Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 142/шш2024/01017

 

 

 

 

 

 

 

2024 07 16 142/ШШ2024/01017

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ******* тоотод оршин суух ******* ******* /регистрийн дугаар: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцгач: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* 26-11 тоотод оршин суух Т.******* /регистрийн дугаар: , /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.******* би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *******аас 15 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн ба үндсэн мөнгөнөөс 5 000 000 төгрөгийн хасалт хийж, 6 000 000 төгрөгний хүү төлж, үлдэгдэл 10 500 000 төгрөг дээр эвлэрэхээр орж, өөрийн хүсэлтээр цалингаасаа 100 хувь таталж хийлгэж бүрэн төлж дууссан. 2023 оны 12 дугаар сарын 28-нд 5300390990 тоот данс руу 1 000 000 төгрөг шилжүүлснээ ШШГГ-ын байцаагчдаа хэлээгүй улмаас илүү төлөлт хийсэн. Илүү төлсөн 1 000 000 төгрөгөө нэхэмжилж байна... гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Г.******* нь *******д холбогдуулж 1 000 000 төгрөгний нэхэмжлэл гаргасан бөгөөд ******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 1 000 000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Т.*******д холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь Т.*******д холбогдуулан гаргасан 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн биелүүлсэн гэж нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2.-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, .74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА