Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 114/шш2024/0001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогтой ******* /РД:*******/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн /газар/-т холбогдох “охин Л.*******г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан төрүүлсэн, 6 настай болтол өсгөсөн гэх үндэслэлд хамааруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамааруулахыг Дархан-Уул аймгийн т даалгуулахтухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн /газар/-т холбогдуулан анх “өндөр насны тэтгэвэрт гаргахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг Дархан-Уул аймгийн т даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа охин Л.*******г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан төрүүлсэн, 6 настай болтол өсгөсөн гэх үндэслэлд хамааруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамааруулахыг Дархан-Уул аймгийн т даалгуулах” гэж тодруулан маргасан.
  2. Процессын түүх:
    1. Г.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Дархан-Уул аймгийн т /хуучин/ хандахад улсын байцаагч охин *******г төрүүлсэн, 6 настай болтол өсгөсөн байх шаардлагыг хангахгүй гээд материалыг хүлээн аваагүй тул тус хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргахад Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөл 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр шийдвэрээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т ....заалтад хамаарахгүй нь овог нэр, өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар 20 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр овог нэр өөрчилсөн нь нотлогдож байгаа тул хөнгөлөлттэй нөхцөлөөр /хүүхдээр/ өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй” гэх хариуг өгсөн байна.
    2. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гомдол гаргасныг хүлээн авч, хянан үзээд тус зөвлөл 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаар албан бичгээр “...таны материалыг судлан үзэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна” хэмээн татгалзсан хариу өгснийг Г.******* 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шуудангаас хүлээн авч, шүүхэд 2023 оны 12 дугаар сарын -ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
  3. Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие улсад 23 жил ажиллаж “” ПТК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалаар тэтгэвэрт гарах гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 2022 оны 04 дүгээр сараас эхлэн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн буруугаас шалтгаалан өнөөдрийг хүртэл тэтгэвэрт гарч чадахгүй байна. Учир нь 2022 оны 04 дүгээр сард тэтгэвэрт гарах материалаа бүрдүүлж өгөхөд том охин Б.*******г өөрөө төрүүлээгүй учир тэтгэвэрт гарах боломжгүй гэж материалыг буцааж өгсөн юм.
    1. Ингээд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дүгээр сарын *******-ний өдрийн дугаар шийдвэрээр Г.******* нь Б.*******гийн биологийн эх нь мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн тул материалаа аймгийн т авч очиход охин Б.*******г 6 нас хүртэл нь өсгөөгүй байна гээд тэтгэвэрт гарах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд дахин иргэний шүүхэд хандан охин Б.*******г 18 нас хүртэл нь өгсөж хүмүүжүүлсэн болохыг тогтоолгосон. Ингээд аймгийн т хандахад 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн.
    2. Үүнийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргахад 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаар албан бичгээр мөн л тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгснийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шуудангаас гардаж авсан. Татгалзаж буй шалтгаан нь охин Б.*******г төрүүлээгүй, 6 нас хүртэл өсгөөгүй, овог нэр өөрчилсөн буюу *******г 20 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* болгож өөрчилсөн гэсэн үндэслэлүүдээр хариу өгч байсан болно.
    3. Г.*******ын хувьд өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор хариуцагч байгууллагад олон удаа хандсан байдаг бөгөөд очих болгонд ямар нэгэн материал дутуу гэх үндэслэлээр буцаасан байдаг.
    4. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 удаагийн шийдвэрээр Г.******* нь охин Б.*******гийн төрүүлсэн эх, 18 нас хүртэл нь өсгөсөн нь тогтоогдож байгаа учир охин Л.*******г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан төрүүлсэн, 6 настай болтол өсгөсөн гэх үндэслэлд хамааруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамааруулахыг Дархан-Уул аймгийн т даалгаж өгнө үү” гэжээ.
  4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.******* нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл гаргаж, өргөдлийн дагуу зөвлөл хуралдаж 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор тэтгэвэр тогтоох боломжгүй тухай хариуг өгсөн.
    1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үчрлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Хэдийгээр Дархан-уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр иргэн Г.******* нь 1991 оны дүгээр сарын -ны өдөр төрсөн Б.*******г 18 нас хүртэл өгсөж хүмүүжүүлсэн гэж тогтоосон боловч овог нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар 20 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр овогтой ******* гэсэн овгийг ******* болгож овог нэр өөрчилсөн нь нотлогдож байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа тул хөнгөлөлттэй нөхцөлөөр /хүүхдээр/ өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна.
    2. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 2.18.1-д “олон хүүхэд төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох, ...тохиолдолд тухайн эхийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээг эхээр нь эсвэл ХУР системээс лавлагаа авна. Хаяж үрэгдүүлсэн эсвэл шинээр авсан бол улсын бүртгэлийн байгууллагын лавлагааг үндэслэнэ” гэж заасан байдаг.
    3. Иймээс тус хэлтэс нь иргэн ******* овогтой *******ын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэл байхгүй болно.
    4. Мөн Г.******* нь Нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх гомдлын шаардлагын төв зөвлөлд гомдол гаргаагүй. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гомдол гаргасан байх боловч энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын төв зөвлөлөөс тусдаа эрх хэмжээтэй зөвлөл юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92-94, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Г.*******ын Дархан-Уул аймгийн /газар/-т холбогдуулан гаргасан охин Л.*******г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан төрүүлсэн, 6 настай болтол өсгөсөн гэх үндэслэлд хамааруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамааруулахыг Дархан-Уул аймгийн т даалгуулахтухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...охин *******г төрүүлсэн болон төрүүлснээс хойш насанд хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн болохыг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны , 2023 оны 743 дугаар шийдвэрүүдээр тогтоож шийдвэрлэсэн байхад хариуцагч үндэслэлгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байна” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ “...хэдийгээр охин *******г нэхэмжлэгч төрүүлсэн ч улсын бүртгэлийн лавлагаагаар охины овог нэр өөрчлөгдсөн, журмын заалтаар хүүхдээр өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх материалд ХУР системээс лавлагаа авахаар зохицуулсан болохоос шүүхийн шийдвэрийг хавсаргах талаар зохицуулаагүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
  3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлд өндөр насны тэтгэвэр авах эрхийн талаар зохицуулсан бөгөөд тус зүйлийн 2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж зааснаас үзвэл 50 нас хүрсэн, төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхэдтэй, уг хүүхдээ 6 настай болтол өсгөсөн, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол эх өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар хуульчилсан бол мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3-д “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;” чиг үүргийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлнэ” гэж зааснаар хариуцагч баримт бичгийг хүлээн авч, тэтгэвэр тогтоох үүрэгтэй байна.
  4. Нэхэмжлэгч Г. 1994 оны 01 дүгээр сарын -ны өдөр охин , 2005 оны 11 дүгээр сарын -ний өдөр хүү , 2007 оны 05 дугаар сарын -ны өдөр хүү төрүүлсэн, тэдгээр хүүхдүүдээ 6 нас болтол өсгөсөн, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн болох нь хэрэгт авагдсан 000005011 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, төрсний , , дугаар гэрчилгээгээр тус тус нотлогдож байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар маргаагүй.
  5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 1991 оны дүгээр сарын 03-ны өдөр төрсөн том охин Л.*******г иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгүүлэхдээ эгч Г., түүний нөхөр Б. нэрээр бүртгүүлсэн, улмаар эцэг, эхийн нэрийг өөрчилж Д., Г.******* болгосон,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дүгээр сарын *******-ний өдрийн 5/ШШ2022/0 дугаар шийдвэрээр Б.*******гийн төрсөн эх Г.******* мөн болохыг, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр Б.*******г төрүүлснээс хойш насанд хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн,

          Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7495 дугаар дүгнэлтээр Б., Г. нараар овоглон бүртгэсэн Б.*******гийн 1991 оны 08 дугаартай төрсний бүртгэл, Завхан аймгийн суманд 20 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн 01 дугаартай овог, эцэг, эхийн нэр өөрчилсний бүртгэл болон гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, хугацаа хэтэрсэн төрсний бүртгэлд *******гийн эцэг, эхийн нэрийг ******* хэмээн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж, дугаар гэрчилгээг олгосон болох нь тус тус тогтоогдож байна.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч том охин *******г төрүүлсэн, 6 настай болтол өсгөсөн болохыг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5/ШШ2022/0, 2023 оны дугаар шийдвэрүүдээр тогтоосон, уг шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 631 дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул Г.******* охин *******г төрүүлсөн, 6 настай болтол өгсөн талаарх үйл баримтад шүүхээс дахин дүгнэлт өгч, нотлохгүй юм.  
  2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 2.18-д “Хөнгөлөлттэй болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтооход дараах баримт бичгийг хянан хүлээн авна. Үүнд:”, 2.18.1-д “Олон хүүхэд төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох, түүнчлэн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох тохиолдолд тухайн эхийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээг эхээр нь эсхүл төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс авна” гэж заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “журамд шүүхийн шийдвэр хавсаргах талаар зохицуулаагүй, зөвхөн гэрчилгээг эх хувиар нь авах, үрэгдүүлсэн бол төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс авсан лавлагааг үндэслэхээр заасан” гэх тайлбарыг гаргасан.
  3. Хэргийн энэ тохиолдолд хугацаа хэтэрсэн төрсний бүртгэлд *******гийн эцэг, эхийн нэрийг ******* хэмээн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж, дугаар гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллага олгосон, төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс мөн уг лавлагаа гарч ирж байгаа нөхцөлд дээрх тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангаагүй гэж үзэх боломжгүй төдийгүй тухайн журамд шүүхийн шийдвэрийг тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад оруулаагүй гэх үндэслэлээр хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй юм.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаас үзвэл шүүх хариуцагчийн гаргасан эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх учиртай.
  5. Нэхэмжлэгч Г.******* иргэний шүүхийн шийдвэр гарсны дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хариуцагч байгууллагад хандахад нийгмийн даатгалын байцаагч үндэслэлгүйгээр Г.*******г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан төрүүлсэн, өсгөсөн хүүхэд гэдэгт оруулан тооцоогүй эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3-д “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;” чиг үүргийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлнэ” гэж, одоо үйлчилж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******.3-д “нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, ...хуулиар тогтоосон хугацаанд даатгуулагч, ажил олгогчид олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих;” чиг үүргийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  6. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч манай гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрсөн бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргах байтал Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандаж, хариу авсан байдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар хүлээн авахаас татгалзаж өгнө үү” хэмээн тайлбар гаргасан.
    1. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэг боломжтой бол” гэж тус тус зааснаас үзвэл иргэн гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад  гаргах бөгөөд уг гомдлыг гаргахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тухайн журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байна.
    2. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 21 дүгээр зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар нэгж, /төлөөлөгч, байцаагч/-аас бүрдэнэ”, 2-т “Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана.”, Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ын 1.2-т “Гомдлын шаардлагын төв зөвлөл (цаашид төв зөвлөл гэх) нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд, гомдлын шаардлагын салбар зөвлөл (цаашид “салбар зөвлөл гэх) аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд тус тус ажиллана”, 1.5-д “энэ дүрмийн 1.1-д заасан саналын зөрөөг шийдвэрлүүлэхээр гомдол гаргах этгээд нь гомдлоо харьяалах нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх салбар зөвлөлд, салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл төв зөвлөлд тус тус гаргана” гэж тус тус зааснаар нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд саналын зөрүү гарвал орон нутгийн салбар нэгжийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд, уг зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гарахаар зохицуулжээ.
    3. Гэтэл даатгуулагч Г.******* Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгохоор хандахад эрх бүхий албан тушаалтан материалыг хүлээн авахаас татгалзаж саналын зөрүү гаргасны дагуу орон нутгийн салбар нэгжийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргаж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдол шаардлагын зөвлөл 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэх хариуг ******* дүгээр шийдвэрээр өгснийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлөөс 2023 оны 80 дугаар албан бичгээр хариуг өгсөн байна.
    4. Хэдийгээр даатгуулагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргах байсан ч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн аваад тус зөвлөл рүү шилжүүлэлгүй хариу өгсөн, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3/-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт ...хяналт тавих” гэж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн чиг үүргийг хуульчилсан, нэхэмжлэгчийн “...Нийгмийн даатгалын ерөнхий газраас лавлахад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гомдол гаргах ёстой гэсний дагуу гомдол гаргасан” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дээд шатны байгууллагаас Б.*******ын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг авахад тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариуг өгсөн” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээс Б.*******ын гаргасан нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй юм.

          Нийгмийн даатгалын тухай багц хууль шинэчлэн батлагдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн нэршлийн хувьд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар болсон, өөрөөр хэлбэл татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан нөхцөл байдал үүсээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д заасны дагуу эрх залгамжлан авбал зохих этгээдээр солиогүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******.3-д заасныг тус тус баримтлан Г.*******ын Дархан-Уул аймгийн /газар/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, охин Л.*******г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан төрүүлсэн, 6 настай болтол өсгөсөн гэх үндэслэлд хамааруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамааруулахыг Дархан-Уул аймгийн /газар/-т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан Г.*******т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.МӨНХ-ЭРДЭНЭ