Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 142/шз2024/03720

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 19 142/ШЗ2024/03720

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо ******* ******* ******* ******* ******* ******* ХХК /РД: *******/-ын нэхэмжлэлтэй, /утас: *******/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг тоотод оршин суух /регистрийн дугаар: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 329 408 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т. нь ******* *******-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 06 сарын 06-ны өдөр 140000379008 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Т. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 07 сарын 07-ны өдөр 890,000 төгрөгийг сарын 2,1%-ийн хүүтэйгээр авч, 2022 оны 08 сарын 07-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. 2023 оны 10 сард зээлдэгчийн одоогийн ашиглаж байгаа 86716767 дугаарын утасаар холбоо барьж хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч төлөлт хийгээгүй болно. Т.ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 890,000 төгрөг, зээлийн хүү 371,118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,290 төгрөг, нийт 1,329,408 төгрөг байна.

******* ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Т.ээс гэрээний үүрэгт нийт 1,329,408 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Т.т холбогдуулан 1 329 408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 99233745, 86716767 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй, ашиглалтад байхгүй гэсэн хариу өгсөн бөгөөд нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч уг хаягтаа оршин суудаггүй болох нь Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02/224 дугаартай /цахимаар/ тодорхойлолтоор нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нөхцөл, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.т холбогдуулан  гаргасан 1 329 408 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 456 төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА