Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 147/ШШ2024/00196

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

           Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..... дугаар баг, ............... тоотод оршин суух ......................,

 

        ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдааны оролцогчид:

        Нэхэмжлэгч: ...............

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч ................нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

          1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1990 оны 4 сарын 9-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан. Тухайн цехэд ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Дээрх хугацаанд ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1990 оны 4 сарын 9-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Нормчин бол шавар зуурч блок хийхэд туслах ажил хийдэг байсан гэв.

 

          2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 91 дугаартай тушаалын хуулбар,  Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн тасгийн архивын 2024 оны 05 сарын 17-ны өдрийн  11/116 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

          3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ................. нараас гэрчийн мэдүүлэг авсан.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ............ нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг хүртэл нормчноор, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

           3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

          4. Нэхэмжлэгч ................ нь Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1990 оны 4 сарын 9-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал нормчноор  ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 91 дугаартай “..................... нормчноор ажилд томиолсон” гэх бичилт бүхий тушаалын хуулбар,

 

        4. Гэрч ............. шүүхэд өгсөн: “................ нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1990-1991 оныг дуустал нормчноор ажилладаг байсан. Сүхбаатар аймгийн Барилга угсралтын контор нь бетон цех, механикийн цех, мужааны цех, ханын материалын үйлдвэртэй байсан. Барилга угсралтын контор нь 800 гаруй ажилчидтай маш том контор байсан. Би Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокын цехэд 1988-1991 онуудад зөөдөг трактор барьж хамт ажиллаж байсан учраас .............. ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

 

        5. Гэрч ........ шүүхэд өгсөн: “.... ...... нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокын цехэд 1990 оны 4 сараас 1991 оны 11 сар хүртэл нормчноор ажилладаг байсан. Сүхбаатар аймгийн Барилга угсралтын контор нь барилгын бүхий л ажлыг хийж гүйцэтгэдэг, дотроо олон цех бригадтай байсан. Намайг Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1985-1991 онуудад нормчноор ажиллаж байхад ......... нь хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ”  гэх мэдүүлэг,

 

 

         7. Иймд ..........1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

       8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан .............. 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА