Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 142/шш2024/01018

 

 

 

 

 

 

 

 

2024 07 16 142/ШШ2024/01018

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: ******* аймаг Баян-Өндөр сум 07 дугаар баг ******* *******-ийн урд байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг Баян-Өндөр сум Согоот баг ******* тоотод байрлах, ******* ХХК /регистрийн дугаар: , утас /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 11 411 423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь *******- ХХК-тай 2023 оны 01-р сарын 17-ны өдөр бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 4 дэх хэсгийн 4.1-д худалдан авагч нь төлбөр тооцоог бараа бүтээгдэхүүний борлуулалтаас үл хамааран падаанаас хойш 30 хоногийн дотор худалдагчид төлөхөөр заасан. Мөн гэрээний 4 дэх хэсгийн 4.4-т төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр заасан. Гэтэл *******- ХХК нь гэрээ байгуулж зээлээр үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг авсанаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлөхгүй байна. Манай байгууллагын зүгээс *******- ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Иймд тус байгууллагатай байгуулсан гэрээний 4.1, 4.4-т тус тус заасны дагуу үндсэн төлбөр 7,607,615.40 /долоон сая зургаан зуун долоон мянга зургаан зуун арван таван төгрөг дөчин мөнгө/ төгрөг, алданги төлбөр 3,803,807.7 /гурван сая найман зуун гурван мянга найман зуун долоон төгрөг долоон мөнгө/ төгрөг, /гүйцэтгээгүй үнийн дүн болох 7,607,615.40 төгрөгийн алданги болох 38,038.077 төгрөгийг 100 хоногоор тооцоход 3,803,807.7 төгрөг боллно/ нийт 11,411,423 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу *******- ХХК-иас гаргуулж өгнө үү... гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ******* ХХК нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч талууд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлэх хүсэлтэй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 7,607,615.40 төгрөг болон алданги 3,803,807.7 төгрөг, нийт 11,411,423.1 /арван нэгэн сая дөрвөн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг нэг мөнгөн/ төгрөгөөс хариуцагч тал 1,318,910.3 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,318,910.3 төгрөг, алданги 3,803,807.7 төгрөгөөс татгалзаж 6,288,705.1 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

2. ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэх 6,288,705.1 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 06-р сарын 16-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай дараах нөхцөл, хугацаагаар төлж барагдуулахыг харилцан тохиролцов.

2.1  2024 оны 07-р сарын 16-ны өдөр 3,144,352.55 төгрөг;

2.2 2024 оны 08-р сарын 16-ны өдөр 3,144,352.55 төгрөг.

3. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 6,288,705.1 төгрөгийг хариуцагч тал энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан төлбөрийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөр 6,288,705.1 төгрөг, алданги төлбөр 3,803,807.7 төгрөг нийт 10,092,512.8 /арван сая ерэн хоёр мянга таван зуун арван хоёр төгрөг найман мөнгө/ төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар зохигч талууд харилцан тохиролцов.

4. Хариуцагч энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлбөрийг ******* ******* ******* ХХК-ний Хаан банкны 5093274375 тоот дансанд шилжүүлэхээр эвлэрэн хэлэлцэв... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 11 411 423 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 1. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 7,607,615.40 төгрөг болон алданги 3,803,807.7 төгрөг, нийт 11,411,423.1 төгрөгөөс хариуцагч тал 1,318,910.3 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,318,910.3 төгрөг, алданги 3,803,807.7 төгрөгөөс татгалзаж 6,288,705.1 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

2. ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэх 6,288,705.1 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай дараах нөхцөл, хугацаагаар төлж барагдуулахыг харилцан тохиролцов.

2.1.        2024 оны 07-р сарын 16-ны өдөр 3,144,352.55 төгрөг;

2.2. 2024 оны 08-р сарын 16-ны өдөр 3,144,352.55 төгрөг.

3. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 6,288,705.1 төгрөгийг хариуцагч тал энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан төлбөрийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөр 6,288,705.1 төгрөг, алданги төлбөр 3,803,807.7 төгрөг нийт 10,092,512.8 /арван сая ерэн хоёр мянга таван зуун арван хоёр төгрөг найман мөнгө/ төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар зохигч талууд харилцан тохиролцов.

4. Хариуцагч энэхүү гэрээний 2 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлбөрийг ******* ******* ******* ХХК-ний Хаан банкны 5093274375 тоот дансанд шилжүүлэхээр эвлэрэн хэлэлцэв... гэжээ.

 

 

 

Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч ******* ХХК-иас нэхэмжилсэн 11 411 423 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, 6 288 705.1 төгрөг болгосныг хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 3 144 352.55 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3 144 352.55 төгрөгийг төлөхөөр, хариуцагч төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиролдолд үндсэн төлбөр 6,288,705.1 төгрөг, алданги 3,803,807.7 төгрөг, нийт 10,092,512.8 төгрөгийг хариуцагч төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 98 766.5 төгрөг, төрийн сангаас 98 766.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА