Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0927

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Ддинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.А

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Хариуцагч: З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.,

Маргааны төрөл: Ц.Аийг байгууллага дахь Монгол Улсын З, тээврийн хөгжлийн яны төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчээс З,ад холбогдуулан “З,ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. З,ын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар Ц.Аийг байгууллагын хороонд З тээврийн хөгжлийн яны төлөөлөгчөөр томилсон.

Улмаар нэхэмжлэгч З, тээврийн хөгжлийн яны Төмөр з далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.А*******тай 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар “Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээ”-г байгуулжээ.

  1. З, тээврийн хөгжлийн газрын яны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05/1438 дугаар албан бичгээр дээрх гэрээний хугацаа дуусаж байгаа талаар мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж 1 жилээр сунгаж ажиллуулсан байна.
  2. Гэвч З, тээврийн хөгжлийн яны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05/3829 дүгээр албан бичгээр “...таны биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан тус хугацааг 1 жилээр сунгаж ажиллуулсан тул цаашид дахин сунгах боломжгүй ба 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөхөөр болсныг үүгээр мэдэгдэж байна.” гэж дурдсан байх бөгөөд З,ын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/238 дугаар тушаалаар .”... үүрэгт ажлаас нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн чөлөөлж, мөн өдрөөс Л*******ыг ... томилон ажиллуулсугай. ...” гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
  3. Гэвч З,ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/304 дүгээр тушаалаар "...Ц******* Аийг ээлжийн ралттай байх хугацаанд нь үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг зөрчсөн тул ...” тус газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/238 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.

Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05/5433 дугаар албан бичгээр уг А/304 дүгээр тушаалыг хүргүүлжээ.

  1. З, тээврийн хөгжлийн яны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08а/2476 дугаар албан бичгээр “...2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гэрээг цуцлахаар болсныг үүгээр мэдэгдэж байна. Иймд ажил хүлээлцэх бэлтгэл ажлыг хангаж, үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ажиллана уу.” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна.  
  2. З,ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс чөлөөлсөн байна.
  3. Тус тушаалыг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03/3616 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
  4. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6017 дугаар захиржаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ хангуулан ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6245 дугаар захиржаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие Шарнууд овгийн Ц******* А Польш Улсын Варшав хотноо байрлах байгууллага (*******)-ын Хороонд Монгол Улсын З,ын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02 тоот тушаалаар томилогдон *******-ын Хорооны гишүүн буюу *******-ын ачаа тээврийн комиссын мэргэжилтнээр ажиллаж байна. Төлөөлөгчөөр томилогдоход ******* болон миний бие хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээ 03”-р зохицуулахаар байгуулсан.

Миний бие энэ албанд ажиллах хугацаандаа ажил үүргээ нэр төртэй, ёс зуутай, хүндэтгэлтэй, хариуцлагатай, сайшаалтайгаар гүйцэтгэдгийг хтран ажиллаж ирсэн бусад гишүүн орнуудын мэргэжилтнүүд, *******-ын Хорооны удирдлага, хт олон болоод харилцан холбоотой ажилладаг *******, *******, *******-нийн мэргэжилтнүүд мэднэ.

З,ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б-06 тушаалаар миний биеийг гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

******* болон бидний хооронд байгуулсан дээрх гэрээний 5.2-т “гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах болон дуусгавар болгоход тэр тухай 3 сарын өмнө Бичгээр мэдэгдэнэ” гэжээ. Гэтэл энэ заалтыг мөрдөлгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж байгааг хууль бус гэж үзэж байна. *******-ын Хорооны дүрмийн 3 дугаар бүлгийн 2 дах хэсэгт заасны дагуу *******-ын Хорооны гишүүнийг солиход Хорооны удирдлагуудтай санал солилцож, зөвшилцөнө гэсэн процессыг хийлгүйгээр чөлөөлж байгаа нь *******-ын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж байна гэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн *******-ын Хорооны дүрмийн 6 дугаар бүлгийн 2 дах хэсэгт, дээрх гэрээний 31.4 д зааснаар миний бие ажлын байраар хангагдах ёстой байтал түүнийг мөн зориудаар орхигдуулсан нь эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөн түүнчлэн уг актын 3-т ажил хүлээлцэхэд бэлтгэх талаар хэлтсийн дарга Х.******* үүрэг өгчээ. *******-ын гишүүн нь *******-ын ажлын албадуудад ажиллуулахаар нэг мэргэжилтнийг томилдог боловч ажил хүлээлцэх нь *******-ын Хорооны дотоод асуудал юм.

Монгол Улс орныхоо төмөр зын хөгжил, *******-ын гишүүн орнуудтай төмөр зын салбарт харилцах харилцаанд өөрийн эрдэм мэдлэг, чадварыг шавхан, хичээнгүйлэн, нэр төртэй ажиллаж байгаад хүний газар хаягдаж байгаатай утга нэг, сэтгэл санааны дарт бүхий тэвчишгүй байдалд байгаа бөгөөд дээрх үндэслэлүүдээр ЗТХС-ын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, уг ажилд эргэн томилогдох нэхэмжлэхийг гаргаж байна.” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “З, тээврийн хөгжлийн янаас 2023 оны 08а/2476 дугаар мэдэгдэлд ажлын хариуцлага алдсан гэж дурдаад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Олон Улсын хтын ажиллагааны байгууллагаас З, тээвэр хөгжлийн яд ажлын хариуцлага алдсан гэсэн ямарваа нэгэн тодорхойлолт, албан бичиг явуулаагүй учраас нэхэмжлэгч Ц.А уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрээний 5.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлж байгаа бол 3 сарын өмнө мэдэгдэх ёстой байсан. Мэдэгдлийг өгөхгүйгээр шууд ажлын хариуцлага алдсан гэж халсан. Гэрээний заалтыг баримтлахгүй, 3 сарын өмнө мэдэгдэл өгөхгүйгээр шууд ажлын халсан нь үндэслэлгүй учраас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Д.О нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...З,ын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Төлөөлөгчийг чөлөөлөх, төлөөлөгчөөр томилох тухай" 02 дугаар тушаалаар байгууллагын Хороонд Монгол Улсын З, тээврийн хөгжлийн яны төлөөлөгчөөр Ц******* Аийг томилсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэг талын санаачилгаар цуцлах болон дуусгавар болгоход тэр тухай 3 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ. Энэ заалтыг мөрдөлгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж байгааг хууль бус гэж үзэж байна” гэжээ.

Гэтэл “ байгууллагын дүрэм”-д нийцүүлэн боловсруулсан Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу З, тээврийн хөгжлийн яны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05/1438 тоот албан бичгээр төлөөлөгч Ц.Аийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болох талаар мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч Ц.Аийн эрүүл мэндийн байдлыг харгалзан гэрээг 1 жилийн хугацаатай сунгасан бөгөөд цаашид дахин сунгах боломжгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөх талаар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05/3829 дугаар албан бичгээр дахин мэдэгдсэн.

З,ын 2022 оны “Төлөөлөгчийг чөлөөлөх, төлөөлөгчөөр томилох тухай” А/238 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Аийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч ээлжийн ралттай байсан хугацаанд гарсан тушаал тул Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг зөрчсөн захиргааны акт гэж үзэн З,ын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/304 дугаар "Тушаал хүчингүй болгох тухай" захиргааны актыг гаргаж, энэ талаар нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 05/5433 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Мөн тус албан бичигт нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цаашид сунгахгүй талаар мэдэгдсэн бөгөөд дараагийн төлөөлөгч томилох хүртэлх хугацаанд албан үүргийг гүйцэтгэж байх талаар мэдэгдсэн. Тус мэдэгдэлд нэхэмжлэгч ямар нэгэн хариу ирүүлээгүй бөгөөд энэ нь хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хуулийн шаардлагын дагуу сонсох ажиллагаа хийгдсэн болохыг нотолж байна. Улмаар З,ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн "Төлөөлөгчийг чөлөөлөх тухай" Б/06 тушаалаар нэхэмжлэгч Ц.Аийг үүрэгт ажлаас нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс чөлөөлөх тушаалыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан "******* болон бидний хооронд байгуулсан гэрээний 5.2-т гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах болон дуусгавар болгоход тэр тухай 3 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ" гэжээ. Гэтэл энэ заалтыг мөрдөлгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж байгааг хууль бус гэж үзэж байна" гэснийг үндэслэлгүй болохыг нотолж байна.

Мөн талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээний 5.2 дахь заалтын дагуу нэхэмжлэгчид урьдчилан албан бичгээр мэдэгдсэн, мөн *******-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан шинжээч Э.Бадсүрэнгийн

Иймд иргэн Ц.Аийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.”гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З,ын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар Ц.Аийг томилсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...нэг талын санаачилгаар цуцлах болон дуусгавар болгоход 3 сарын өмнө мэдэгдэнэ. Энэ заалтыг мөрдөлгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж байгааг хууль бус гэж үзэж байна гэсэн гол шаардлага тавьж байгаа. байгууллагын дүрэмд нийцүүлэн боловсруулсан гэрээний 5.1 заалтын дагуу З, тээврийн хөгжлийн яны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05/1438 тоот албан бичгээр гэрээний хугацааг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгох талаар анх мэдэгдэж байсан. Гэтэл Ц.А эрүүл мэндийн байдлыг харгалзан гэрээг 1 жил сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөх талаар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05/3829 дугаар албан бичгээр дахин мэдэгдсэн.

З,ын 2022 оны Төлөөлөгчийг чөлөөлөх, төлөөлөгчийг томилох тухай А/238 дугаар тушаалаар Нэхэмжлэгч Ц.Аийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч ээлжийн ралттай байсан хугацаанд нь гарсан тушаал тул Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу дахин 2022 онд тушаал гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 05/5433 тоот албан бичгийг хүргүүлсэн. Тухайн албан бичигт энэхүү нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цаашид сунгахгүй гэж албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь мэдэгдсэн. Тус мэдэгдэлд нэхэмжлэгч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч байгууллага сонсох ажиллагааг хийсэн гэдгийг нотолж байгаа юм. З,ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Төлөөлөгчийг чөлөөлөх тухай Б/06 тушаалаар нэхэмжлэгч Ц.Аийг үүрэгт ажлаас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс чөлөөлөх тушаалыг гаргасан. З, тээврийн хөгжлийн я болон бидний хооронд байгуулсан гэрээний 5.2-т заасны дагуу гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах болон дуусгавар болгоход тэр тухай 3 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заалтыг дурдсан байсан. Энэхүү заалтыг мөрдөлгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй гэдгийг харуулж байна. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний 5.2-т заасны дагуу нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдсэн. З, тээврийн хөгжлийн яны Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан шинжээч Э.Бадсүрэнгийн цахим хаягаас хүргүүлсэн нь 2 и мэйл албан захидлаар нотлогдож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээний 5.2-т заасны дагуу гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах болон дуусгавар болгоход тэр тухай 3 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэсэн гэрээний агуулгыг хэрэгжүүлээгүй. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад нэхэмжлэгчийн гэрээг нь цуцлаад ажлаас нь халсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. З, тээврийн хөгжлийн янаас гэрээний заалтыг буруу хэрэгжүүлсэн нь захиргааны байгууллагын алдаа гэдгийг хүлээн зөвшөөрч зөвтгөсөн мэдэгдлээ нэхэмжлэгчид хүргүүлсэн. Энэ талаар 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03/3616 дугаар мэдэгдэлд маш тодорхой дурдсан. Ц.Аийг ажил үүргийн алдаа зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр гэрээг нь цуцлаагүй. Гэрээгээр ажиллуулах хугацаа дуусгавар болж байна, цаашид таныг сонгохгүй гэдгээ албан ёсоор мэйлээр мэдэгдсэн. Ингэхэд Ц.А цаашид ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн. Үүнийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн баримтууд хэрэгт авагдсан. Өмнөх төлөөлөгч нар шүүхэд маргаан үүсгэж байсан хэдий ч энэ нь хөдөлмөрийн гэрээ юу, төрийн албан хаагч уу гэдгээрээ ялгаатай байсан. Гэрээг хэн ч хууль бус гэж үзээгүй гагцхүү гэрээнийхээ нэг тал нь эдгээрийг хэрэгжүүлэх хугацаатай холбоотой гэрээг дуусгавар болгосон гэдгийг анхаарах нь зүйтэй.”гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.”Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ: … 14/З,: -төмөр зын тээврийн асуудал;”, 24 дүгээр зүйлийн 2.”Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хтарсан тушаал гаргаж болно.Энэ талаар гарсан саналын зөрөөг өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ.”, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.1.”Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” гэж заажээ. 
  2. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар байгууллагын хороонд Монгол Улсын З, тээврийн хөгжлийн яны төлөөлөгчөөр томилж, З, тээврийн хөгжлийн яны Төмөр з далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.А*******, нэхэмжлэгч нар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар “Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээ”-г байгуулжээ.
  3. Улмаар З, тээврийн хөгжлийн газрын яны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05/1438 дугаар албан бичгээр дээрх гэрээний хугацаа дуусаж байгаа талаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч  нэхэмжлэгчийн хүсэлтээр эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж 1 жилээр сунгаж ажиллуулсан байна.

Дээрх гэрээний 5.1-д “Энэхүү гэрээг *******-ын Хороонд төлөөлөгч нь ажил үүргээ гүйцэтгэх өдрөөс эхлэн таван жилийн хугацаатайгаар байгуулав.”, 5.2-т ”Энэхүү гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах болон дуусгавар болгоход тэр тухай “ сарын өмнө бичгээр мэдэгдэнэ.”, 5.3-д “Гэрээний аль нэг тал санал гаргаагүй тохиолдолд гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасанд тооцно.” гэж зааснаас үзвэл гэрээний хугацаа 5+1 буюу нийт 6 жил байна.

  1. Тус хугацаа дуусахад хариуцагч 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/238 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/304 дүгээр тушаалаар "...Ц******* Аийг ээлжийн ралттай байх хугацаанд нь үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг зөрчсөн тул ...” үндэслэлээр дээрх тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.
  2. Хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08а/2476 дугаар албан бичгээр гэрээний хугацаа дуусч байгааг мэдэгдэж, улмаар гэрээ байгуулснаас хойш 7 жилийн дараа 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгчийг анх гэрээ байгуулсан өдрөөр буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй, 3 сарын өмнө мэдэгдэх гэрээний зохицуулалтыг зөрчөөгүй байна. 
  3. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн зохицуулалтаас үзвэл Монгол Улсын З, тээврийн хөгжлийн яны байгууллагын хорооны төлөөлөгч нь төрийн албан хаагч биш тул төрийн албан хаагчийн баталгааг эдлэхгүй.
  4. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14/, 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ааас З,ад холбогдуулан гаргасан “З,ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН