| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | Шийдвэр 128/2023/0757/З |
| Дугаар | 128/ШШ2023/0840 |
| Огноо | 2023-11-15 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2023/0840
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Ц
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У
Хариуцагч: Ш
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Т.Ч, Т.Н
Маргааны төрөл: “Шөөс 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зохих журмын дагуу тэтгэмжийн зөрүү олгохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Шд холбогдуулан “Шөөс 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зохих журмын дагуу тэтгэмжийн зөрүү олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
*******. Нэхэмжлэгч нь М *******0************** оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” *******34 дүгээр зарлигаар Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж өндөр насны тэтгэвэрт гарсан байна. /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/
3. Шийн даргын *******0************** оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн *******69 дүгээр тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5 болон Монгол улсын Засгийн газрын *******019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын ******* дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч С.Цад *******,*******,*******/н/ төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/
4. Үүний дараа нэхэмжлэгч С.Ц нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Тэтгэмжийн зөрүү *******,5*******0,*******/*******/ төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн *******0*******3 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн 071*******83 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хавтаст хэргийн 1*******-16 дугаар хуудас/
5. Улмаар нэхэмжлэгч С.Ц нэг удаагийн буцалтгүй тусламж олгож буй уг шийдвэрийг эс зөвшөөрч ийнхүү тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах нэхэмжлэлийг *******0*******3 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд гаргасан.
6. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч С.Ц нь төрийн албанд 36 жил, үүнээс шүүхийн байгууллагад *******8 жил ажилласнаас анхан шатны шүүхэд 16 жил шүүгч, ерөнхий шүүгчээр ажилласан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн *******0************** оны 1******* сарын *******3-ны өдрийн 3*******7 дугаартай зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрч Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Улмаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс *******0************** оны 01 сарын *******7-ны өдөр Төрийн банк дахь дансанд тэтгэвэрт гарахад олгов гэсэн 100,*******,*******төгрөг шилжин орж ирсэн.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.*******-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.1.1 “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын *******0*******1.1*******.06-ны өдрийн А/19******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.4 дүгээр зүйлийн 1.4.1-т "үндсэн цалин" гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ. Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс”, мөн журмын *******.1 дүгээр зүйлийн *******.1.1-т “сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С.Ц нь *******0************** оны 1******* сарын *******3-ны өдрийн *******34 дүгээр Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл ажиллаж байх хугацаандаа шүүгчийн албан тушаалын цалин *******,*******,*******төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40%, төрийн алба хаасан хугацааны хувь *******5%, нийт ******* хувийн буюу 1,8*******0,*******төгрөгийн нэмэгдлээр нийт 4,6*******0,*******төгрөгийн цалин хөлс авч байсан. Шүүхийн тухай хуулийн 47.9-т зааснаар “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр” гэдэг нь С.Цын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингийн хэмжээгээр тодорхойлно.
Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар ******* Ц нь *******0************** оны 01 сараас *******0************** оны 1******* сар хүртэл өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл сүүлийн 1******* сарын дундаж цалин хөлс нь 4,7*******5,5477, Шүүхийн тухай хуулийн 47.9-т зааснаар сарын дундаж цалингийн хэмжээ буюу 4,7*******5,5477*36=170,119,69 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олгох ёстой байсан.
Гэтэл Шөөс төсөвлөж олгосон тэтгэмж нь шүүгчийн албан тушаалын ТТАХ-н цалингийн сүлжээ дэх цалин болох *******,*******,*******төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийн хэм хэмжээг хэрэглэсэнд гомдолтой байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Засгийн газрын *******019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын ******* дахь заалтад нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээг зохицуулж өгсөн байна. Мөн журмын *******.1 “нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно .... ” гэх заалтуудыг үндэслэж С.Цын үндсэн цалин гэх *******,*******,*******төгрөгөөс тооцож 100,*******,*******төгрөгийг олгосон нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, дундаж цалин хөлс тодорхойлох журмыг зөрчсөн үйлдэл юм.
Учир нь, Засгийн газрын *******019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.*******-т “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах... тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ”, Төрийн албаны тухай хуулийн 13.1.“Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна”, 13.1.1-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор” гэж тус тус зааснаар Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч ажилтай С.Ц нь төрийн тусгай албан хаагч байсан тул дээрх дурдсан Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын *******019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын ******* дахь заалтын нөхцөлд хамаарахгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тусгайлсан заалтын дагуу зохицуулагдах харилцаа байхад Ш маргаан бүхий *******0************** оны 1******* сарын *******3-ны өдрийн *******69 дугаар тушаалыг гаргахдаа хууль, журам зөрчиж, нэхэмжлэгч С.Цын эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Иймд хариуцагчийг Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т зааснаар 36 сарын сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариуцагчид зохих журмын дагуу тэтгэмжийн зөрүү олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Шийн *******69 дүгээр тушаал гарсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. 1 удаагийн тэтгэмжийг тооцохдоо үндсэн цалин буюу *******.*******.*******төгрөгөөс тооцоолж олгосон нь хууль тогтоомжийг зөрчсөн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу тэтгэмжийг олгоогүй. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийг баримталж буруу хуулийг хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулж тэтгэмжийг дутуу олгосон.
Тэтгэмжийн зөрүүг арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандахад харьяалал зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангуулж Шд хандсан боловч татгалзсан хариу өгсөн учраас захиргааны шүүхэд хандсан.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариуцагчид зохих журмын дагуу тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Шөөс *******0************** оны 1******* дугаар сарын *******3-ны өдөр *******69 дугаартай 1 удаагийн тэтгэмж олгох тухай тушаал гарсан. Уг тушаалын үндэслэлд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын *******019 оны 7 дугаар тогтоолын ******* дахь заалтыг тус тус үндэслэсэн байдаг. Ш уг тушаалыг гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Шүүгч гэдэг албан тушаал бол төрийн тусгай албан хаагч. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгааг тодорхой зааж өгсөн. Гэтэл Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч талаас сарын дундаж цалин гэдэг асуудлыг ярьдаг. Түүний авч байсан цалин гэж маш тодорхой зааж өгсөн. Шүүгчийн цалинд юу хамааруулах вэ гэхээр албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн 40 хувь, төрийн алба хаасан хугацааны *******5 хувь, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд яагаад шүүгчийн нийгмийн баталгааг тусгайлан авч үзсэн бэ? гэхээр төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******-т ”Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно” гэж заасан байдаг бол Монгол Улсын Шүүхийн тухай хуульд 47 дугаар зүйлийн 47.*******.1-т “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн гэр бүлд олгоно” гэж заасан байгаа. Тайлбарын үндэслэлд Засгийн газрын *******019 оны 7 дугаар тогтоолын ******* дахь заалтыг дурддаг. Ш эдгээр хуулийн заалтуудыг анхаарч үзээгүй. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийг огт хэрэглэх ёсгүй байсан. Нэхэмжлэгч авч байсан үндсэн цалин дээр нэмэгдлүүдийг тооцоолж сарын дундаж цалинг гарган нэхэмжилсэн. Төрийн албаны тухай хуулийг баримталж тушаал гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч тэтгэмж олгох тушаалыг гаргахдаа *******019 оны 7 дугаар тогтоолын 4.4 дэх заалтыг анхаарч үзэх ёстой байсан. Дундаж цалинг үндсэн цалингаас тооцоолно гэж хариуцагч үзэж байна. Гэтэл хуулийн заалтад түүний авч байсан цалин гэж заасан байх тул үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна.”гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан бөгөөд Ш хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын *******015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.
Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.
Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.******* дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын *******0*******1 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:
-УИХ-ын *******0*******1 оны 04 дүгээр тогтоолын ******* дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл
-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;
-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын ******* дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.
Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин...” нь УИХ-ын *******015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын *******015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.
Шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд МУШТХ нь шүүгчийн эрх зүйн байдал, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль гэдэгтэй хэн ч маргах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-т зааснаар төрийн тусгай албан хаагчийн цалин хөлсөнд юу орох вэ?, Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.*******-т шүүгчийн цалин хөлс нь юу юунаас бүрдэх вэ? гэдгийг мэдэж байгаа хэдий ч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтыг тайлбарлахдаа сарын дундаж цалин гэдгийг авч байсан цалин хөлс гэж ойлгон намайг хохироосон гэдэг зүйлийг ярьдаг. Дундаж цалин хөлс гэдгийг юу гэж ойлгож томьёолох вэ? гэдгийг шүүгч тайлбарлах замаар шийдвэрлэх хэрэг маргаан гэж ойлгож байна. Улсын Их Хурлын байнгын хороо, чуулганы тэмдэглэлийг авч үзвэл одоо авч байгаа дундаж цалингийн 80 хувийг тэтгэвэр гарч буй хүнд олгохоор яригдаж байсан. Энэ асуудлаас болоод Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалт өөрчлөгдөөгүй. Энэ заалтыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж шүүхэд хандаж байна. Монгол Улсын шүүгч гэдэг бол төрийн тусгай албан хаагч. С.Ц шүүгчид 36 сарын хугацаагаар тэтгэмж олгосон нь эдийн засгийн баталгаагаар хангасан гэж үзэж байна. Дундаж цалинг юу гэж томьёолж байна вэ? гэхээр төрийн тусгай албан хаагчид Төрийн албаны тухай хууль үйлчилнэ. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно гэж заасан байдаг. Төрийн албан хаагчийн цалин сүүлийн 3 жил нэмэгдэх чиглэлтэй байгаа. Шүүгчийн хувьд албан тушаалын цалин 101 дүгээр тогтоолоос хойш өөрчлөгдөөгүй. Үндсэн цалингаас тооцож тэтгэмж олгоно гэсэн Засгийн газрын журам ч бий. Өндөр настны тэтгэвэр тэтгэмжээ дутуу авсан гэх төсөөтэй олон маргаан шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дундаж цалин тооцох журмыг баталсан боловч хууль зүйн нарийн зохицуулалттай.
Дундаж цалин гэж ямар нөхцөлд хэрэглэх вэ? гэхээр Хөдөлмөрийн тухай хуульд тухайлсан нөхцөлүүдийг зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд нэмэгдэл хөлсийг хуульчилсан бөгөөд илүү цагаар болон амралтын өдөр ажилласан бол нэмэгдэл хөлс гэж ойлгоно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******0*******3 оны 04 дүгээр сарын *******1-ний өдрийн 84******* дугаар магадлалын хянавал хэсгийн 3-т Ш дундаж цалинг олохдоо үндсэн цалингаас нь зөв тооцоолсон гэж дурдсан байна. Цалин хөлс гэдэг ойлголт байхгүй.
Шүүхийн тухай хуульд зааснаар үг зүйн тайлбар хийвэл дундаж цалин гэдэг бол цалин хөлс биш юм гэж тайлбарласан байдаг. Албан тушаалын цалинг Ш өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална. Албан тушаалын цалин нэмэгдэх боломжтой. Түүнийг дундажлаж 36 сараар үржүүлэн тэтгэмжийг тооцоолно. Ш хуульд заасан дундаж цалинг зөв тогтоосон гэж магадлалд дурдсан байдаг. Дундаж цалин гэдэг бол цалин хөлс биш гэдгийг дахин хэлье. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд дундаж цалин гэж байхгүй гэж үзье. Шүүгч хууль тайлбарлах замаар хууль хэрэглээний жишиг тогтоосон байдаг. Системчилсэн тайлбарын тухайд дундаж цалин хөлсийг адилтгаж дүйцүүлэх боломжгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Шүүгч бол тусгай субъект. Дундаж цалин хөлсний гэж тодорхой зааж өгөх ёстой байсан. Гэтэл хууль тогтоогч ингэж хуульчлаагүй. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т зааснаар дундаж цалин гэдэг бол цалин хөлс биш. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоосон асуудал юм.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч С.Ц нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Тэтгэмжийн зөрүү *******,5*******0,*******/*******/ төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх *******0*******3 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн 071*******83 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1. “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;” гэж зааснаар хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Улмаар тэтгэмжийн зөрүү олгуулахаар *******0*******3 оны 07 дугаар сарын *******0-ны өдөр Шд гаргасан хүсэлтэд тус зөвлөл *******0*******3 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/1380 дугаар албан бичгээр өгсөн хариуг авч мөн сарын 30-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй.
*******. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9.“Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.“Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын *******019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын *******.1.“нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно .... ”4.4.“Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулиудын зохицуулалтаас үзвэл өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг үндсэн цалин болон сарын дундаж цалингаас тооцох талаар өөрөөр зохицуулсан байх бөгөөд шүүгчийн тухайд нарийвчлан зохицуулсан хууль Монгол Улсын Шүүхийн тухай хууль байх ба энэхүү маргаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.*******.“Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” гэж заажээ.
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Шийн даргын *******0************** оны 1******* дугаар сарын *******3-ны өдрийн *******69 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Цад нэг удаагийн буцалтгүй тусламж шүүгчийн үндсэн цалингаас тооцож олгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасантай нийцээгүй байна.
Хуульд зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд хуулийн 47.9 дэх хэсэгт хууль тогтоогч албан тушаалын цалингаас гэж тусгайлан зааж өгөөгүй тул тус заалтад заасан “... түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр…” гэдгийг шүүгчийн цалин хөлс гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тэтгэмжийн зөрүүг үнийг дүнгээр тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд тэтгэмжийн зөрүүг хуулийн 46.*******-т заасны дагуу албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээр тооцох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.1******* дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.*******, 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтад заасныг баримтлан С.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шөөс 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу тэтгэмжийн зөрүү олгохыг даалгасугай.
*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70*******00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шөөс 70*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН