| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01079/И |
| Дугаар | 142/шз2024/03706 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 142/шз2024/03706
2024 06 19 142/ШЗ2024/03706
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо ******* гудамж-28 ******* цогцолбор ******* ББСБ ХХК /РД: *******/-ын нэхэмжлэлтэй, /утас: *******/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 20 дугаар баг ******* ******* 13-11 тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 667 577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш. нь ******* ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 07 сарын 07-ны өдөр 140000397785 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ш. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 05 сарын 16-ны өдөр 400,000 төгрөгийг сарын 2,6%-ийн хүүтэй зээл авч, 2022 оны 06 сарын 16-ны өдөр төлөхөөр байсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй болно. Ш.ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 224,703 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,874 төгрөг, нийт 667,577 төгрөг байна.
******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ш.оос гэрээний үүрэгт нийт 667,577 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Ш.од холбогдуулан 667 577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан , , , дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй, тийм хүн байхгүй гэсэн хариу өгсөн бөгөөд нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч уг хаягтаа оршин суудаггүй болох нь Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/167 дугаартай /цахимаар/ тодорхойлолтоор нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нөхцөл, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.од холбогдуулан гаргасан 667 577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 572 төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА