Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2024/00412

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2024/004*******

Улаанбаатар хот

 

 

 

 

2024 07 08 103/ШШ2024/004*******

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19******* оны ******* дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт, цогцолбор сургуульд ажилтай, дүүргийн 1 дүгээр хороо, задгайн 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, Цагаагчин овгийн гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр чихрийн үйлдвэрийн нэгдлийн харъяа ын ******* цехэд технологийн дамжлагын ажилтнаар ажилд орж 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан. Эрүүл мэндийн шалтгаанаар 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тахир дутуугийн групп тогтоолгосон. Хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан бөгөөд эмнэлгийн байгууллагаас хөнгөн ажил хийж болно гэсэн учраас тус ******* үйлдвэртээ 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс лаборантаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн дэвтрийн тушаалын бичилт байгууллагын нэр, тамга тэмдэг зөрүүтэй, нөхөж бичигдсэн, ******* үйлдвэрийн даргын тушаалын бичилт дээр ХК-ийн тамга, тэмдэг дарагдсан зөрчилтэй байгаа. Дээрх тушаал болон 1993,1994 оны тушаалуудыг архиваас шүүлгэсэн боловч архивт хадгалагдаагүй гэсэн хариу гарсан. Намайг ажиллаж байхад ******* цех, ******* үйлдвэр нь ХК болж нэршил, хэлбэр нь өөрчлөгдсөн. Энэ тушаал шийдвэрүүд нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй мөн архиваас гараагүй болно. Иймээс намайг 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оныг дуусталх хугацаанд ХК-д лаборантаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч нь шүүхэд: 280157 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Үндэсний төв архивын тодорхойлолт, Архивын газрын тодорхойлолт, гэрэл зураг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс гийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-21, ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

гийн шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1. нь 19******* оны ******* дугаар сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 53 нас, 7 сартай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч гийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй, бичилтүүд засвартай учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч нь 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чихрийн үйлдвэрийн нэгдлийн харьяа, ын ******* үйлдвэрт, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал ХК-д тус тус лаборантаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/.280157 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: , хөдөлмөрийн дэвтэр олгосон байгууллага: Хүнсний үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль, Хүнсний үйлдвэрийн техник мэргэжлийн сургуульд 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 95 дугаартай тушаалаар сурагчаар, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай тушаалаар сургуулиа төгссөн тул ХААХҮ-ийн яамны мэдэлд шилжүүлсэн, Хүнсний цехийн даргын 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай тушаалаар ын ******* цехэд технологийн дамжлагын ажилтнаар авч ажиллуулсан, 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаартай тушаалаар тахир дутуугийн 3 дугаар группэд орсон тул үүрэгт ажлаас чөлөөлсөн, 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 53 тоот тушаалаар ******* үйлдвэрт лаборантаар авч ажиллуулсан талаарх бичилтүүд хийгджээ. /хх-ийн 7-8 дугаар тал/

б./ дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-21/А/ маягтад: овог: Батмөнх, нэр: , төрсөн газар: ******* аймгийн *******, төрсөн он сар өдөр: 19*******.*******.01, регистрийн дугаар УГ**************0107, байнга оршин суух хаяг: ОСГ-ын 1 дүгээр хороо, 14-2-3 тоот, ажилладаг байгууллага: ан цех, нормчин, БНМАУ Хүн амын регистрийн картад: Батмөнх , РД: УГ**************0107, Мэргэжил-талхчин, зэрэг-4, эзэмшсэн он-1988, ажилладаг байгууллага ХК, ажилд орсон-1988, эрхэлдэг ажил-талхчин, эрхэлж эхэлсэн он 1996 он гэжээ. /хх-ийн 16-17 дугаар тал/

в/.Гэрч гийн шүүхэд өгсөн: Би 1985 оны 8 дугаар сараас 1997 оныг дуустал хугацаанд чихрийн үйлдвэрийн нэгдлийн харъяа ******* цехэд нормчиноор ажиллаж байсан. Сүүлдээ үйлдвэр болон өргөжөөд ирэхэд архи ундаа, талх нарийн боовны хэсэгт худалдагчаар ажиллаж байсан. нь чихрийн үйлдвэрийн нэгдлийн харъяа ******* цехэд 1988 оны зун нормчиноор ажилд орж ажиллаж байгаад нэг удаа осолд орж бэртээд ээлжийн ажил хийж чадахгүй хөнгөн ажил хийх болж лаборант болон аар ажиллаж байсан. Хүнсний цех нь Компани болж өөрчлөгдөөд татан буугдах хүртэл буюу 1997 он хүртэл ажиллаж байсан. Өөр ажил хийж байгаагүй. ын Хүнсний цех нь гурван бригад тасралтгүй ажиллаж байсан тэр хугацаанд бригадын ахлагч, лаборант, аар л ажиллаж байсан. Хүнсний үйлдвэр татан буугдаж ХК нэршилтэй болсон. Хэрэгт авагдсан зураг нь Нацагдоржийн талбай дээр 1992 онд майн баяраар жагсаал болж байх үед авахуулсан зураг байна. Эхний зурагт *******ах эгнээний зүүн гар талаас 4 дэх хүн нь миний бие, 6 дахь хүн нь байна. 2 дахь зурагны баруун гар талаас 4 дэх хүн нь миний бие, 5 дахь хүн нь байна. 3 дахь зурагт Улаанбаатар хотод дуучин Сарантуяагийн тоглолтыг үзэх гээд хамт олноороо 1995 онд авахуулсан зураг байна. Зурагт нүүрний эгнээний зүүн гар талаас 4 дэх хүн, би арын эгнээнд байна гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

г/.Гэрч ийн шүүхэд өгсөн: Миний бие 1984-1993 он хүртэл хугацаанд чихрийн үйлдвэрийн нэгдлийн харъяа ын ******* цехэд мастер, *******оор ажиллаж байсан. ын ******* цехэд намайг 1983 онд ажиллаж байхад нь 1988 онд нормчиноор 1993 он хүртэл ажиллаж байсныг мэдэж байна. Намайг 1993 оны 1 сард ажлаас гарахад ажиллаад л үлдсэн. Хэзээ гарсан цаг хугацааг мэдэхгүй. Намайг ажиллаж байх хугацаанд нормчиноор л ажиллаж байсан. Эхний зурагт *******ах эгнээний зүүн гар талаас 6 дахь хүн нь байна. Тухайн зурагт нягтлан Бор, , нормчин бусад хүмүүс байна. 2 дахь зурагны баруун гар талаас 5 дахь хүн нь байна. 3 дахь зурагт нүүрний эгнээний зүүн гар талаас 4 дэх хүн нь байна. Дээрх зургуудад би байхгүй. Учир нь 1993 оны 1 сард ажлаас гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

д/.055776 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг 1995 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нээлгэсэн байх бөгөөд 1995 оны 01 дүгээр сараас1999 оныг дуусталх хугацаанд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх бичилт хийгджээ.

е/ дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаартай албан бичигт: Хүнсний үйлдвэр нь 1994 оны 06 дугаар сарп татан буугдаж, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХК болон байгуулагдсан байна гэжээ.

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч г 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чихрийн үйлдвэрийн нэгдлийн харьяа, ын ******* үйлдвэрт, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал ХК-д тус тус лаборантаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6. Хэрэгт авагдсан баримтаар 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс ажилд орсон гэх баримтгүй, харин тухайн өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажилд томилогдсон талаарх бичилт хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн байх тул 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан үйл баримтыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж Цагаагчин овгийн г 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чихрийн үйлдвэрийн нэгдлийн харьяа, ын ******* үйлдвэрт, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал ХК-д тус тус лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан үйл баримтыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж *******,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ