Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/03122

 

2024 06 04

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03122

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ***** хороо, **** хороолол, Сүхбаатарын гудамж, ******* давхар, "ББСБ" ХХК /РД**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***дугаар хороо, ***** хороолол ****тоот хаягт оршин суух, Сартуул овогт ***** ************************** /РД:*****/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,904,779 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч Н.************************** нь "ББСБ" ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 116202024 тоот "Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ"-г байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр 3,100,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 6 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан "Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ"-ний хугацаа 2024 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 2,033,770 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Н.**************************гээс үндсэн зээлийн төлбөрт 2,033,770 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 707,224 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний 161,785 төгрөг, шимтгэл 0 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг, нийт 2,904,779 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.**************************д холбогдох 2,904,779.00 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны дотор 2,904,799 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Н.**************************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,904,779 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.************************** нь нэхэмжлэлийн шаардлага 2,904,779 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн NC-011260-2024 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.**************************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,904,779 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.**************************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,904,779 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,426.46 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Н.**************************гээс 30,713.23 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 30,713.23 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ