| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/01726/И |
| Дугаар | 102/ШШ2024/02946 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/02946
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.С эрх зөрчсөн ноцтой үйлдлийг таслан зогсоолгож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчид нь цаашид мессеж, чат, утсаар бие биедээ доромжилсон, гүтгэсэн агуулгатай үйлдэл үзүүлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ гэр бүл рүү дайрсан, дарамталсан, доромжилсон гүтгэлгийг тараахгүйгээр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зохигчдод цаашид мессеж, чат, утсаар бие биедээ доромжилсон, гүтгэсэн агуулгатай үйлдэл үзүүлж, бие биеийнхээ гэр бүл рүү дайрсан, дарамталсан, доромжилсон гүтгэлгийг тараахгүй байхыг үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Ос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Сд олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ