| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00118/И |
| Дугаар | 150/шш2024/00136 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 150/шш2024/00136
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот, * дүүргийн *-р хороо, * барилга * давхрын * тоот хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, *-р байр * тоот хаягт оршин суух, * овогт* (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,418,565.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК-ийн гүйцэтгэх захирал * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...71062 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 64200 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээлийн үндсэн төлбөрт 2,511,060.69 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 841,658.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,845.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөд 15,000.00 төгрөг, нийт 3,418,565.01 (гурван сая дөрвөн зуун арван найм таван зуун жаран тав зууны нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч *-с гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Зээлдэгч******* нь "*” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 7 сарын 8-ны өдөр 71062 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 64200 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 3,500,000.00 (гурван сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 7 сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 381,839.81 төгрөгийг, хүүний төлбөрт 441,705.80 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 513.45 төгрөгийг, нийт 824,059.06 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч******* нь 2024 оны 04 сарын 05- ны өдрийн байдлаар 327 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал:
Үндсэн зээлийн үлдэгдэл 2,511,060.69 төгрөr,
Зээлийн хүү 841,658.82 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50,845.50 төгрөг, нийт 3,403,565.01 төгрөг төлөхөөр байна. '* ХХК-ийн зүгээс зээлдэгч******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 71062 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 64200 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,511,060.69 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 841,658.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,845.50 төгрөг, нотариатын зардалд 15,000.00 төгрөг, бүгд 3,418,565.01 (гурван сая дөрвөн зуун арван найм таван зуун жаран тав зууны нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч*******-с гаргуулж, *-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие******* нэхэмжлэгч * ХХК-ны гаргасан 3,418,565.01 төгрөгийг 204 оны 12 дугаар сарын 01-ны өдөр гэхэд тус компанийг хохиролгүй болгоно. 2024 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөг хийж 2024 оны 12 сарын 01-нд бүрэн хохиролгүй болгоно...” гэжээ. /хавтаст хэргийн 30-р хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* (РД:*) миний бие "*" ХХК-тай 71062 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 64200 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ байгуулж 3,500,000.00 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 24-н сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу үлдэх өр төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 381,839.81 төгрөг, зээлийн хүүний төлбөр 441,705.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 513.45 төгрөг, нийт 824,059.06 төгрөгийн төлөлт хийсэн. Талуудын хооронд байгуулсан 71062 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 64200 дугаартай цахим зээлийн дэд гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 2,511,060.69 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 841,658.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,845.50 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 69,647.04 төгрөг нийт 3,488,212.05 төгрөгийн зээлийн төлбөр үлдсэн байна.
Миний бие 6 дугаар сарын 1-нээс эхлэн сар бүрийн 1-ний өдөр цалин буухаар тус байгууллагыг өр төлбөргүй болгоно гэж * аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд өөрийн биеэр ирж уулзаж, нэхэмжлэлээ гардан авч дээрх өр төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцов. Тодруулбал:
2024 оны 06дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг;
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг;
2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг,
2024 оны 09 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг;
2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг; 2024 оны 11 дугаар сарын 30-ний өдөр 918,565.01 төгрөг, Иймд нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн тул эвлэрлийг баталгаажуулж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 37-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,418,565.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 3,418,565.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч “...Миний бие******* нэхэмжлэгч “*” ХХК-ны гаргасан 3,418,565.01 төгрөгийг
2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг;
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг;
2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг,
2024 оны 09 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг;
2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг; 2024 оны 11 дугаар сарын 30-ний өдөр 918,565.01 төгрөгөөр төлж дуусгана гэсэн тайлбарыг гаргасан байна.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,418,565.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,647.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 34,823.52 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 34,823.52 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,418,565.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,418,565.01 төгрөгийг
2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг;
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг;
2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг,
2024 оны 09 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг;
2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 500,000 төгрөг; 2024 оны 11 дугаар сарын 30-ний өдөр 918,565.01 төгрөгөөр хувааж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,647.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 34,823.52 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 34,823.52 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН