| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2015/0028/З |
| Дугаар | 00012 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад холбогдох Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дугаар “Газар эзэмшүүлэх тухай”, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаар “Эдэлбэр газрын хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжуудыг хүчингүй болгуулахыг;
Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “***” ХХК-ийн эзэмшил газрын *** тоот нэгж талбарын дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн сангаас хасуулахыг, “***” ХХК-ийн эзэмшилд байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээний *** тоот дугаар бүхий нэгж талбарын *** тоот дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн санд бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай;
Гуравдагч этгээд: “***” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “***” ХХК-ийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар захирамжаар олгосон 644 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагатай 119/2015/0028/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “***” ХХК-ийн захирал ***, түүний өмгөөлөгч ***, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээд ***, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК-ийн захирал *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүүгийн 245 тоот захирамжаар Хүрэнбулаг баг, *** байрлах 644 м.кв талбайг 20 жилийн хугацаатай “Нийтийн бие засах газар, төрөл бүрийн үйлчилгээний зориулалт”-аар “***” ХХК-д олгосон бөгөөд Орхон аймгийн Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Д.Батжаргалтай газар эзэмших гэрээ байгуулж, эзэмшил газрын байршлын зургийг аймгийн Газрын албаны газар зохион байгуулагч Г.Батгэрэл үйлдэж, Орхон аймгийн Газрын албаны дарга Л.Баяндалай хянаж, 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу “***” ХХК-д олгосон болно. Орхон аймгийн Засаг дарга асан Г.Зоригт нь хууль зөрчиж, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дугаар захирамжаар “***” ХХК-ийн эзэмшлийн газраас 168 м.кв газрыг Орхон аймаг дахь ***ны салбарт эзэмшүүлэхээр захирамж гаргасан бөгөөд Засаг дарга асан Г.Зоригт нь ажлаа хүлээлгэн өгөхийн өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаартай захирамжаар ***инд олгосон газрын хэмжээг 281 м.кв болгон дахин өөрчилсөн байна. Тус “***” ХХК-ийн эзэмшлийн 644 м.кв газрын байршлын зургийг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн бөгөөд 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байршлын зургийг үндэслэлгүйгээр өөрчилж, эзэмшигч байгууллагад мэдэгдэлгүйгээр бусдад эзэмшүүлэхээр захирамжилсан хууль бус хуйвалдааны шинжтэй дээрх үйлдлүүдийг нягтлан шалгаж, “***” ХХК-ийн эзэмшилд байгаа газраас ***ны Орхон аймаг дахь салбарт олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгож өгнө үү”[1]
“... Орхон аймгийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Д.Батжаргалтай газар эзэмших гэрээ байгуулж, эзэмшил газрын байршлын зургийг аймгийн Газрын албаны газар зохион байгуулагч Г.Батгэрэл үйлдэж, аймгийн Газрын албаны дарга Л.Баяндалай хянаж, 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу “***” ХХК-д олгосон болно. Иймд “***” ХХК-ийн эзэмшил газрын *** тоот нэгж талбарын дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн сангаас хасуулахыг, “***” ХХК-ийн эзэмшилд байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээний *** тоот дугаар бүхий нэгж талбарын *** тоот дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн санд бүртгүүлэхийг даалгах хүсэлт гаргаж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү”[2] гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““***” ХХК нь 2007 онд ***тай харилцан тохиролцож зээл авсан байгаа. Энэ зээлийн гэрээн дээр юу юу заасан гэхээр тухайн газрын байршлын зураг буюу энэ яриад байгаа кадастрын зураг дээр 644 м.кв газар гэдгийг Орхон аймаг дахь ***ны захирал та өөрөө хүлээн зөвшөөрч 644 м.кв газрын гэрчилгээг Газрын албанд албан ёсоор бүртгүүлж барьцаанд авсан байгаа. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн дүрэм, журмыг зөрчөөд хүний барьцаанд тавьсан хөрөнгөөс Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын албатай хуйвалдаж, энэ газрыг авсан. ***, “***” ХХК нарын хооронд ЗГ 402/500- 1511 гэсэн барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан юм. Энэ зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах гэж тухайн газрыг барьцаалж, бүртгүүлэх хүсэлтэй байгаа тул Газрын тухай хуулийн дагуу бүртгэж өгнө үү гэсэн албан тоотыг Газрын албанд явуулсан байгаа. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа. *** энэ газрыг барьцаалсан байгаа. Би юу яриад байна вэ? гэвэл кадастрын зургийг бүртгэсэн гэдгийг Газрын алба өөрөө батлаад албан бичгээр бүртгэсэн тухай мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ юуг хэлээд байна вэ? гэвэл та нар хүний барьцаанд тавьсан хөрөнгийг Газрын албатай үгсэн хуйвалдаж авсан. 2014-2015 онд газрыг кадастрын зургийг бүртгүүлэхийн тулд “***” ХХК-иас холбогдох баримт бичгүүдийг нэхэмжилж байсан гэсэн. Энэ бол худлаа хугацаагаа андуураад байна. 2013 онд “***” ХХК бүх материалаа бүрдүүлээд өгсөн. Өнөөдөр энэ бүртгэлийг Газрын албанаас гаргаж өгдөггүй. Энийг *** захирал өөрөө аваачаад өгсөн байдаг. 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ***ны захирал ***гийн Газрын албанд газар эзэмшүүлээч гэсэн хүсэлт байдаг. Энэ баримтын огноо 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэсэн байгаа. Ямар учраас ингэж бичсэн гэдгийг *** захирал мэдэж байгаа байх. Гэтэл энэ газар олгох захирамж нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гээд гарчихсан байгаа. Яагаад 644 м.кв газраас нь 281 м.кв-ийг аваад өгдөг юм бэ? энэ дээр тайлбар авмаар байна. Цаг хугацааны хувьд ийм байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил илэрч байгаа юм. Мөн “***” ХХК-ийг Газрын албанд бүртгүүлээгүй гээд байгаа. Энэ бүртгэлийг 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу байгаа газрын байршлын зургийг хийгээд бүртгээд *** өөрөө хүсэлт тавиад бид нар үүнийг барьцаанд авах гэсэн юм бүртгээд өгөөч гэж хүсэлт явуулахад нь Газрын албаны Одбаяр гэдэг хүн бүртгээд өгсөн байгаа юм. Сая яриад байсан хугацаа чинь зөрөөд байна. Энэ бүртгэлийг бүртгэхэд Газрын албаны төлөөлөгч Д.Цолмон та ажиллаагүй байсан байж болно. Энэ асуудалд Одбаяр гэдэг хүн маш их хамааралтай. Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс гэсэн акт байгаа. 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээж авсан акт байна. Энэ кадастрын бүртгэлд бүртгүүлээгүй бол улсын комиссын актад гарын үсэг зурахгүй байсан. *** захирал үүнийг бүртгэлтэй гэж мэдсээр байж барьцаанд авчихаад хуулийг ноцтой зөрчөөд байна. Мөн хэлбэрийг нь өөрчилсөн байгаа. Мөн Эрчим хүчний тухай хуулийг зөрчөөд байна. Эрчим хүчний тухай хуулинд дулааны шугамнаас 5 метр хол байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл яг цагаа тулаад ирэхээр газрын хэлбэрийг өөрчлөөд “***” ХХК-ийн газрыг дулааны шугам руу давуулаад сунгасан байгаа. Яагаад ингээд хуулиа зөрчиж байгаа юм. Үүнийг бид нарыг 01 сард шинжээчийн дүгнэлт гаргуулах гээд үзлэг хийж байхад ярьж байсан. Мөн нийтийн бие засах газар гэж яриад байна энэ хавтаст хэрэгтэй танилцсан бол “***” ХХК-ийн гэрчилгээн дээр нийтийн бие засах газар болон төрөл бүрийн үйлчилгээ гэсэн байгаа. Нийтийн бие засах газар нь очиж үзсэн юм уу. Энэ нь ертөнцийн зүгээр баруун талаасаа ордог хаалга байгаа. Эрэгтэй, эмэгтэйгээр нь салгаад бүх юмыг нь хийсэн байгаа. 2007 онд олгогдсон газрын байршлын зурган дээр зүүнээс баруун тийш 43.4 урттай сунасан өргөний хэмжээ тавигдаагүй гэж байгаа. Энэ өргөний хэмжээг тавихдаа энэ дээр маргаантай байсан учир тавиагүй байх гэж үзэж байгаа. Энэ зурган дээрээ өргөний хэмжээ 19 гэж байсан. 19 гэх юм бол 644 м.кв-аас илүү гарчихаад байсан. Та нарын яриад байгаа тайлбар чинь бидний нэхэмжлээд байгаа зүйлтэй зөрөөд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2007 оны 245 дугаар захирамжаар “***” ХХК-д 644 м.кв газрыг нийтийн бие засах газар, төрөл бүрийн үйлчилгээний зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Барилга захиалагч нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасны дагуу өөрийн эзэмшил газар дээр барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч хангагч байгууллагаас техникийн нөхцөл гаргуулж, мэргэжлийн байгууллагаар барилгын зураг, хөрсний инженер-геологийн дүгнэлт хийлгэж, аймгийн Ерөнхий архитектороор батлуулан, эзэмшил газраа актаар хүлээн авч барилгын улаан шугам тавиулсан байх үүрэг хүлээдэг. Гэтэл “***” ХХК нь дээр дурдсан үүргүүдийг биелүүлээгүй, барилга угсралтын ажилтай холбоотой баримт бичгүүдийг архивт хүлээлгэж өгөөгүй байна.
Хуулинд заасны дагуу эзэмшил газраа актаар хүлээн авч, барилгын улаан шугам тавиулаагүй байсан тул “***” ХХК-ийн эзэмшил газрыг аймгийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байсан. Нэхэмжлэлд дурьдсан Газрын албаны дарга Л.Баяндалайн гарын үсгээр баталгаажсан зураг нь тухайн газрын байршлын зураг бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж баталгаажсан кадастрын зураг биш болно. Улсын хэмжээнд зураг зүйн шинэ тусгагт шилжих болсонтой холбогдуулан “***” ХХК-ийн эзэмшил газрыг одоо байгаа барилгынх нь хэлбэр хэмжээг үндэслэн аймгийн газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “***” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 944 дугаар албан бичгээр шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэн бүртгүүлэхийг мэдэгдэж байсан.
Аймгийн Засаг даргын 2013 оны А/589 болон 2014 оны А/602 дугаар захирамжаар ***инд газар эзэмшүүлэхдээ газрын кадастрын мэдээллийн санг үндэслэн газрын байршил, хэмжээг тогтоосон тул энэхүү шийдвэр нь “***” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд “***” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно”[3]
“***инд Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр *** үйлчилгээний зориулалтаар 168 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2013 оны А/589 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг гаргахдаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй болно. ***инд уг шийдвэрийн дагуу гэрээ, гэрчилгээ олгохдоо газар эзэмших эрхийн үнэ болох 3360000 /гурван сая гурван зуун жаран мянган/ төгрөг төлүүлэн газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээг олгосон байна”[4] гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ...“***” ХХК-д Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 245 дугаар захирамжаар 644 м.кв газрыг нийтийн бие засах газар, төрөл бүрийн үйлчилгээний зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Барилга захиалагч нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасны дагуу өөрийн эзэмшил газар дээр барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч, хангагч байгууллагуудаас тенхикийн нөхцөл гаргуулж, мэргэжлийн байгууллагаар барилгын зураг, хөрсний инженер-геологийн дүгнэлт хийлгэж, аймгийн Ерөнхий архитектороор батлуулан эзэмшил газраа актаар хүлээн авч барилгын улаан шугам тавиулсан байх үүрэг хүлээдэг. Гэтэл “***” ХХК нь дээр дурьдсан үүргүүдийг биелүүлээгүй, барилга угсралтын ажилтай холбоотой баримт бичгүүдийг архивт хүлээлгэж өгөөгүй байна. Хуульд заасны дагуу эзэмшил газраа актаар хүлээн авч барилгын улаан шугам тавиулаагүй байсан тул “***” ХХК-ийн эзэмшил газрыг аймгийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байсан. Нэхэмжлэлд дурьдсан Газрын албаны дарга Л.Баяндалайн гарын үсгээр баталгаажсан зураг нь тухайн газрын байршлын зураг бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж баталгаажсан кадастрын зураг биш болно. Улсын хэмжээнд зураг зүйн шинэ тусгагт шилжих болсонтой холбогдуулан “***” ХХК-ийн эзэмшил газрыг одоо байгаа барилгынх нь хэлбэр хэмжээг үндэслэн аймгийн газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан “***” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 944 дугаар албан бичгээр шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэн бүртгүүлэхийг мэдэгдэж байсан. Аймгийн Засаг даргын 2013 оны А/589 болон 2014 оны А/602 дугаар захирамжаар ***инд газар эзэмшүүлэхдээ газрын кадастрын мэдээллийн санг үндэслэн газрын байршил, хэмжээг тогтоосон тул энэхүү шийдвэр нь “***” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд “***” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно”[5] гэжээ.
Харицагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагаас “***” ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг кадастрын нэгдсэн санд бүртгүүлэх талаар удаа дараа албан бичиг явуулсан байгаа. “***” ХХК нь шаардлагын дагуу албан ёсоор баримтаа бүрдүүлж бүртгэлээ хийлгээгүй учраас газар дээр баригдсан барилгын хэмжээнд нийцүүлэн кадастрын зургийг хийж, мэдээллийн санд бүртгэсэн. Энэ бүртгэлийн ажиллагаагаар газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй зөвхөн байршлаас хамаарч газрын хэлбэр өөрчлөгдсөн байгаа. Манай байгууллагын зүгээс бүртгэхгүй гэдэг асуудал огт яриагүй. “***” ХХК нь өөрсдөө кадастрын зургаа шинэчлэн хийлгэж бүртгүүлээгүй учраас манайхаас кадастрын зургийг гаргаж, мэдээллийн санд бүртгэсэн. Энэ нь компанийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Энэ зургийг өөрчлөхгүй байлаа гээд энэ компанид ямар нэгэн ноцтой хохирол гарахгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авах боломжгүй.” гэв.
Гуравдагч этгээд ***ны Орхон аймаг дахь салбараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймагт *** банкны салбар банкыг 1999 оны 1 сард байгуулснаас хойш 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд аймгийн төрийн болон төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд, ард иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжин зээлийн бүтээгдэхүүн, санхүүжилтийг олгож хамтран ажиллаж ирсэн. Харилцагчдын банкаар үйлчлүүлэх тав тухтай орчинг бүрдүүлэх, аймгийн хөгжил цэцэглэлтийн бүтээн байгуулалт, өнгө үзэмжид хувь нэмэр оруулахаар орчин үеийн шийдэл загварт нийцсэн өөрийн эзэмшлийн банкны барилга барих газар олгож өгөхийг аймгийн тухайн үеийн Засаг дарга нарт удаа дараалан албан хүсэлт гаргаснаар 2007 оны 5 дугаар сард “Үйлчилгээний төв” дэлгүүрийн зүүн талд 300 м.кв газар олгогдсон боловч тухайн жилд орон нутгийн сонгууль болж шинэ Засаг дарга томилогдон өмнөх Засаг даргын гаргасан захирамжийг мөн оны 11 дүгээр сард цуцалснаар банк дунд нь хохирч, мөнгөөр хэмжих боломжгүй маш их ажил, цаг хугацааг алдагдуулж дээр нь барилгын зураг төсөв хийлгэсэн, холбогдох техникийн нөхцлүүдийг авах инженерийн шугам сүлжээний ажил, геологи хөрсний шинжилгээний төлбөр зэрэг зардлуудад 100 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна. Үүнээс хойш 2012 онд аймгийн Засаг даргад дахин хүсэлт гаргаснаар 2013 оны 11 сард аймгийн Засаг даргын А/589 дүгээр захирамжаар Хүрэнбулаг баг, ***байрлалтай 168 м.кв газар олгосон шийдвэр гарч газар эзэмших эрхийн гэрчилгээ /дугаар ***/, байршлын солбицлын цэгүүдийг тодорхойлсон кадастрын зураг, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, баталгаажуулсан. Тус олгогдсон газарт барилга барихаар холбогдох газруудын техникийн нөхцлийн зөвшөөрөл авах явцад барилгажих талбайн хэмжээнд ногоон байгууламжийн ноогдох талбайг нэмэгдүүлж тооцох шаардлага гарсан тул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт тавьснаар ногоон байгууламжийн талбайг 113 м.кв-аар нэмэгдүүлсэн тухай аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 тоот захирамж гарч нийт 281 м.кв талбайг эзэмшүүлэхээр болсон. Харин барилгажих талбайн хэмжээ нь анх захирамж гарсан 168 м.кв-аар тооцоологдсон хэвээр байгаа.
Нэхэмжлэгч “***” ХХК-д олгогдсон 644 м.кв газрын талбайруу манай эзэмшил газрын хэмжээ ороогүй, тэднийхээс хасагдсан зүйл огт байхгүй. Манай банк нь олгогдсон 281 м.кв газар нь анхнаасаа аймгийн мэдэл дэх нийтийн эзэмшлийн газар байсан тул зохих журмын дагуу олгогдсон бөгөөд нэхэмжлэгчийн дурьдсанаар ямар нэгэн хууль бус, хуйвалдааны шинжтэй үйлдэл байхгүй болно. Харин нэхэмжлэгч “***” ХХК нь манай банкинд хууль ёсоор олгогдсон газарт хөрсний өрөмдлөгө, инженерийн шугам сүлжээний судалгаа хийх ажлын гэрээтэй мэргэжлийн байгууллагын хүмүүсийн ажилд саад болж, хугацаа алдуулж байсан. Аймгийн Засаг даргын захирамжаар дээрх газрын шийдвэр гарсан үеэс эхлэн манай банк эзэмшил газрын эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн үнэ, газрын төлбөрийн улирал жилийн хураамж, инженерийн шугам сүлжээний ажлын зураглал, хөрсний шинжилгээ, солбицлын цэгүүдийг тодорхойлох, холбогдох техникийн нөхцлүүдийг авах, барилгын зураг төсөв захиалах, хянуулан батлуулах зэрэг барилгын ажил эхлүүлэхтэй холбогдон 97732365 төгрөгийг одоогийн байдлаар зарцуулан төлсөн нь баримтаар батлагдсан байгааг хавсаргав. ***инд эзэмшигдэх тус газар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл заалтуудын дагуу олгогдсон тул тус газрын захирамжийг нэхэмжлэгчийн шаардлагын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.”[6] гэжээ.
Гуравдагч этгээд ***ны Орхон аймаг дахь салбарын захирал *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай банкинд анх 2007 онд газар олгож байсан. Гэтэл тэр үед сонгуулийн жил таарч Засаг дарга өөрчлөгдөн манай газрын захирамж цуцлагдсан. Газар цуцлагдсанаас үүдээд Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан газар дээр барилга байшин барихтай холбоотойгоор гаргасан зардал болон ***инд учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хандсан. Тэгээд 3 шатны хурал хийгдээд хамгийн сүүлд нь дээд шатны шүүхийн тогтоол гарч ***ны хохирлыг барагдуулах ёстой гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь тухайн үед 2007 оны 05 сард олгож байсан газар дээр барилга байшин барихтай холбогдуулаад барилгын зураг төсөл зэргийг хийлгэхэд гарсан зардалд тухайн үеийн ханшаар 65 сая төгрөгийн зардал гарч байсан. Үүнийг мэргэжлийн байгууллага тогтоосон байдаг. Үүнээс хойш *** аймаг орон нутагт газрын асуудлыг тавьж байгаагүй. 2013 онд аймгийн Засаг дарга дээр “***ны газрын асуудлыг шийдэж өгөөч өмнө нь ийм асуудлаар цуцлагдаж байсан. Аймаг банк хоёрын дунд ийм өр авлага байгаа” гэж хэлсэн. Энэ дээр аймгийн Засаг дарга болон Газрын албанаас хэлэхдээ энэ хохирлын мөнгийг аймгаас олгох боломжгүй юм. Харин оронд нь газрын асуудлыг шийдэж өгье гэсэн. Тэгээд 2013 оны 11 сард энэ 168 м.кв газрыг аймгаас олгох ёстой нөхөн төлбөрийнхөө оронд олгосон. 2013 оны 11 дүгээр сарын захирамжаар авсан газраа нэмэгдүүлж өгөх хүсэлт гаргаж, 2014 онд 281 м.кв болгосон. Газар дээрээ барилга байгууламж барих гээд зураг төслөө хийлгэхэд тухайн газрын 30 хувь нь ногоон байгууламж байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгэхээр нөгөө олгосон газраасаа 30 хувийг ногоон байгууламжид ашиглана гэхээр манайд олгосон газар нь анхнаасаа жижигхэн газар байсан ногоон байгууламж хийнэ гэхээр үндсэн барилга барих талбайруу ороод байсан учраас дахиад 30 хувийн ногоон байгууламжид ашиглах газар нэмж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу 2014 онд аймгийн Засаг дарга ногоон байгууламжид зориулж газрын хэмжээг 281 м.кв болгосон байгаа. Нэг зүйлийг тодруулахад “***” ХХК нь олон жилийн турш ***тай харьцаж ирсэн. Яагаад гэвэл энэ маргаад байгаа газраа ***инд барьцаанд тавьж хөрөнгө оруулалтын зээл авч тухайн газар дээрх барилгаа барьсан байгаа. Тухайн барилга нь барьцаанд тавихад 90 хувийн гүйцэтгэлтэй объект байсан. Газар бол 644 м.кв газар гэсэн хууль ёсны гэрчилгээг Газрын албанд нь бүртгүүлээд зээлийн гэрээний дагуу барьцаанд авсан байгаа. 644 м.кв газрыг кадастрын албанд бүртгүүлээгүй. Мөн Газрын албаны албан тушаалтан Батгэрэлтэй хийсэн ярилцлага хавтаст хэрэгт байналээ. Энэ байгууллагын газар бол яг байршлын хувьд бүртгэлд орсон зураггүй байгаа гэж хэлсэн. Ингээд гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөд байна. Манайд олгосон газар “***” ХХК-ийн газартай давхцаагүй байгаа” гэв.
Гуравдагч этгээд “***” ХХК-аас шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Дангаасүрэн нь 2007 онд А/245 тоот захирамжаар “***” ХХК-д Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт орших *** байрлалтай 644 м.кв газрыг “Нийтийн бие засах газар, төрөл бүрийн үйлчилгээ”-ний зориулалтаар 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8411 дугаар бүхий Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ байгуулан эзэмшүүлсэн.
1. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3-д заавал тусгах зүйлийг оруулсан бөгөөд тэдгээр бүрдлүүд дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно гэсэн байна. Гэтэл “***” ХХК нь гэрээ болон хуульд заасан үүргээ зөрчсөн бөгөөд барилга угсралтын ажилтай холбоотой баримт бичгийг архивт хүлээлгэж өгөөгүй, мөн хуульд заасны дагуу эзэмшил газраа актаар хүлээн авч, барилгын улаан шугам татуулаагүй байсан тул “***” ХХК-ийн эзэмшил газрыг аймгийн кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байсан бөгөөд “***” ХХК-д энэ тухай 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 944 дугаар албан бичгээр мэдэгдэж байсан байна. Энэ нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас томилсон шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1249 тоот дүгнэлт, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт зааснаар нотлогдож байна.
2. “***” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрынхаа 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана гэж заасныг зөрчсөн байна.
3. Дээрх нөхцлүүдийг “***” ХХК нь цаг тухайд нь хуульд заасны дагуу биелүүлээгүйгээс зэргэлдээх газар эзэмшигчдийн хууль ёсны эрх зөрчигдөж байна. Тухайлбал: ***инд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Засаг дарга Г.Зоригтийн А/602 тоот захирамжаар “***” ХХК-ийн зэргэлдээ газарт 281 м.кв газрыг олгосон. Тухайн үед “***” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газрын улаан шугам татаагүй байсан. Мөн өөрийн эзэмшил газраас бусад газарт хашаа барьсаны улмаас ***ны өөрийн эзэмшил газраа эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн.
4. “***” ХХК нь уг газрыг нийтийн бие засах газар, төрөл бүрийн үйлчилгээний зориулалттай эзэмшсэн боловч “***” ХХК-ийн нийтийн бие засах газар нь “Нийтийн барилга барих стандартын MNS6055-2009, нүхэн жорлон, угаадасны нүх MNS 5924-2008” зэрэг Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартыг биелүүлээгүй зөрчлүүд байна. Үүнд:
4.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх шат, бие засах тосгуур байхгүй, тасалгаа хоорондын зай хангалтгүй /хонгилд байрлах бие засах газар нь тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх ямар ч боломжгүй/;
4.2.Бие засах газрыг эр, эм хүйсээр үйлчлүүлэгчийг тусгаарласан тасалгаа, хаалт, тэмдэглэгээ байхгүй;
4.3.Бие засах газар нь зөвхөн объектод байрлах үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа хүмүүст үйлчилдэг бөгөөд барилгын хонгилын давхарт 2 тасалгаатайгаар ажилладаг;
4.4. Гадна талд нийтийн бие засах газар гэсэн хаяг, тэмдэглэгээ байхгүй;
Дээр дурьдсанаар “***” ХХК нь газрыг илтэд зориулалтын бусаар ашиглаж зөвхөн аж ахуйн үйл ажиллагаа явуулж ашиг олж байгаагийн зэрэгцээ хууль, гэрээнд заасан үүргээ зөрчиж, хөрш газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд дараах бие даасан шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс гаргаж байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “***” ХХК-ийн эзэмшилд байгаа Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар захирамжаар олгосон 644 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү”[7] гэжээ.
Гуравдагч этгээд “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““***” ХХК-ийн газар эзэмших гэрээ, гэрчилгээ гарсан боловч кадастрын зургаа хийлгээгүй. Энэ газрынхаа кадастрын зургийг шинэчлэн бүртгүүлээгүй байдлаас болоод энэ маргаан үүссэн. Тийм учраас гуравдагч этгээдээс дараахь шаардлагуудыг гаргаж байна. Нэгдүгээрт: “***” ХХК-ийн эзэмшилд байгаа уг газар нь кадастрын нэгдсэн санд бүртгэлгүй. Кадастрын зурагт бүртгэлгүй сансараас тухайн газрын солбицлыг тогтоогүй учраас өнөөдөр энэ хоёр байгууллагын газар давхцсан гэсэн маргаан үүссэн. Бидний үзэж байгаагаар “***” ХХК нь удаа дараа хууль зөрчсөн байдал гаргаж байгаа. Энэ байгууллагын хашаа барьсан хэсгийг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр 1750 м.кв, 1766 м.кв гэж заасан байдаг. Хашааны наана цаанаас хэмжилт хийсэн учраас хоёр өөр гарсан байх. Хашаа хатгасан газар нь 644 м.кв байх байтал 2.5 дахин том газар хашсан байгаа. Энэ том газраа яагаад бүртгүүлэхгүй байна вэ? гэхээр өөрсдөө хаана нь байгаагаа мэдэгдэхгүй байх гэсэн санаагаар бүртгүүлээгүй байх. Ийм сонирхлоор кадастрын зурагт бүртгүүлээгүй байх. Эдний газраас кадастрын зурагт бүртгүүлээд үлдсэн хэсэг газар нь нийтийн эзэмшлийн газар учраас бусад хүмүүст газар эзэмших эрх нь нээлттэй болж эхлэх юм. Яагаад бүртгүүлэхгүй байгаа санаа нь энэ эзэмшилд нь байгаа газраас хэд дахин том болохоор тухайн газрыг бүхэлд нь эзэмшилдээ байлгах гэсэн санаа байгаа байх гэж бид үзэж байгаа. Бидний 2 дахь үндсэн шаардлага бол “***” ХХК нь тухайн газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа гэж үзэж байна. Бидний газар эзэмших эрхийг ноцтой зөрчлөө гэж хэлдэг бол харин өөрсдөө тухайн газрын зориулалтыг ноцтой зөрчсөн байгаа. Энэ газар нь анх нийтийн бие засах газар барих зориулалттай залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь ая тухтай байлгах гэсэн зориулалтаар Засаг даргын захирамж гарсан байдаг. Гэтэл нийтийн бие засах газрын стандарт гэж байдаг. Бие даасан шаардлагад дурьдсан наад захын стандартын 4 шаардлагыг хангаагүй байдаг. Мөн хашаа барихдаа Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр хашаа барьсан байгаа. Манай байгууллага барилга барих гэтэл хашаа төвөг болдог. Өөрсдөө үүргээ биелүүлэхгүйгээс болоод хууль зөрчиж манай газар эзэмших эрхийг зөрчиж байна гэсэн шаардлага гаргаж байна. Бид нар яагаад ийм шаардлага гаргаад байна вэ? гэвэл өөрсдийн хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болоод мөн дур мэдэн том хэмжээтэй газар хашаа барьснаас болоод манай газар эзэмших эрх зөрчигдөөд байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү. Мөн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр энэ хоёр байгууллагын газар давхардаагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Байршлын зураг албан ёсоор баталгаажиж бүртгэгдээгүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Нийт талбайн хэмжээ нь 644 м.кв юм шүү. Тэгээд газар давхардсан нь тодорхойгүй байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Засаг дарга “***” ХХК-ийг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглахгүй байгаа тул тухайн газрын гэрээ цуцлах үндэслэл байгаа тухай мэдэгдлийг захирал болон холбогдох хүмүүст удаа дараа албан бичиг, тайлбарыг хэлж байсан боловч тухайн байдлыг засварлах, сайжруулах тал дээр өдийг хүртэл арга хэмжээ авахгүй орон нутгаас анх авсан газрын зориулалт болох “нийтийн бие засах газар” гэх зориулалтаар ашиглахгүй тухайн үйлчилгээг иргэдэд үзүүлэх тал дээр хангалтгүй, чанарын шаардлага, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгаа болно. “***” ХХК газрын хууль тогтоомж, газар эзэмшигчийн эрх үүргээ зөрчсөн болон гэрээ цуцлах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэсэн боловч мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт гаргахаар ажиллаж байхад маргаан үүссэн учир тухайн асуудлыг судлагдаагүй, нэг шийдэлд хүрээгүй байна. Мөн барилга захиалагч нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасны дагуу өөрийн эзэмшил газар дээр барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг авч, хангагч байгууллагуудаас техникийн нөхцөл гаргуулж, мэргэжлийн байгууллагаар барилгын зураг, хөрсний инженер-геологийн дүгнэлт хийлгэж, аймгийн Ерөнхий архитектуроор батлуулан эзэмшил газраа актаар хүлээн авч барилгын улаан шугам тавиулсан байх үүрэг хүлээдэг. Гэтэл “***” ХХК нь дээр дурьдсан үүргүүдийг биелүүлээгүй, барилга угсралтын ажилтай холбоотой баримт бичгүүдийг архивт хүлээлгэж өгөөгүй байна. Хуулинд заасны дагуу эзэмшил газраа актаар хүлээн авч барилгын улаан шугам тавиулаагүй байсан тул “***” ХХК-ийн эзэмшил газрыг аймгийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байсан. Нэхэмжлэлд дурдсан Газрын албаны дарга Л.Баяндалайн гарын үсгээр баталгаажсан зураг нь тухайн газрын байршлын зураг бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж баталгаажсан кадастрын зураг биш. Мөн “***” ХХК нь хуулинд заасны дагуу эзэмшил газраа актаар хүлээн авч барилгын улаан шугам тавиулаагүй байсан тул “***” ХХК-ийн эзэмшил газрыг аймгийн кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх боломжгүй байсан ба улсын хэмжээнд зураг зүйн шинэ тусгагт шилжих болсонтой холбогдуулж “***” ХХК-ийн эзэмшил 644 м.кв газрыг одоо байгаа барилгынх нь хэлбэр хэмжээг үндэслэн аймгийн газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүртгэсэн. Аймгийн Засаг даргын 2013 оны А/589, 2014 оны А/602 дугаар захирамжаар ***инд газар эзэмшүүлэхдээ газрын кадастрын мэдээллийн санг үндэслэн газрын байршил, хэмжээг тогтоосон бөгөөд “***” ХХК-д эзэмшүүлсэн газрын байршил нь ***инд эзэмшүүлсэн газартай давхцаагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон”[8] гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанд хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс болон Л.Түмэннаст нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “хариуцагчийн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэсэн, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нараас хариуцагчийн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах саналгүй гэснийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “***” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “***” ХХК-ийн эзэмшил газрын *** тоот нэгж талбарын дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн сангаас хасуулахыг, “***” ХХК-ийн эзэмшилд байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээний *** тоот дугаар бүхий нэгж талбарын *** тоот дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн санд бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг;
Гуравдагч этгээд “***” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан ““***” ХХК-ийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар захирамжаар олгосон 644 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүхээс хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлж дараахь хууль зүйн үндэслэлээр “***” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, “***” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжаар[9] аймгийн Өмчийн албаны эзэмших эрх бүхий 12116 м.кв газраас 644 м.кв газрыг “нийтийн бие засах газар, төрөл бүрийн үйлчилгээ”-ний зориулалтаар “***” ХХК-д Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шилжүүлжээ.
Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар захирамжийг үндэслэн “***” ХХК-тай “Аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г[10] 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээг[11] олгосон байна. Үүнээс дүгнэж үзвэл “***” ХХК нь 2007 онд 644 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болжээ.
Нэхэмжлэгч “***” ХХК нь өөрийн эзэмших эрх бүхий газартаа “***” ХХК-д газар давхардуулан эзэмшүүлсэн гэх үндэслэлээр “***” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дүгээр захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүсчээ.
“***” ХХК-д Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр *** байрны хойд талд 168 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дугаар захирамж[12], газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээ[13], газар эзэмшүүлэх гэрээ[14] , *** нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг[15], шүүхийн үзлэгийн тэмдэглэл[16]-ээр;
“***” ХХК-д эзэмшүүлсэн 168 м.кв газрыг 281 м.кв болгон газрын хэмжээг нэмэгдүүлэн өөрчилсөн нь Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамж[17], газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээ[18], газар эзэмшүүлэх гэрээ[19], нэгж талбарын *** дугаартай газрын кадастрын зураг зэргээр тус тус нотлогдож байна.
Орхон аймгийн Засаг даргаас “***” ХХК-д Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дугаар захирамжаар анх газар эзэмшүүлэхдээ, мөн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаартай захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж олгохдоо газар эзэмшүүлэхэд баримтлах журмуудыг зөрчиж, бусдын эзэмших эрх бүхий газартай газрын хэмжээг давхцуулсан байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 /Хүсэлт гаргасан газ ар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна/-т зааснаар “***” ХХК-ийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших эрх бүхий газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх байтал “***” ХХК-ийн эзэмших эрх бүхий газартай давхцсан болох нь дараахь байдлаар тогтоогдож байна.
“***” ХХК-ийн анх эзэмших эрх үүссэн газрын хэмжээ нь 644 м.кв хэмжээтэй байх бөгөөд анх газрыг хэмжиж хүлээлцсэн акт хэргийн оролцогчдын хэн хэнд нь байхгүй, газрын зааг хязгаарыг тодорхойлох тэмдэг, тэмдэглэгээ газар дээр байхгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч ***мэдүүлэг[20], шүүхээс маргаан бүхий газар дээр явуулсан үзлэгийн тэмдэглэл[21] зэргээр тогтоогдож байна.
“***” ХХК-д анх эзэмшүүлсэн газрын уртын хэмжээ 43.4 метр, урд талаасаа дулааны шугамаас хойш 5 метрийн зайтай байсан гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нь *** эзэмшиж байгаа газрын байршлын зураг[22], Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаар захирамжийн хавсралт[23], *** дугаартай “***” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын зураг[24], уг зургийг үйлдсэн гэрч ***мэдүүлэг[25], шинжээч “***” ХХК-ийн “...2007 онд олгогдсон газрын байршлын зурган дээр зүүнээс баруун тийш 43.4 м урттай...” гэсэн дүгнэлт, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 175 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурьдсан ““***” ХХК-ийн барилгын газар нь урд талаасаа дулааны шугамнаас 5 метр...” гэснээр тус тус нотлогдож байна.
Хариуцагч нар болон гуравдагч этгээдээс ““***” ХХК-ийн газрын хэмжээ 644 м.кв хэвээрээ байгаа, газрын хэмжээ өөрчлөгдөөгүй” гэж тайлбарлаж байгаа ч уг газар нь ерөнхий хэмжээний хувьд өөрчлөгдөөгүй боловч газрын хэлбэр буюу урт, өргөний хэмжээ анх олгосон газрын хэмжээнээс өөрчлөгджээ. Тодруулбал: “***” ХХК-д 281 м.кв газрыг олгохдоо “***” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын урт өргөний хэмжээг өөрчилж, кадастрын зургаас[26] харахад газрын хэмжээ 23.57х 27.95х23.47х26.90 метрийн харьцаатай болж, анх эзэмшиж байсан газрын уртын хэмжээг багасган, урагш дулааны шугам давуулан өргөний хэмжээг нэмж өөрчилсөн байна.
“***” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын *** нэгж талбарын дугаартай зургаас харахад уг газартай яг зэрэгцүүлэн “***” ХХК-д 281 м.кв буюу 17.50м х16.06 м хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн байна.
Үүнээс дүгнэж үзэхэд “***” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын урт буюу 43.4 метр газарт ертөнцийн зүгээр зүүн талаас нь “***” ХХК-д газар давхцуулан эзэмшүүлсэн байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа бөгөөд Засаг даргаас “***” ХХК-д газар эзэмшүүлэхдээ тухайн газарт өмнө эзэмших эрх үүссэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шалгалгүйгээр газрыг давхардуулсан, бусдын эзэмших эрх бүхий газрын урт болоод өргөний хэмжээнд өөрчлөлт оруулсан газрын кадастрын зургийг үйлдсэн зөрчлүүд гаргажээ.
Шинжээч нарын дүгнэлтээр “***” ХХК-ийн эзэмшиж байгаа газар, “***” ХХК-ийн эзэмшиж байгаа газрууд нь байршлын хувьд давхцаагүй гэсэн боловч энэ нь “***” ХХК-ийн *** нэгж талбарын дугаартай газар, “***” ХХК-ийн *** нэгж талбарын дугаартай газруудын[27] хувьд давхцал үүсээгүй гэж үзэхээр байна. Харин “***” ХХК-ийн анхны газрын байршлын зургаас харахад газрын хэмжээ давхцаж байна.
Гуравдагч этгээдээс шинжээчийн дүгнэлтээр “***” ХХК нь 1750 м.кв газар хашиж, илүү хэмжээгээр газар эзэмшиж байгаа гэж маргаж байгаа бөгөөд энэ нь “***” ХХК-ийн барьсан хашааны хэмжээгээр хэмжилт хийсэн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд илүү хэмжээгээр эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэх эрх нь газар эзэмшүүлэх эрх олгох захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал болно.
Дээрх хууль зөрчсөн шийдвэрийн улмаас “***” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдөж байх бөгөөд Засаг даргын зүгээс аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ өмнө хуулийн дагуу газар эзэмших эрх үүссэн бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “Газар эзэмшүүлж, ашиглуулахад шударга ёсыг... хангах” зарчимд нийцнэ. Иймд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжийн хавсралтын “***” ХХК-д холбогдох 4 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Харин Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаартай захирамжаар 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. “***” ХХК-ийн эзэмшил газрын *** тоот нэгж талбарын дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн сангаас хасуулах, “***” ХХК-ийн эзэмшилд байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээний *** тоот дугаар бүхий нэгж талбарын *** тоот дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн санд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3 /...аймаг, нийслэлийн Газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.3.3. Газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх/, 26 дугаар зүйлийн 26.8 /Газрын кадастртай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна/, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1/Газрын кадастрыг ...аймагт газрын алба...эрхлэнэ/-т зааснаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь аймгийн хэмжээнд газрын кадастрын асуудлыг эрхлэнэ. Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ “***” ХХК-ийн газрын кадастрын зургийг өөрчлөн гаргасан нь тухайн компанийн газар эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.
Хариуцагч нарын тайлбар болон гэрч *** мэдүүлэгт[28] ““***” ХХК нь эзэмшил газрын кадастрын зургаа солбицлын цэг, шинэ тусгагт шилжүүлж гаргуулах талаар хүсэлтээ гаргаагүй учраас Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн байршлыг харгалзан *** нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг гаргасан” гэжээ.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 /Үл хөдлөх эд хөрөнгө...эзэмшигч...аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх.../-т зааснаар “***” ХХК нь кадастрын зургаа хийлгэх талаар захиалга хүргүүлээгүй байхад анх гаргасан газрын байршлын зурагтай уялдуулалгүйгээр газрын хэмжээ /урт, өргөн/-г өөрчлөн кадастрын зураг гаргаж, газрын мэдээллийн санд бүртгэсэн нь буруу байна.
Иймд “***” ХХК-ийн эзэмшил газрын *** тоот нэгж талбарын дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн сангаас хасч, анх эзэмших эрх үүссэн газрын хэмжээг “***” ХХК-ийн *** нэгж талбарын дугаартай газрын байршлын зурагтай уялдуулан бүртгэх нь зүйтэй байна.
Ийнхүү бүртгэхдээ “***” ХХК-ийн хүсэлт болоод холбогдох баримтуудыг үндэслэн зураг зүйн шинэ тусгагт солбицлын цэгийг тогтоож, кадастрын нэгдсэн санд бүртгэх нь зүйтэй болно.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс “***” ХХК-ийн *** дугаартай газрын байршлын зураг нь кадастрын зураг биш гэж маргаж байна. “***” ХХК-ийн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд “...нэгж талбарын *** дугаар бүхий 644 м.кв газрыг...” гэж бичсэн байгаагаас дүгнэвэл тухайн үед газрын байршлын зургийг нарийн солбицол цэг тогтоож үйлдээгүй ч газрын хэмжээ, байршлыг *** нэгж талбарын дугаартай газрын байршлын зургаар тогтоосон байна.
Гурав. ““***” ХХК-ийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар захирамжаар олгосон 644 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гуравдагч этгээд “***” ХХК-ийн бие даасан шаардлагын тухайд: Гуравдагч этгээд “***” ХХК нь Газрын тухай хуулийн 20.2.2, 40.1.1, 40.1.3, 40.2-т заасныг үндэслэн “***” ХХК-ийн 644 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэжээ.
Захиргааны байгууллага, албан тушаалтан газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлэхийн тулд газар эзэмшигчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэх, Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг өөрөө эсхүл эрх бүхий байгууллагаар тогтоолгож, өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 /Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялагийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах ,хэрэгжилтийг зохион байгуулах/, 20.2.9 /Газар эзэмшигч, ашиглагч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, гомдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах/-т зааснаар газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын хууль тогтоомж, гэрээний үүргээ зөрчсөн гэдгийг тогтоосны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэнэ.
Тийм учраас “***” ХХК-ийн зөрчлийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад шүүхээс тухайн газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, энэ талаар эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.
Мөн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар захирамжаар “***” ХХК-д газар эзэмшүүлсэн нь “***” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн талаар: Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаар захирамжаар томилогдсон шинжээч “***” ХХК нь шинжээчийн ажлын хөлс 176000 төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.4, 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэгч “***”ХХК, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нарт тэнцүү хуваарилж хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэсэгчилэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.3.3, 26 дугаар зүйлийн 26.8, 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг баримтлан “***” ХХК-ийн нэхэмжлэлээс Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх заалт буюу “***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “***” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын *** тоот нэг талбарын дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн сангаас хасахыг даалгах, нэгж талбарын *** тоот дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн санд бүртгэхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.9, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг баримтлан “***” ХХК-ийн ““***” ХХК-ийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 644 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45.1.4, 47.2 дахь заалтуудыг баримтлан шинжээчийн ажлын хөлс 176000 /нэг зуун далан зургаан мянган/ төгрөгийн 88000 /наян найман мянган/ төгрөгийг “***” ХХК-аас, 88000 /Наян найман мянган/ төгрөгийг Орхон аймгийн Засаг даргаас тус тус гаргуулж, шинжээч “***” ХХК-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг баримтлан “***” ХХК, “***” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ
[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 1 дүгээр хуудас: Нэхэмжлэгч “***” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар
[2] Хэргийн 2 дугаар хавтас, 106 дугаар хуудас: Нэхэмжлэгч “***” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар
[3] Хэргийн 1дүгээр хавтас, 46 дугаар хуудас: Орхон аймгийн Засаг даргаас ирүүлсэн хариу тайлбар
[4] Хэргийн 2 дугаар хавтас, 96 дугаар хуудас: Орхон аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар
[5] Хэргийн 2 дугаар хавтас, 137 дугаар хуудас: Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн хариу тайлбар
[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 82-84 дүгээр хуудас: Гуравдагч этгээд ***ны Орхон аймаг дахь салбараас ирүүлсэн тайлбар
[7] Хэргийн 2 дугаар хавтас, 161-162 хуудас: Гуравдагч этгээд “***” ХХК-ийн бие даасан шаардлага
[8] Хэргийн 2 дугаар хавтас, 193-194 дүгээр хуудас: Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгсийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар
[9] Хэргийн 1 дүгээр хавтас, 9-10 дугаар хуудас: Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамж
[10] Хэргийн 1 дүгээр хавтас, 79-80 дугаар хуудас: “***” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээ
[11] Хэргийн 1 дүгээр хавтас, 78 дугаар хуудас: “***” ХХК-ийн газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээ
[12] Хэргийн 1-р хавтас, 11 дүгээр хуудас: Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дугаар захирамж
[13] Хэргийн 1 дүгээр хавтас, 139 дүгээр хуудас: “***” ХХК-ийн газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээ
[14] Хэргийн 1 дүгээр хавтас, 140-142 дугаар хуудас: “***” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээ
[15] Хэргийн 1 дүгээр хавтас, 143 дугаар хуудас: “***” ХХК-ийн *** дугаарын нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг
[16] Хэргийн 1 дүгээр хавтас, 136-138 дугаар хуудас: Шүүхийн үзлэгийн тэмдэглэл
[17] Хэргийн 1 дүгээр хавтас, 13 дугаар хуудас: Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамж
[18] Хэргийн 1 дүгээр хавтас, 86 дугаар хуудас: “***” ХХК-ийн *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ
[19] Хэргийн 1 дүгээр хавтас, 87-88 дугаар хуудас: “***” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээ
[20] Хэргийн 2 дугаар хавтас, 72-73 дугаар хуудас: Гэрч ***мэдүүлэг
[21] Хэргийн 2 дугаар хавтас, 1-15 дугаар хуудас: Шүүхийн үзлэгийн тэмдэглэл
[22] Хэргийн 1 дүгээр хавтас, 223 дугаар хуудас: ***эзэмшиж байгаа газрын байршлын зураг
[23] Хэргийн 2 дугаар хавтас, 46 дугаар хуудас: Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаар захирамж
[24] Хэргийн 1 дүгээр хавтас, 7 дугаар хуудас: “***” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын зураг
[25] Хэргийн 2 дугаар хавтас, 72-73 дугаар хуудас: Гэрч ***мэдүүлэг
[26] Хэргийн 1дүгээр хавтас, 134 дүгээр хуудас: “***” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг
[27] Хэргийн 1 дүгээр хавтас, 135 дугаар хуудас: “***” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг
[28] Хэргийн 2 дугаар хавтас, 69-71 дүгээр хуудас: Гэрч *** мэдүүлэг