| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00444/И |
| Дугаар | 103/ШШ2024/00411 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2024/00411
| 2024 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2024/00411 | Улаанбаатар хот |
2024 07 08 103/ШШ2024/00411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19******* оны 02 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* дарга ажилтай, овгийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нь өөрийн эцэг овогтой , овогтой нар нь нэг хүн мөн болохыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч нь шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой миний бие 19******* оны 02 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг 3 дугаар хүү болон мэндэлсэн. 19******* оны 03 дугаар сарын *******-ны өдөр овогтой нэрээр төрсний бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Сургуульд орсон цагаас эхлэн миний бүх бичиг баримт овогтой нэрээр бүртгэгдсэн. Уг нэрийг өөрчлөхөд аавын нэр ын гэдэг байсан. Аав, ээжээс салж өөр хүнтэй гэр бүл болохдоо нэрээ болгон өөрчилсөн бөгөөд энэ мэдээлэл нь ямар тогтоол, шийдвэр үндэслэлээр өөрчлөгдсөн тухай бүртгэлийн санд байхгүй байна. Энэ 2 нэрийг нэг болгосноор овогтой нэрийг овогтой болгон өөрчлөгдсөн байдлыг иргэний бүртгэлийн мэдээллийн санд оруулах, бидний хойч үе, үр хүүхэд, ач зээ нар үндэс угсаа ураг төрлөө зөв таньж мэдэх үед дамжин ургийн бичиг үнэн зөв бөглөх ач холбогдолтой. Иймд овогтой , овогтой хоёр нь нэг хүн мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан: Төрсний бүртгэлийн лавлагаа, нас баралтын бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын хүн амын тооллогын 1956,1989,1944,1933 онуудын лавлагаа, гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ын , нарын ХААТР-1, ХААТАР-1А, ХААТР-21А, хаягийн хуудас-7 зэрэг баримтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д. шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлтээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-д заасантай нийцэж байна.
Хүсэлт гаргагч нь 19******* оны 02 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд ын , нарын хүүхэд болж мэндэлсэн ба түүний эцэг нь ын , ын гэсэн хоёр өөр нэрээр бүртгэгдсэн, нэг хүн мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Д. төрсний бүртгэлийн CVL24110*******101000947 дугаартай лавлагаагаар: УГ*******02*******11 регистрийн дугаартай , эрэгтэй, эцэг ын , Эх овгийн гэсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/
- О., Б. нарын CVL24110*******101000949 CVL24110*******101000948 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар: ын нь 31023018 регистрийн дугаартай, 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсан, нь УГ 28012305 регистрийн дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус нас барсан гэжээ. /хх-ийн 6-7 дугаар тал/
-Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03/10/3712, 03-10/3709, 03-10/3710 дугаартай тодорхойлолтуудад: 1956 оны хүн амын тооллогоор овогтой өрхийн тэргүүн 25 настай, эхнэр 25 настай, эцэг 56 настай, 1989 оны хүн амын тооллогоор эхнэр 50 настай, охин ийн 13 настай, өрхийн тэргүүн ын 57 настай, 1944 оны хүн амын тооллогод өрхийн тэргүүн 44 настай, 32 настай, ийн 13 настай, 1933 оны хүн амын тооллогоор Өрхийн тэргүүн Гиваабал 45 настай, 1 настай эрэгтэй, ач гэж тус тус бүртгэгджээ./хх-ийн 12-******* дугаар тал/
-Хавтаст хэргийн 18 дугаар талд ын гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан гэрэл зураг авагдсан байна.
1933, 1944, 1956, 1989 оны хүн амын тооллогоор овогтой , түүний эхнэр , овогтой түүний эхнэр мөн гэж бүртгэгдсэн, овогтой нь 1944 онд 13 настай, 1956 онд 25 настай, 1989 онд 57 настай, овогтой нь 1933 онд 1 настай гэж бүртгэгдсэн зэргээс харахад нэг хүн мөн байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 1*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1 дэх хэсэгт зааснаар овогтой , овогтой нар нь нэг хүн мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ