| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00341/И |
| Дугаар | 104/ШШ2024/00341 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 104/ШШ2024/00341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, шүүгч Б.Уранзаяа, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын******* /РД: *******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, ******* овогт гийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,
Иргэдийн төлөөлөгч: С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц. нь Ю.эд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоос үүдсэн олох ёстой байсан 1 сарын цалин 1.200.000 төгрөг, ажлаас гадуур машин засдаг орлого 2.800.000 төгрөг, эмчилгээ, шатахуун, хоолны зардалд 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт танихгүй хүнээс автомашин худалдаж авах зорилгоор ирсэн. Тухайн автомашин худалдаж байгаа хүнтэй фейсбүүк зарын дагуу утасны дугаараар холбогдож 2.000.000 төгрөгөөр 2 автомашин хавах гэж ирсэн. Ю. нь гэрээ зааж өгсөн ба намайг очиход маш том задгай газар маш олон машин засаж, задалж зардаг хүн байсан. Нохойгоо уясан юм уу, машинаа үзэж болох уу гэсэнд уяатай 2 нохой байгаа гэж хэлсэн. машинаа үзэж бай гэж хэлчихээд гэр рүүгээ орсон. Би машинаа тойроод үзээд явж байтал уяатай нохой нь гэнэт уяатайгаа дугуй орооцолдуулсан байдалтай над руу дайрч намайг унангуут хөлнөөс хазаж, нүүр, гар, хүзүү рүү хазаж эхэлсэн. Ю. нь задгай хашаандаа 2-3 нохой тэжээдэг. Нохойгоо уяатай гэсэн болохоос гүйдэг урт уяатай хүн рүү дайрч магадгүй гэж сэрэмжлүүлээгүй. Нохойнд нь хазуулчихаад байхад 1 сарын эмчилгээ, ажилгүй байсан хугацааны мөнгө өгөхгүй байсан. Миний биед зүүн шилбэнд шарх, баруун булчинд шарх, зулгаралт, баруун болон зүүн мөрөнд зулгаралт, баруун чамархайд шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт үүссэн. Би 1 сарын турш ажилгүй эмчилгээтэй байсан тул гэм хорын хохирлоос учирсан 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч Ц. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2024 оны 1 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед ажлаа тараад машин зарна гэх зарын дагуу хариуцагчтай ярьж машиныг нь үзэхээр Налайх дүүрэгт ирсэн. Хариуцагч машинаа үзүүлэхдээ Машины цаана уяатай нохой байгаа шүү. Өөр нохой байхгүй гэж хэлсэн. Уяатай нохойгоо гүйдэг уяатай гэж хэлээгүй байсан. Машинаа үзүүлж байгаад хариуцагч гэрүүгээ орох гэж байхад нь би араас нь дагаад алхаж байтал нэг нохой, дугуй чирээд гарч ирсэн. Гүйдэг уяаны трос нь машиных нь доогуур орсон байсан. Би тухайн үед машины урд нь байж байгаад хойшоогоо гүйсэн боловч нохойны чирсэн дугуй машины урд талыг цохиод би газарт унаж нохойд нь хазуулсан. Хариуцагчийг дуудтал нохойгоо салгахгүй хараад зогсоод байсан. Би тэр үед аав, найз хоёртой хамт явж байсан. Тэр хоёр салгах гээд салгаж чадахгүй байсан. Хариуцагч би чамд нохойтой гэж хэлсэн. Цагдаа шүүхээрээ яв. Надад хамаагүй гэж хэлсэн. Цагдаа дуудтал эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Би баруун мөр болон зүүн мөр, зүүн шилбэндээ хазуулсан. Одоо би эрүүл мэндэд учирсан хохирол болох эмчилгээний төлбөр болон ажилгүйдлийн тэтгэмжээ авмаар байна. Би 1 сар ажилдаа яваагүй. Улаанбаатар хотод галзуугийн вакцин хийхгүй заавал Налайх дүүрэгт ирж хийлгэх ёстой гэсэн. Вакцин хийлгэхийн тулд заавал Налайх дүүрэгт автомашинаа ирдэг байсан. Би Цагдаагийн байгууллагад хандаж, хохирлыг минь барагдуулаад өгөөч гэж өргөдөл өгсөн. Би байнгын цагдаад байцаалт өгдөг байсан. Ажилгүй байсан нэг сарын цалин 1.3000.000 төгрөг авдаг. Ажлынхаа хажуугаар би аавынхаа машин засварын газарт тусалж, өдөртөө 30.000-40.000 төгрөгийн орого олдог байсан. Энэ нэмэлт орлогоо тооцвол 1.200.000 төгрөгийг дунджаар олдог. Хадгаламжид байсан 4.000.000 төгрөгийг би хоол хүнсэндээ зарцуулсан. Хэрэгт өгөөгүй баримтууд бас байгаа. Тухайн үедээ би хохирол гаргуулна гэж бодоогүй байсан гэв.
2.Хариуцагч Ю. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэгчийн надаас гэм хорын хохиролд нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай хашаанд*******, найз, эхнэр, аавтайгаа 4 хүн намайг гараад ир гэж хэлээд дуудсан. Шөнө 22 цагт манай хашааны гадаа ирэхэд нь би нимгэн хувцастай гараад манайх нохойтой байж байгаарай гэж хэлээд гэр рүүгээ хувцас өмсөх гээд ороход******* манай хашаанд байсан үзэх гэж ирсэн машин руу дураараа ойртож манай уяатай байсан нохой руу өөрөө ойртож очиж уруулсан. Би анхааруулж хэлсээр байтал өөрсдөө дураараа очиж нохойд уруулчихаад надаас төлбөр нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирол 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нэхэмжлэгчид санаатайгаар гэм хор учруулсан гэж үзэхгүй байгаа. Тухайн үед хашаанд нохой байгаа, орж болохгүй гэсэн сануулгыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид анхааруулсан. Нэхэмжлэгч өөрөө дур мэдэн хашаанд явж байгаад нохойд хазуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид санаатайгаар болон болгоомжгүйгээр гэм хорын хохирол учруулаагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Иргэдийн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч хохирол учруулсан нь тодорхой байна. Нэхэмжлэгчид учруулсан хохирлыг бага хэмжээгээр төлүүлэх нь зүйтэй гэв.
5.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас ХХК-ийн 2-3/01 тоот тодорхойлолт, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2024.01.31-ний өдрийн 50 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, нэхэмжлэгчийн 2024.01.06-2024.03.24-ний өдрийг хүртэлх хугацааны хоол хүнс, шатахууны зардлын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд, ийн ын Хаан банкны тоот дансны хуулга, гэрэл зураг, 2024.01.17-ны өдрийн 1568 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт Ю.ээс автомашин худалдаж авах зорилгоор тэдний гэрт очоод түүний урдаг нохойд хазуулсны улмаас миний биед зүүн шилбэнд шарх, баруун булчинд шарх, зулгаралт, баруун болон зүүн мөрөнд зулгаралт, баруун чамархайд шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт үүссэн. Үүний улмаас миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Ю.ийн буруутай үйлдлээс болж би түүний зуудаг нохойд хазуулж эрүүл мэндээрээ хохирсон талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс ХХК-ийн 2-3/01 тоот тодорхойлолт, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2024.01.31-ний өдрийн 50 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, нэхэмжлэгчийн 2024.01.06-2024.03.24-ний өдрийг хүртэох хугацааны хоол хүнс, шатахууны зардлын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд, ийн ын Хаан банкны тоот дансны хуулга, гэрэл зураг, 2024.01.17-ны өдрийн 1568 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг үндэслэн Ю.ээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоос үүдсэн олох ёстой байсан 1 сарын цалин 1.200.000 төгрөг, ажлаас гадуур машин засдаг орлого 2.800.000 төгрөг, эмчилгээ, шатахуун, хоолны зардалд 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч Ц.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. ...хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид санаатайгаар болон болгоомжгүйгээр гэм хор учруулаагүй, хашаанд нохой байгаа, орж болохгүй гэсэн сануулгыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид анхааруулсаар байхад нэхэмжлэгч өөрөө дур мэдэн хашаанд явж байгаад нохойд хазуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5. Нэхэмжлэгч нь 2024.01.11-ний орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Нисэхийн задгай тоотод тээврийн хэрэгсэл худалдан авахаар үзэж байхдаа хариуцагч Ю.ийн нохойд хазуулж, эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх, баруун бугалганд шарх, зулгаралт, баруун болон зүүн мөрөнд зулгаралт, баруун чамархайд шарх, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.
5.1. Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2024.01.31-ний өдрийн 50 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1-д заасан Орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах зөрчилд хамааруулж зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр холбогдох материалыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн ба зохигчдын хэн алин нь үүнд маргахгүй байна.
5.2. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч хариуцагчийн урдаг нохойд хазуулсны улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан үүний улмаас учирсан хохирлоо нэхэмжилнэ гэж, хариуцагч нэхэмжлэгчид санаатайгаар болон болгоомжгүйгээр гэм хор учруулаагүй, нохой хазна, орж болохгүй гэж сануулсан байхад нэхэмжлэгч өөрөө дур мэдэн хашаанд явж байгаад нохойд хазуулсан учир зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
5.3. Хариуцагч татгалзлалын үндэслэлээ нэхэмжлэгчид санаатайгаар болон болгоомжгүйгээр гэм хор учруулаагүй, нохой хазна, орж болохгүй гэж сануулсан байхад нэхэмжлэгч өөрөө дур мэдэн хашаанд явж байгаад нохойд хазуулсан учир зөвшөөрөхгүй гэж тайлбарлах ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, нэхэмжлэгчид хохирол учирсанд гэм буруугүй болохоо баримтаар нотлоогүй тул хариуцагч энэ татгалзал үндэслэлгүй байна.
6. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2002.12.25-ны өдрийн 222 тоот тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах...журмыг баталсан бөгөөд уг журмын 1.1-д нохой,...эзэмшигч нь ...орон сууц гэр хороололын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгах үүрэгтэй гэжээ.
7. Хариуцагч Ю. нь нохойгоо бат бэх уяатай байлгаагүйгээс Ц. нь Ю.ийн нохойд хазуулж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн гэм буруу, маргааны үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
8. Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтны өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зохицуулжээ.
9. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
10. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулжээ.
10.1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч, сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.ын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцагч Ю. хариуцан арилгах үндэслэлтэй байна.
10.2. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заажээ.
10.3. Нэхэмжлэгч Ц. нохойд хазуулснаас түүний биед гэмтэл учрахад түүний өөрийнх нь болгоомжгүй байдал нөлөөлсөн байх тул хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.
11.1. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаартай Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4-т Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангилалын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1. Гэмтэл, түүнээс үүссэн эд, эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоон хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтлийг хамааруулахаар тусгажээ.
11.2. Шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь түүний хөдөлмөрийн чадварыг дөрвөн долоон хоногоос доош сарниулсан гэж үзэн түүний нэхэмжилсэн 1 сарын цалин болох 1.200.000 төгрөг, эмчилгээний төлбөр 34.186 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
11.3. Нэхэмжлэгч Ц. нь 2024.01.06-2024.03.24-ний өдрийг хүртэлх хугацааны хоол хүнс, шатахууны зардалд нийт 1.000.000 төгрөгийг шаардсан бөгөөд хэрэгт авагдсан төлбөрийн е-баримтаар 591.000 төгрөгийн шатахуун зарцуулсан нь тогтоогдож байх ба уг төлбөрийн тал хувийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
11.4. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2024.01.06-2024.03.24-ний өдрийг хүртэлх хугацааны хоол хүнсны зардлыг Ю.ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй, ажлаас гадуур машин засдаг орлого 2.800.000 төгрөгийг шаардсан бөгөөд уг шаардлагаа нотлуулахаар өгсөн ийн ын Хаан банкны тоот дансны хуулгаар нэхэмжлэгч орлого олдог болох нь тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
11.5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоос үүдсэн олох ёстой байсан 1 сарын цалин 1.200.000 төгрөг, эмчилгээний төлбөр 34.186 төгрөг, шатахууны зардалд 295.500 төгрөг, нийт 1.529.686 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.470.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
12. Иргэдийн төлөөлөгч С.гийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийн зарим хэсгийг гаргуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзсэн болно.
13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39.424 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* овогт гийн ээс 1.529.686 /нэг сая таван зуун хорин есөн мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******ын*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.470.314 /гурван сая дөрвөн зуун далан мянга гурван зуун арван дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39.424 /гучин есөн мянга дөрвөн зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.УРАНЗАЯА
Б.ТҮВШИНЖАРГАЛ