| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/00466/И |
| Дугаар | 102/ШШ2024/02961 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/02961
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага 35,500,000 төгрөгөөс 20,500,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийг хариуцагч Л.Н төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгөөр төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Л.Н15,000,000 төгрөгийг тохирсон хугацаа, тогтоосон хэмжээгээр нэхэмжлэгч Г.Д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Нс улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ