Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 147/ШШ2024/00195

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******,

 

           ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт сантехникийн нормчноор ажиллаж байсан. Мөн аймгийн Зам засварын ашиглалтын ангид 1988 оноос 1989 оныг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон боловч ажилласан хугацааны баримтууд дутуу, ажилд орсон, чөлөөлсөн тушаалын зарим нь байгаад зарим нь олдохгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт сантехникийн нормчноор, 1988 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал Зам засварын ашиглалтын ангид туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 09 сарын 18-ны өдрийн 57 дугаартай, 1987 оны 11 сарын 25-ны өдрийн 104 дугаартай тушаалуудын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 11/98 дугаартай лавлагааны хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* нь Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарыг дуустал сантехникийн нормчноор, Зам засварын ашиглалтын ангид 1988 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарыг дуустал сантехникийн нормчноор, Зам засварын ашиглалтын ангид 1988 оны 06 сараас 1989 оныг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 09 сарын 18-ны өдрийн 57 дугаартай тушаалын “...45 дугаарт ******* *******ийг сантехникийн нормчноор ажилд томилох тухай” гэх,  1987 оны 11 сарын 25-ны өдрийн 104 дугаартай тушаалын “... ******* *******ийг өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлж, аймгийн ХНХ-ийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэх бичилт бүхий тушаалуудын хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 11/98 дугаартай “...Д.******* Зам засвар ашиглалтын ангид 1988-1989 онуудад ажиллаж байсан цалинг жагсаасан”  бичилт бүхий лавлагааны хуулбар

 

         5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...Д.******* нь Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад 1985-1989 оныг дуустал сантехникийн нормчин, туслах ажилтан зэрэг ажлыг хийж байсан.******* нь ажилдаа хариуцлагатай, даалгасан ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад 1985-1990 онуудад туслах ажилтнаар*******тай нэг бригадад хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг мэднэгэх мэдүүлэг,

 

          6. Гэрч*******ын шүүхэд өгсөн: “...Д.******* нь цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад 1985-1987 оныг дуустал нормчноор, Сүхбаатар аймгийн зам ашиглалтын ангид 1988-1989 онуудад туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээнд 1981-1982 онуудад цахилгааны засварчнаар ажиллаж байгаад 1982 оны 6 сард цэргийн албанд татагдаж, 1985 оны хавар цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985-1989 онуудад туслах ажилчнаар ажиллаж байсан учраас Д.******* ажилласан байдлыг сайн мэдэж байнагэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

7. Иймд ******* овогт ******* ******* Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарыг дуустал сантехникийн нормчноор, Зам засварын ашиглалтын ангид 1988 оны 06 сараас 1989 оныг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Харин нэхэмжлэгчийн 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэлх Зам засварын ашиглалтын ангид туслах ажилчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацааны ажилласан байдлыг хангаж, шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарыг дуустал сантехникийн нормчноор, Сүхбаатар аймгийн Зам засвар ашиглалтын ангид 1988 оны 06 сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгч******* нь 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэлх Зам засварын ашиглалтын ангид туслах ажилчнаар ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА