| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00451/И |
| Дугаар | 104/ШШ2024/00352 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 104/ШШ2024/00352
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******,******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:/
Зээлийн гэрээний үүрэгт 819,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч С.******* нь 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 300,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлсэн. С.******* нь зээлийн гэрээни үүргээ биелүүлэлгүй 649 хоног хугацаа хэтрүүлж, 2024 оны 4 сарын 18-ны өдрийн байдлаар, үндсэн зээл 300,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 406,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,094 нийт 819,294 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан татгалзалдаа: Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 819,294 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 819,294 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлага 819,294 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,214 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 12,107 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч С.*******өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 12,107 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй С.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 819,294 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,214 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 12,107 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч С.*******өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 12,107 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ