| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00176/И |
| Дугаар | 147/ШШ2024/00194 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 147/ШШ2024/00194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, .... гэх газар оршин суух ..... овогт ...........
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч......нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай аав .....нь 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газарт галчаар ажиллаж байсан. Нийгмийн даатгалын хэлтэс нь ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газарт галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газрын даргын 1990 оны 02 сарын 15-ны өдрийн 213 дугаартай тушаалын хуулбар, 1981 оны 06 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 11/163 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ......нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ...... нь Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газарт 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ......э нь Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газарт 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл галчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газрын даргын 1990 оны 02 сарын 15-ны өдрийн 213 дугаартай тушаалд “....... 1990 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн галчаар авч ажиллуулсугай” гэх бичилт бүхий тушаалын хуулбар, 1981 онд нээсэн ..... хөдөлмөрийн дэвтэрт “...1992 оны 03 сарын 17-ны өдөр Хот тохижуулах газрын галчийн ажлаас чөлөөлөв” гэх бичилт бүхий,
5. Гэрч .... шүүхэд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газарт 1991-1993 онуудад нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг ажилд ороход .... нь тус газарт галчаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байх үед буюу 1991-1993 онуудад .... нь Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газрын нам даралттай уурын зуухны галчаар ажиллаж байсан..... нь өвөлдөө галчаар, зундаа хог ачигчаар ажиллаж байсан. Би тухайн он жилүүдэд Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газар нягтлан бодогчоор ажиллаж, цалин хөлсийг нь боддог байсан учраас ..... ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч .... шүүхэд өгсөн: “...... нь Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газарт 1990-1992 оны хавар хүртэл галч, мужаан, ачигч зэрэг ажлыг хийж байсан. Би Сүхбаатар аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний хог зөөврийн тасагт 1982 оноос эхлэн жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 1990 онд Нийтийн ахуйн үйлчилгээний хог зөөврийн тасаг, Баруун-Уртын зам талбайн тасгуудыг нийлүүлж Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газар болгосон. Би Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газарт 1990-2000 он хүртэл хог зөөврийн жолоочоор ажиллаж байсан учраас .... ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд .... овогт .......нь Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газарт 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан..... овогт ..... Сүхбаатар аймгийн Хот тохижуулах газарт 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч.....нь 1987 оны 4-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт сантехникийн туслахаар, 1994 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйгаар тус тус ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА