| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00501/И |
| Дугаар | 103/ШШ2024/00414 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2024/00414
| 202******* оны 07 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ202*******/00*******1******* | ******* хот |
202******* 07 09 103/ШШ202*******/00*******1*******
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* дүгэр хороо, ******* өргөн чөлөө ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны 8******* тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 202******* оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Энхбаяр нь 2022 онд манай ах алтны компанитай хоёулаа хамтарч ажиллъя надад мөнгө хэрэгтэй байна гээд 200,00 төгрөг бэлнээр, 1,900,000 төгрөгийг банкны 63038526 данснаас дансанд шилжүүлсэн болно. Нийт 2,100,000 төгрөгийг аваад хаана байгаа нь тогтоогдоогүй өдий хүрсэн тул ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж ******* дүүрэгт оршин сууж байгааг тогтоосон болно. Иймд 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний бие 2,100,000 төгрөг нэхэмжилсэн ба уг мөнгөнөөс 200,000 төгрөгөөр багасгаж үлдэх 1,900,000 төгрөгийг гаргуулахаар бид харилцан тохиролцсон болно.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. тэй харилцан тохиролцоод 1,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 200,000 төгрөгөө багасгаж үлдэх 1,900,000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* нэхэмжлэлтэй, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,100,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 2,100,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг багасгаж, үлдэх 1,900,000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2*******,275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 2*******,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ