Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/03107

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 1,272,591,780.82 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү 9,468,493.15 төгрөгөөс татгалзаж, 1,263,123,287.67 төгрөг болгосныг хариуцагч Т ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Т ХХК-д 1,263,123,287.67 төгрөгийг тохирсон хугацаа, тогтоосон хэмжээгээр нэхэмжлэгч д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,520,909 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6,473,566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ