| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00514/И |
| Дугаар | 104/ШШ2024/00361 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 104/ШШ2024/00361
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******, ******* /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, , *******,******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 426,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Н.******* нь 2022 оны 2 сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Дээрхи гэмт хэргийн улмаас хохирогч Л.******* 2021 оны 2 сарын 03-04-ний өдрүүдэд Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс нийт 426,500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлсийн 2024оны 5 сарын 16-ны өдрийн 29/24 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн судалгаагаар тогтоогдож байна. ...Иймд Н.*******гээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 426,500 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн санд оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Н.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 426,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 11 сарын 21-нйи өдрийн 104/ШШ2022/00516 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг асуудлаар Налайх дүүргийн Прокурорын газраас 2022 онд нэхэмжлэл гаргаж 2022 оны 11 сарын 21-ны 516 дугаар шүүхийн шийдвэрээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. ИЙмд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Н.*******д холбогдуулан гэм хорны хохиролд 426,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.*******д холбогдох гэм хорын хохирол 426,500 төгрөг гаргуулах тухай асуудлыг шүүх өмнө нь буюу 2022 оны 11 дүгээр сайрын 21-ний өдрийн 104/ШШ2022/00516 дугаартай шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газрын нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох гэм хорын хохиролд 426,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ