| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/03929/И |
| Дугаар | 102/ШШ2024/03073 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/03073
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 14,094,276.38 төгрөгийг хариуцагч Э.Г 2024.07.12-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг төлнө. 2024.08.12-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024.09.12-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024.10.12-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024.11.12-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024.12.12-ны өдрийн дотор 2,594,276.38 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Э.Г 14,094,276.38 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,430 төгрөгөөс 114,215 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 114,215 төгрөг, улсын орлогоос 114,215 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ