| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00491/И |
| Дугаар | 103/ШШ2024/00410 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2024/00410
| 2024 оны 07 сарын 0******* өдөр | Дугаар 10*******/ШШ2024/00410 | Улаанбаатар хот |
2024 07 0******* 10*******/ШШ2024/00410
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, ************** дугаар байрны *******0 тоотод оршин суух, ******* ******* холбогдох газрын төлбөр 1,4*******9,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь ******* ******* холбогдуулан газрын төлбөр 1,4*******9,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн А/*******67 дугаартай Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар Н.******* хөдөө аж ахуйн зориулалтаар 14988м2 газрыг 9 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгожээ. МУ-ын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай тогтоол, ******* дүүргийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор газрын төлбөрийн хэмжээ нь 60 төгрөг байхаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. ******* дүүргийн Татварын албанаас Н.******* төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* газрын төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлд төрийг төлөөлж оролцохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд газрын төлбөр 1,4*******9,711 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ганбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* газраас нэхэмжилж байгаа газрын төлбөр 1,4*******9,711 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Н.Ганбаатар нь газрын төлбөр 1,4*******9,711 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Бэсүдэн овгийн ******* ******* холбогдох газрын төлбөр 1,4*******9,711 /нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга, долоон зуун арван нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлөх *******7,98******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 18,992 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ