Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 142/шш2024/01019

 

 

 

 

 

 

 

 

2024 07 16 142/ШШ2024/01019

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 10 дугаар баг, ******* ******* ******* байранд байрлах, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн ******* хэлтэс /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 1-23 тоотод оршин суух, Боржигон овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 189 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тоуоtа Рrius-30 маркийн УНТ улсын дугааартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Н., Д. нарт гэмтэл учруулсан болох нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн 2418000202 дугаартай хэрэг нээсэн байна.

Зөрчлийн хэргийн улмаас 2024 оны 02 дугаар сарын 09-нna өдөр Н. // S20.3 оношоор 94500 төгрөг, Д. // S20.3 оношоор 94500 төгрөг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, ******* сангаас тусламж үйлчилгээний нийт 189000 төгрөгийн төлбөр төлөгдсөн нь Эрүүл мэндийн ******* цахим сангийн мэдээллээр тогтоогдсон.

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 005827820 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Эрүүл мэндийн ******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1.1 гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу Б.******* нь Эрүүл мэндийн ******* сангаас гарсан хохирлыг төлөөгүй учир иргэний шүүхэд хандаж байна. Эрүүл мэндийн ******* сангаас төлөгдсөн зардал болох 189 000 төгрөг, онош S20.3 болно. Төлбөрийг Эрүүл мэндийн ******* ерөнхий газрын Төрийн сан дах 100900020080 дансанд төвлөрүүлж оруулахаар шийдвэрлэж өгнө үү.

Эрүүл мэндийн даатаглын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* *******, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн ******* хэлтсээс нэхэмжилж байгаа 189 000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн ******* хэлтэс, хариуцагч Б.*******д холбогдуулан 189 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн ******* ******* нэхэмжилсэн 189 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн ******* ******* 189 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 3 160 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА