Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2024/00349

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: *******, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ий ******* /РД:*******/

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, тоотод оршин суух,  овогт н /РД:/

Хариуцагч: Улаанбаатар хот, , , тоотод оршин суух,  овогт ын /РД:/

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Н., Э. нараас зуслангийн газар худалдаж авахаар тохиролцож 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч үлдсэн 5.000.000 төгрөгийг гэрчилгээ миний нэр дээр гарсан үед шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тул худалдах худалдан авах гэрээгээ цуцалж, 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: хариуцагч нар нь 2024 оны 6 сарын 12-ны өдөр нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг минь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалж байна. Иймд хэргийг хянлбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н., Э. нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 10.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н., Э. нар нь нэхэмжлэлийн шаардлага 10.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлыг хариуцагч Н., Э. нар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  

Нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийн 50 хувь болох 87.475 төгрөгийг улсын төсвөөс, 87.475 төгрөгийг хариуцагч Н., Э. нараас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгохоор шийдвэрлэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, зохигч захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарлан өгөв.

 

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШЗ2024/01286 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь энэ захирамж гарснаар хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ц.*******ийн нэхэмжлэлтэй Н., Э. нарт холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н., Э. нар нэхэмжлэлийн шаардлага 10.000.000 төгрөгийг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийн 50 хувь болох 87.475 төгрөгийг улсын төсвөөс, 87.475 төгрөгийг хариуцагч Н., Э. нараас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

 

3. Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШЗ2024/01286 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь энэ захирамж гарснаар хүчингүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     З.ГАНЧИМЭГ