| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/04959/И |
| Дугаар | 184/ШШ2024/03125 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2024/03125
| 2024 06 04 |
184/ШШ2024/03125 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ****, *** тоот хаягт байрлах, "************************** кредит ББСБ" ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ***** гудамж, **** тоотод оршин суух, **** овогт *****гын ************************** /РД:******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,136,636.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "************************** кредит ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Манай "************************** кредит ББСБ" ХХК нь М.**************************тай 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ББЗГ-22/177 дугаартай "Эмэгтэйчүүдийг дэмжих бичил бизнесийн зээлийн гэрээ"-г байгуулж, 2,000,000 төгрөгийг сарын 2,5%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн билээ. Гэтэл хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөө 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш огт төлөөгүй, гэрээний хугацаа дууссан ч зээлээ бүрэн төлж дуусгаагүй, манай компаниас холбогдоход элдэв шалтгаан тоочсоор өдийг хүрээд байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д "Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй" гэж заасны дагуу ББЗГ-22/177 дугаартай "Эмэгтэйчүүдийг дэмжих бичил бизнесийн зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,518,159.19 төгрөг, хүү 598,162.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн хүүгийн 20%-тай тэнцүү буюу 20,315.22 төгрөг, нийт 2,136,636.72 төгрөгийг хариуцагч М.**************************гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************************** кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.**************************д холбогдох 2,136,636.72 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 30-ны өдөр 868,318.36 төгрөг, 2024 оны 09-р сарын 30-ны өдөр 868,318.36 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************************** кредит ББСБ ХХК нь хариуцагч М.**************************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,136,636.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.************************** нь нэхэмжлэлийн шаардлага 2,136,636.72 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 07-р сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 200,000 төгрөг, 2024 оны 08-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 09-р сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 868,318.36 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/00356 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************************** кредит ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй М.**************************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,136,636.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************************** кредит ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.**************************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,136,636.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, мөн оны 07-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 08-р сарын 30-ны өдөр 868,318.36 төгрөг, 09-р сарын 30-ны өдөр 868,318.36 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,137 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч М.**************************гаас 24,568.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 24,568.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************************** кредит ББСБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ