Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2024/00413

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/0041*******

Улаанбаатар хот

 

 

2024 07 09 10*******/ШШ2024/0041*******

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь ******* овгийн ******* ******* холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан ******* нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 1,500,000 (нэг сая, таван зуун) төгрөгийн дэмжлэг авч, 2019 оны 07 дугаар сарын *******0-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл нийт *******6 сарын хугацаатай зээл авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн эргэн төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул гэрээнээс татгалзаж, Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс О.аас 1,500,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1- т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* Газраас О.******* надад холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 650,000 төгрөгийг төлсөн үлдэх 850,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын *******-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч О. нь 1,500,000 төгрөгөөс 650,000 төгрөгийг төлсөн үлдэх 850,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын *******-ны дотор төлнө гэсэн хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1,500,000 төгрөгөөс 650,000 төгрөгийг төлсөн үлдэх 850,000 төгрөгийг төлөх хугацаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* ******* холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 650,000 төгрөг төлсөн, үлдэх 850,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын *******-ны дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх *******8,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 19,*******5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ