Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 104/ШШ2024/00370

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүрэг,*******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:/

Зээлийн гэрээний үүрэг 6,798,898.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаанд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ******* ХК нь хариуцагч Ө.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6,798,898.68 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярьж тохиролцоод, 6,798,898.68 төгрөгийг 7 хувааж 2024 оны 6 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 1-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 798,898 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ө.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 6,798,898.68 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,798,898.68 төгрөгийг 7 хувааж, 2024 оны 6 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 1-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 798,898 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 123,732.38 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 61,866.19 төгрөгийг улсын төсвөөс, 61,866.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,798,898.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 6,798,898.68 төгрөгийг 7 хувааж, 2024 оны 6 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 1-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 20-ны өдөр 798,898 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 123,732.38 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 61,866.19 төгрөгийг улсын төсвөөс, 61,866.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ