Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/03346

 

2024 06   12

184/ШШ2024/03*******6

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж ******* тоот хаягт оршин суух, Урианхай овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, гудамж тоот хаягт оршин суух, Боржигин овогт /регистрийн дугаар: ЧЙ820118/-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: Миний бие 20 онд Б.тай танилцаж, 2018 оноос хамтран амьдрах болсон. Бидний дундаас оны 06 дугаар сарын -ны өдөр хүү маань төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй нөхцөл байдлаас үүдэн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа. Тухайн өдрөөс эхлэн хүү маань миний асрамжид байгаа. Хүү маань цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг ба хоол хүнс, сурч боловсроход шаардлагатай зардал өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тул хүүхдийн эцэг Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2021 оноос тусдаа амьдарч эхэлсэн ба тухайн цагаас хойш хүүтэйгээ уулзахыг хүсэж, энэ талаар Б.*******гаас гуйсан боловч хүүтэй маань уулзуулаагүй, утсыг маань блоклож, холбоо тасарсан байсан юм. Хүү маань бага балчир наснаасаа ааваасаа тусдаа амьдарсан тул намайг аавыгаа гэж танихгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд миний бие хүүдээ өөрийнхөө боломжид тааруулан мөнгө, санхүүгийн асуудал дээр нь дэмжлэг өгч ирсэн. Хүү ыг өөрийн хүү мөн эсэхэд маргах зүйлгүй тул хүүхдийн тэтгэлгийг сар бүр хуульд заасан хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү ы төрсний бүртгэлийн лавлагаа, Шинэ хотхон цэцэрлэгт суралцдаг нь үнэн болох тодорхойлолт, хүүхдийн Эрүүл өсөж бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд хандаж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 20 онд Б.тай танилцаж, улмаар оны 06 дугаар сарын -ны өдөр хүү төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарч байгаа. Иймд хариуцагч Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

2. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

3. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нарын дундаас оны 06 дугаар сарын -ны өдөр хүү төрсөн ба эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6 дугаар тал/

4. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хүүхдийн эцэг эх гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхгүй байх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх хамгаалахгүй байх үндэслэл болохгүй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.аас тэтгэлгийг гаргуулан бага насны хүүхэд болох ыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Зохигчдын хэн аль нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүй тул тэдний шаардсан хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т заасантай нийцнэ.

 

7. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй, эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн

1.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Боржигин овогт ийн Түвшинсайхан /регистрийн дугаар: УТ192671/-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.аас тэтгэлгийг гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Б.т, энэхүү үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.*******д тус тус даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР