Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0948

 

 

 

                                               

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Х

Хариуцагч: С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, Т.М

Маргааны төрөл: “Тэтгэврийг тогтоохдоо хуульд нийцүүлэн тогтоолгоогүйг шүүхээр тогтоолгох, үүссэн хохирол *******,,төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, Т.М, нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Х.Хгээс Ст холбогдуулан “Тэтгэврийг тогтоохдоо хуульд нийцүүлэн тогтоолгоогүйг шүүхээр тогтоолгож, үүссэн хохирол *******,,төгрөгийг нийгмийн даатгалын сангаас нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
  2. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын *******0-ны өдөр Ст 55 нас хүрсэн учир тэтгэвэр тогтоолгох өргөдлийг гаргаж, улмаар тухайн үеийн тэтгэврийн доод хэмжээ 280,000 төгрөгөөр тооцон 2018 оны 12 дугаар сарын *******1-ний өдрөөр тооцон олгожээ.
  3. Улмаар 202******* оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “...2010 оны 8, 9 сарыг хасаж, 2005 оны 9 дүгээр сарын цалинг 2 хувааж, ээлжийн амралт гэж бага цалинтай сарыг өсгөж тооцсон... тухайд” гомдолтой байна.” гэх агуулгатай өргөдлийг гаргасан байна.

4. Харин уг өргөдлийн хариуг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 202******* оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 481 дүгээр албан бичгээр “...дээрх 2 асуудлаар таны өргөдлийн дагуу шалгаж үзэхэд аль алинд нь таны дундаж цалин буурч байгаа тул цалинг өөрчлөн, таны тэтгэврийг шинэчлэн тогтоох шаардлагагүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

5. Х.Х нь дээрх шийдвэртэй холбогдуулан 202******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 202******* оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7*******16 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

6. Харин тус захирамжаа гардан авсан өдрөө дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 202******* оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 202******* оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 7890 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

7. Ингээд 202******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч 202******* оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8*******07 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

8. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “1. Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн хариу 1 хуудас нь надаас хамаарсан бус зүйл байхыг мэдлээ энэ хуудас нь 2017 оны үйлдсэн баримт бичиг бөгөөд надад огтоос хамаагүй зүйл байна. 2. Нийгмийн даатгалын ерөнхий газартаа хандах ёстойг бичсэн байна гэж ойлголоо. Нийгмийн даатгалын ерөнхий газарт ******* удаа хандсан.

202******* оны 7 сард наадмын дараа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга н.******* гэдэг хүн дээр орсон. Нэмэгдлийн талаарх миний ойлголтыг сошиал мэдээ байна. Тийм нэмэгдэл байхгүй гэж хэлсэн. Дараа нь Нийгмийн даатгалын ерөнхий газар нь ахмадуудын нэмэгдлээ тодруулах гэсэн дараалал х байсантай холбогдуулан доор 1 давхартаа 2 байцаагч гаргаж хариу тайлбаруудыг 2 ахмадуудад үйлчилж байсан. Тэр үед байцаагчийн чинь ямар үндэслэлээр бодсонг бид мэдэхгүй хувийн хэрэг чинь ч байхгүй. Иймд дүүрэгтээ байцаагчтайгаа л тулгалт энэ тэр юм аа хийх нь зөв гэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сүхбаатар дүүрэг хариуцсан байцаагчтай уулзахаар /8сард/ очсон боловч амарсан байсан учир өөр нэг байцаагч хүлээн авч уулзсан нь мөн л дээрх хариуг өгсөн.

Үүнээс үзэхэд миний хувийн хэрэг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгал дээр байдаг болохоор эцсийн шийдвэр гаргагч нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын мөн юм байна гэж ойлгосон. Хуульд амаар хандсан ч хуулийн дагуу хандсан гэж үздэг юм байна. Миний нэхэмжлэлийн шаардлага нь аливаа нэг төр захиргааны байгууллагын акт захирамжид гаргасан гомдол биш тэтгэвэр тогтооход хуульд нийцүүлэхгүйгээр тогтоосныг, шүүхээр тогтоолгох улмаар хохирлын хэмжээг тогтоолгох зорилго оршино. Тэтгэвэр тогтооход алив нэг баримт акт үйлдэггүй юм байна лээ.”гэжээ.

9. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагч 2005 оны 08 дугаар сараас эхлэн тооцоолсон. Миний бодлоор сүүлийн ******* сар буюу 10, 11, 12 сар ороод 60 сар гэж тооцогдох ёстой. Гэтэл сүүлийн 8, 9 сар буюу өндөр цалинг нь хассан. 2005 оны 08 дугаар сараас эхлээд цалинг хуваасан. 2005 оны 12 дугаар сард огт цалин байхгүй байхад *******7,000 төгрөгийн цалинг зохиомлоор оруулсан. Засгийн газраас баталсан 500,000 төгрөгийн дундаж тэтгэвэрт хамруулахгүйгээр доод тэтгэвэрт хамруулахын тулд зориуд *******7,000 төгрөгийг үүсгэж өгсөн. *******7000 төгрөгийг цалинг би авч байгаагүй. Архиваас би лавлагаа авсан. Ийм дүнтэй цалин байхгүй.

Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн. Ээлжийн амралт гэх утгаар цалинг 2 хуваасан. 2-******* сар хэлмэгдэж шалгагдсан учраас ээлжийн амралт эдлээгүй. 4 сар ажиллахгүй, 2 сар  ажиллаад дахиад амралт авдаг хуулийн заалт байдаг юм уу? Байхгүй шүү дээ. Цалинг 2 хуваачихаар дараагийн сард нь бага цалин авсан болж харагдаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2010 оны 8, 9 сарын цалин бий. Яагаад үүнийг оруулахгүйгээр 2005 оны 5 сарыг оруулан тооцож байгааг ойлгохгүй байна. Дундаж цалин 500,000 төгрөгт хамруулахгүй гэж зориудаар доод тэтгэврийг тогтоох зорилго агуулсан. Өндөр цалинтай сарыг нь хасаад бага цалинтай сарыг нь ихэсгээд дураараа цалинг хувааж шинэ цалин үүсгэж 499000 төгрөгийн тэтгэврийг тогтоосон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны н.Х*******, н.Б*******, Сангийн сайд н.Ж******* нар мэдээлэл хийж байсан. Итгэлцүүрээр тэтгэвэр хэрхэн нэмэгдэх талаар маш ойлгомжтой ярьсан. Миний *******60,000 төгрөгийг дундаж цалин байсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллийн хэлтсийн дарга надад хэлсэн. *******60,000 төгрөгийн тэтгэвэр 4*******0,000 төгрөг болж дундаж тэтгэвэр авах байтал нэмэхгүйгээр 4 жил намайг хохироосон.

Нийгмийн даатгалын хэлтэс миний ажлын газраас өгсөн нөхөн тайланг авахгүй 2 сар болсон. Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэврийг багасгаад хуулийн дагуу хүлээж авахгүй байна гэж ангийн хүүхэд н.Х******* даргаас асууж лавласан. Гэтэл маргааш нь миний тайланг хүлээн авсан. Төрийн алба таньдаг хүнээр яриулж, эсхүл авлига өгвөл ажил бүтдэг юм уу? Миний ажилласан жил цөөхөн. Би 1******* жил татварын байгууллагад ажилласан. Улсаас 7 жил өгсөн.  Ажилласан жил, цалин нь дундаж тэтгэвэр тогтоолгох бүрэн боломжтой байхад зориуд миний цалин бууруулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Утэй Эрхүү хотод нэг курсэд сурч байсан. Дарга нартайгаа мафын бүлэглэл үүсгэчихсэн. Яаж ч чадахгүй байгаа юм. Н.У******* бол Х.Х******* зөв юм ярьж байна гэж намайг ойлгодог. Хөдөлж чаддаггүй. Учир нь нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь хардана.

…н.******* дарга эхлээд ойлгож хүлээж авсан. Дараа нь өөр зүйл ярьж байсан. Яг энэ эмоциороо би эдгээр хүмүүстэй харьцсан болохоор миний асуудлыг хуулиар нь шийдэж өгөхгүй байгаа юм. Энэ хүмүүсийн шаардаж байгаа хандлагаар нь хандсан бол шийдвэрлэгдчихсэн байгаа. Шүүхээр явахгүй байсан. Татварын байгууллагад 10 жил ажиллахдаа олон хүн юм гуйж ирдэг байсан. Боломжгүй зүйлийг нь болохгүй гэж, болох нэгийг нь хуулийн дагуу хийж байсан. Намайг аятайхан харьц гэж хэлсэн. Аятай, аягүй харилцах гэж ямар стандарт байдаг вэ?.

…2010 оны 8, 9 сарын өндөр цалинг оруулаагүй. Татварын алба өндөр цалинтай. 60 сарын *******2 сар нь хязгаарлалтад орчихсон.”гэжээ.

10. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны иргэн Х.Хгийн 202******* оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 12 удаа/, 9 дүгээр сарын 14-ний, 9 дүгээр сарын 25-ны, 10 дугаар сарын 05-ны өдрүүдийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "С нь миний тэтгэврийг тогтоосон нь хууль бус болохыг тогтоолгох, улмаар ******* 900+145 *******00 төгрөгийн хохирлыг Нийгмийн даатгалын сангаас барагдуулах шүүхийг шийдвэр гаргуулах" гэсэн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаж байна.

Иргэн Х.Х нь нэхэмжлэлийн шаардлагадаа "...5 жил буюу 60 сарын цалингийн дунджийг бодохдоо сарын цалинг 2 хувааж өндөр цалинтай сарыг оруулахгүйгээр бага цалинг оруулсан, цалин байхгүй сард Засгийн газрын баталсан дундаж цалинг 500.0 төгрөгт хүргэхгүйн тулд /499.0 төгрөгт/ барих зорилгоор хий цалин үүсгэн бодсон зэрэг нь доод тэтгэвэр буюу 550.0 болоход нөлөөлсөн" гэж үзэж байна гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйл "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох, 1-д "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож олгоно" гэж заасны дагуу иргэн Х.Хгийн 20 жилийн доторх дараалсан 5 жил болох 2005 оны 8 дугаар сараас 2010 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны 60 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого *******61,096 төгрөгөөс 20 жил ******* сарын 45.*******75%-аар тооцон бодсоноор, олгох тэтгэвэр нь 16*******,847 төгрөг болсон тул тухай үеийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 000 төгрөгөөр тооцон 2018 оны 12 дугаар сарын *******1-ний өдрөөс тогтоон олгосон байна

Иргэн Х.Х нь нэхэмжлэлдээ "...сарын цалинг 2 хувааж өндөр Цалинтай сарыг оруулахгүйгээр бага цалинг оруулсан..." гэсэн байна.

Тухайн иргэний тус хэлтэст байгаа №280998 дугаартай хувийн хэрэгт хавсаргасан үндсэн баримт болох №5*******7672 тоот нийгмийн даатгалын дэвтрийн 18-19 дүгээр хуудасны 2005 оны нийгмийн даатгалын шимтгэл төлснийг тодорхойлсон баримтын 10 дугаар сар з/а /ээлжийн амралт/ гэж бичсэн баримтыг үндэслэн 9 дүгээр сард олгосон 144,944 төгрөгийг 10 дугаар сард хувааж тэтгэврийг тогтоосон.

Энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн №2/717 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичигт "Аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон ээлжийн амралтын олговор зэрэг 2 ба түүнээс дээш саруудын орлогуудыг нэг сард нэгтгэн олгож, хамтад нь тайлагнаснаар даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах шимтгэл төлсөн хугацааны болзол хангагдахгүй болох, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багасах, зэрэг сөрөг үр дагавар үүсэж, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд залруулга хийлгэх тухай хүсэлт ирж байна...". Энэ нөхцөл байдлыг арилгахын тулд ээлжийн амралт болон нэг сард нийлүүлж тайлагнасан цалингуудыг тухайн саруудад нь салгаж тайлагнах тухай чиглэлийн дагуу тэтгэврийг тогтоон олгосон болно.

Тогтоон олгосноос хойш Засгийн газрын удаа дараагийн тогтоолоор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 4 удаа өөрчлөгдөж хамгийн сүүлд 202******* оны 07 дугаар сарын 01-ээс 550,000 төгрөг болсон. Энэ нь Засгийн газрын 202******* оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 2*******9 дүгээр "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" тогтоолын 2-т "Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550,000.0 (таван зуун тавин мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440,000.0 (дөрвөн зуун дөчин мянга) төгрөгөөр ... шинэчлэн тогтоосугай" гэж заасны дагуу тогтоосон болно. Иргэн Х.Х нь мөн"... 12-р сар цалингүй сард *******7247 төгрөгийн цалинг үндэслэлгүйгээр бий болгосон байна" гэжээ. Түүний анх тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 01 дүгээр 21-ний өдрийн №4168 дугаартай архивын лавлагаагаар түүнд 12 дугаар сард *******7247 төгрөгийн цалинг нийгмийн даатгалын тайлангаар баталгаажуулан ирүүлсэн байна. Нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаас сар бүр илгээсэн НД-7, НД-8 тайланг нийгмийн даатгалын шимтгэлийн программд зөвхөн татаж авдаг тул түүнд үндэслэлгүйгээр цалин бий болгох ямар ч боломжгүй юм.

Мөн “Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1.1-д заасныг үндэслэн 58 сардаа хуваана" гэсэн байна. Үүнийг тайлбарлахад: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйл "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох”, 1.1-д “даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана" гэснийг өөрийн шимтгэл төлж ажилласан 58 сард хуваана гэж тайлбарлаж байна. Уг хуулийн заалтад мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана”гэж тодорхой заасны дагуу тэтгэврийг өөрчлөн тогтоодог байгаа. Иргэн Х.Х гаргасан нэхэмжлэлдээ өөрөө бодолтоо хийж “шатлалаар нэмэгдэх нь” гэсэн байна. Түүний бодолтыг тайлбарлах боломжгүй байгаа ба тэтгэврийг "шатлалаар нэмдэггүй”, зөвхөн хуульд заасны дагуу ажилласан жил, олгосон цалингаар тогтоодог бөгөөд хууль, засгийн газрын тогтоолоор тэтгэврийн нэмэгдлийг хийдэг болно.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 26 дугаар, 2020 оны 24 дүгээр, 2022 оны 6******* дугаар 202******* оны 2*******9 дүгээр тогтоолоор тэтгэвэр нь тухайн үед мөрдөгдөж байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр өөрчлөгдөж байсан ба хамгийн сүүлд 202******* оны 2*******9 дүгээр тогтоолоор 550,000 төгрөг болсон байна.

Иргэн Х.Х нь 202******* оны 07 дугаар сараас хойш тус хэлтэст хандаж тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлтийг ******* удаа гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу тэтгэврийг өөрчлөн тогтооход түүний тэтгэвэр тогтоосон дундаж цалин нь буурч байсан мөн түүний тэтгэвэр бүрэн тэтгэврийн доод хэмжээ тул түүний шинэчлэн тогтоох шаардлагагүй байсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******.14 дэх хэсэгт зааны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

11. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “нэг сургуульд хамт сурч байсан нь үнэн. Түүнийг би зөвшөөрнө. Нэхэмжлэгч ингэж хамаагүй ярьж болохгүй. Хуулийн дагуу л бид ажлаа хийж байгаа. Х.Х 2018 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт өгч тэтгэврээ тогтоолгосон. Түүний ажилласан жил нь 20 жил ******* сар. 2005 оны цалинг та нар хувааж шивсэн, 12 дугаар сард *******7000 төгрөгийг хийсвэрээр оруулсан гэдэг асуудлыг хэлж байна. Тухайн үед нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтооход 2018 оны индекс арай өөр байсан. 1 дүгээрт Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гарч ирсэн лавлагааг тухайн үед өөрөө авчирч өгсөн. 2 дугаарт ажилласан 20 жилээс хамгийн өндөр цалин авч байсан дараалсан сар нь 2005-2010 он байсан. ******* дугаарт 144447 гэдэг цалинг хуваасан, багасгасан гэж байна.

Цалин бол тухайн нийгмийн даатгалын дэвтэрт бичигддэг. Байгууллагын нягтлан 144477 төгрөг гээд бичээд тухайн үеийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс энэ цалинг баталгаажуулж өгсөн. Доод талын сар нь хоосон байхад тухайн нягтлан нь ээлжийн амралттай байсан гэдгийг АЭ гээд зураас татаад бичээд тамга дарсан байсан. Энэ сарыг оруулан тооцохгүй бол тэтгэвэр авах эрх үүсэхгүй. 20 жил ******* сарын хугацаа нь хүрэхгүй байсан юм. Ээлжийн амралтын хугацаа нь заавал ажилласан жилд орох ёстой. Цалингаа аль ч сардаа нэмж авч болно. Тийм учраас бид ээлжийн амралтын цалинг 2 хувааж тавьсан. 2010 оны 8, 9 сарыг яагаад оруулаагүй вэ? гэхээр 2018 оны тэтгэвэр тогтоолгох индекс нь 1.01, цалингийн индекс нь *******,01 байгаа. 7, 8 сарын нийлбэр нь энэ дүн юм. Хувааж тавьсан нийлбэрээсээ бага байсан учраас бид хувь хүнд нь ашигтайг нь сонгож тэтгэврийг нь тогтоосон. Нэхэмжлэгчийн хүсэлтээр олон удаа аль боломжит хувилбараар нь тооцоолж, бодож өгсөн. Энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 20 жил ******* сард ноогдох тэтгэвэр нь 20 жилд нь 45%-аар бодохоор 16249******* төгрөгийн тэтгэвэр, ******* сарын илүү гэхлээр нэг сард 1,25-аар тэтгэврийн хэмжээг бодогддог учраас ******* сараар үржүүлэхээр 1*******54000 болно. Нийлбэр нь үндсэн 45 сарын нийлбэртэйгээ нийлээд 16*******847 төгрөг. Тухайн үед Засгийн газраас тогтоосон доод хэмжээний тэтгэвэр нь 280000 төгрөг байсан. 2018-2021 оны Засгийн газрын тогтоолоор тэтгэвэр нэмэгдсээр сүүлд 202******* оны 07 дугаар сарын 01-ний өдөр 500000 төгрөгийн тэтгэвэр 10 хувь нэмэгдээд 550 мянган төгрөг болсон. Өөр тайлбаргүй.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдаан дээр тус шаардлагыг дэмжилгүй тусад нэхэмжлэл гаргаж шийдвэрлэхээ илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэв.
  2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.”Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.”, 5 дугаар зүйлийн 1.”Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно.”, 4.”Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цаашид "хөдөлмөрийн баталгаат хөлс" гэх/-ний 75 хувиас хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна.”, 22 дугаар зүйлийн 1.”Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно:

1/ даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;

2/ даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол долоон жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 84-д хуваана.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын *******0-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл 20 жил төлсөн, 55 нас хүрсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр буюу Засгийн газрын 2018 оны 07 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолд зааснаар 280000 төгрөгөөр тэтгэвэр тогтоож олгож эхэлсэн байна.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгчээс гаргасан “...2010 оны 8, 9 сарын цалинг хасч тооцсон, 2005 оны 9 дүгээр сарын цалинг 2 хуваасан нь итгэлцүүрээр 500000 хүрэхгүй байх үндэслэл болсон…” гэсэн үндэслэлээр 202******* оны 07 дугаар сарын *******1, 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд гаргасан өргөдөлд С 202******* оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 477, мөн сарын 08-ны өдрийн 478, болон 202******* оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 481 дүгээр албан бичгүүдээр хариу өгснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь хариуцагч дээрх албан бичгүүдээр нэхэмжлэгчийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар (тухайн үед хүчин төгөлдөр байсан 5 жилээр буюу дараалсан 60 сараар) тооцож нэхэмжлэгчид хариу өгсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тооцсон тооцоолол нь өмнө нь сонгож тогтоолгосон сарын дундаж цалингаас буурч байгаа болох нь тогтоогдож байна.

  1. Харин хуульд зааснаар өндөр насны бүрэн тэтгэвэр, хувь тэнцүүлсэн тэтгэвэр байх ба дундаж тэтгэвэр гэх ойлголт нь улсын хэмжээнд нийт тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн дундаж тоо юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.*******, 106.*******.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 4, 22 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан иргэн Х.Хгээс Ст холбогдуулан гаргасан “Тэтгэврийг тогтоохдоо хуульд нийцүүлэн тогтоолгоогүйг шүүхээр тогтоолгож, үүссэн хохирол *******,,төгрөгийг нийгмийн даатгалын сангаас нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.ДАМДИНСҮРЭН