Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/03120

 

2024 06 04

184/ШШ2024/03120

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ********** хороо, *********** байр, ****** тоот хаягт оршин суух, ****** овогт ********  /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***дугаар хороо, ******* байр **** тоот хаягт оршин суух, ******* овогт ***** /РД:********/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 15,445,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., хариуцагч Б., нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

...Иргэн ******** овогтой  нь Баянгол дүүргийн , 7-р хороо, Дэлав хутагт Жамсранжавын гудамд байгаа Д. миний хувийн хашаа, байшин /төвийн бүх шугаманд холбогдсон 2 давхар амины орон сууцыг/-ыг 2021 оны 03 дугаар 22-ны өдөр түрээслэн суухаар надтай гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд заасан ёсоор түрээслүүлэгч тал сар бүр 800,000 төгрөгийг сар бүрийн 05-ны дотор төлж байхаар тохирсон бөгөөд "Түрээслэгч тал хугацаанаасаа өмнө гэрээг цуцлахыг хүсвэл энэ тухайгаа түрээслүүлэгчид нэг сарын өмнө бичгээр мэдэгдэнэ" /Гэрээний 3.4-д/ гэсэн үүргээ зөрчсөн. Бидэнд мэдэгдэлгүйгээр давхар түрээслүүлсэн. Байрны түрээс болон дулаан, цахилгааны хэрэглээний мөнгөө тус тус дутуу төлсөн, байр, хашааг хог хаягдлаар дүүргэн сураггүй алга болсон. Тус байрны цахилгааны хүчдэл таслагдсан, бохир усны гадна, дотор шугамыг нь бөглөж ажилгүй болгосон, халаалт нь хаагдсан учир хүн амьдрах боломжгүй болсон байна. Гэрээ хийснээс хойш 2024 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд байрны түрээсийг төлөх ёстой гэж үзэж байна. /2024 онд төлөх хөлсийг тооцоогүй болно/ Д. миний бие нь байрныхаа түрээсийн мөнгийг төлүүлэхээр түрээслэгч Б.ийг оршин суугаа газрын харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 03-нд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэж эрэн сурвалжил хаягийг тогтоохоор болсон. Улмаар Батбаярын  /ТА92052103/-г эрэн сурвалжилж олж тогтоосон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Орчлон хороолол 35 байр 2 дугаар орц 6-124 тоотод оршин суугаа болно.

Хариуцагч Б.ээс орон сууцны 2021 оны түрээсийн төлбөр 2,430,000 төгрөг, 2022 оны түрээсийн төлбөр 3,350,000 төгрөг, 2023 оны түрээсийн төлбөр 835,000 төгрөг бүгд 1,4130,000 төгрөг, байрны халаалтын 634,150 төгрөг /түрээслүүлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 22, 2023 оны 12 дугаар сарын 26-нд төлсөн мөнгө/, цахилгаан хэрэглэсэн төлөгдөөгүй үлдэгдэл мөнгө 381,175 төгрөг, түрээслүүлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 20-нд төлсөн 300,000 төгрөг бүгд 681,175 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж/ 2023 оны 08 дугаар сарын 30-нд төлсөн/ 70,200 төгрөг, нийт 15,445,325 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад хариуцагч талтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

 

Хариуцагч Б. тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талтай ярилцаад эвлэрлийн гэрээ байгуулсан, энэ хэмжээнд хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ...Д. миний бие хариуцагч Батбаяр овогтой ийн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжилсэн 15,445,325 төгрөгөөс 7,445,325 төгрөгийг хасаж, хөнгөлөлт үзүүлж 8,000,000 төгрөг төлүүлэхээр зохицож, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8,000,000 төгрөгийг төлж дуусгах буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг графикаар /8 саяыг/ төлж явах ба үлдсэн 1 саяыг голд нь төлж дуусгах явцаар төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,445,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 15,445,325 төгрөгийн 7,445,325 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000, 1,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй, нэхэмжлэгч болон хариуцагч тал эвлэрлийн үр дагаврыг ойлгосон, харилцан тохиролцсон байх тул тухайн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэхүү эвлэрлээр Баянгол дүүргийн , ********* хороо, ********* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн түрээслүүлэгч буюу өмчлөгч Х.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., түрээслэгч Б. нарын хоорондын түрээсийн төлбөр гаргуулах маргааныг дуусгавар болгосон үйл баримтыг дүгнэсэн ба энэ талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасны дагуу Д.гийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 15,445,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 15,445,325 төгрөгөөс 7,445,325 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 235,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ