гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замыг нэхэмжлэгч компани барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Төрийн аудитын тухай (2003 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ. , 5.3-д Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана. гэж зааснаар Үндэсний аудитын газар бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих төсөлд гүйцэтгэлийн ажил хийж дүгнэлт үйлджээ.
Тус дүгнэлтийн Тав. Зөвлөмж хэсэгт Дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Сангийн сайд Ч.Хт:
Улмаар Үндэсний аудитын газрын оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр дүгнэлтийн Сангийн сайдад өгсөн зөвлөмжийн 3 дахь хэсэгт заасныг Дүгнэлтэд тусгагдсан алдаа, зөрчлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа аудитын байгууллагаас зардлын баталгаажуулалт хийсэн дүгнэлтэд үндэслэн үлдэгдэл санхүүжилт олгох гэж залруулсан байна.
Нэхэмжлэгч П ХХК тус аудитын дүгнэлтийн Сангийн сайдад өгсөн зөвлөмжийн Концесс эзэмшигчид олгох эргэн төлөлтийн санхүүжилтээс төсөвт өртгийн тооцоололд тусгагдсан бодит бус зардал болох 2,195,837,864.38 төгрөгийг суутган тооцох, Дүгнэлтэд тусгагдсан алдаа, зөрчлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа аудитын байгууллагаас зардлын баталгаажуулалт хийсэн дүгнэлтэд үндэслэн үлдэгдэл санхүүжилт олгох гэж заасан 2, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д зааснаар аудитын тухайн гэрээт ажлыг гүйцэтгэхээр аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг аудитын баг гэж ойлгохоор заажээ.
Аудитын дүгнэлт гаргах ажлын төлөвлөгөөнд багийн бүрэлдэхүүнийг Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор М.Д удирдаж, аудитын менежер Л.Э үе шатны хяналтыг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн аудитын газрын ахлах аудитор Б.С, Б.Х, аудитор Б.А нар батлагдсан төлөвлөгөөт хугацаа, хуваарийн дагуу ажлыг хийж гүйцэтгэхээр заасан байна.
Гэвч Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.О удирдаж, аудитын менежер Б.С үе шатны хяналтыг хэрэгжүүлж, аудитор М.Д гүйцэтгэж, дүгнэлт гаргах ажилд Э ХХК-ийн захирал З.Ц, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш Р.Б, Баруун бүсийн босоо тэнхлэгийг хөгжүүлэх авто зам төслийн мэргэжилтэн Г.Н нарыг оролцуулан хийсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй гэж үзлээ.
Учир нь Төрийн аудитын тухай (2003 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гадны шинжээч, мэргэжилтнийг аудитын үйл ажиллагаанд татан оролцуулж, үйлчилгээ, зөвлөгөө авч болно гэж зааснаар Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудиторын баталсан Э ХХК-тай Концессын зүйлийн зураг төсөл, төсөв болон гүйцэтгэлд дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэх, хянаж хүлээн авах гэрээг сонгон шалгалтгүйгээр шууд байгуулж шинжээчээр оролцуулсан боловч тус компани шинжээчээр ажиллах шаардлага хангаж байгаа эсэх баримт байхгүй, мөн ямар үндэслэлээр шууд гэрээ байгуулсан талаарх нотлох баримтгүй тул Э ХХК-ийг шинжээч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шинжээч гэх Э ХХК Т ХХК-тай гэрээ байгуулж хяналтын төсвийг гүйцэтгүүлсэн гэх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженер Р.Б, Монгол Улсын зөвлөх эдийн засагч, Тэргүүлэх төсөвчин Ц.Ц, Техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер Г.Н, мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин З.Ц нар гаргаж, Э ХХК-ийн захирал Ч.Э танилцаж гарын үсэг зурсан нь Төрийн аудитын тухай (2003 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй бөгөөд хуулиар эрх олгосон аудитын баг дүгнэлт гаргасан гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл хуульд зааснаар Монгол Улсын ерөнхий аудитор гадны шинжээч, мэргэжилтнийг аудитын үйл ажиллагаанд татан оролцуулах эрхтэй бөгөөд түүний татан оролцуулсан шинжээч, мэргэжилтэн нь дахин шинжээч томилж оролцуулах эрхийг хуулиар олгоогүй юм.
Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн Монгол Улсын ерөнхий аудиторын татан оролцуулсан Э ХХК нь шинжээчээр оролцох шаардлага хангасан нь нотлогдохгүй бөгөөд шинжээч, мэргэжилтэн оролцуулах эрхгүй этгээд болох Э ХХК-ийн гэрээ байгуулж оролцуулсан гэх Монгол Улсын зөвлөх инженер Р.Б, Монгол Улсын зөвлөх эдийн засагч, Тэргүүлэх төсөвчин Ц.Ц, Техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер Г.Н, мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин З.Ц нарын гаргасан дүгнэлтийг үндэслэн Аудитын дүгнэлт гаргах ажлын төлөвлөгөөнд заасан багийн бүрэлдэхүүнд багтаагүй аудитор М.Д дүгнэлт үйлдсэн нь Төрийн аудитын тухай (2003 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн аудитын тухай (2003 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлд 63 км хатуу хучилттай авто зам барих төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийн Сангийн сайдад өгсөн зөвлөмжийн Концесс эзэмшигчид олгох эргэн төлөлтийн санхүүжилтээс төсөвт өртгийн тооцоололд тусгагдсан бодит бус зардал болох 2,195,837,864.38 төгрөгийг суутган тооцох, Дүгнэлтэд тусгагдсан алдаа, зөрчлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа аудитын байгууллагаас зардлын баталгаажуулалт хийсэн дүгнэлтэд үндэслэн үлдэгдэл санхүүжилт олгох гэж заасныг тус тус хүчингүй болгуулах гэсэн 2 , 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН